Эрчүүд бүсгүйчүүдийн гоо сайхныг магтан дуулахын зэрэгцээ заримдаа “шулам” шиг гэж зүгээр ч нэг хэлдэггүй бололтой. Дур булаам харагдахын тулд зарим нэг бүсгүйчүүд бодит байдлаас тэс өөр болж хувирч байна. Тэд онлайн сүлжээгээр нэг өөр харагдана, бодит амьдрал дээр тэс өөр болно.
Ихэвчлэн ази бүсгүйчүүд эрс тэс өөрчлөлтийг хийж байна. Өхөөрдөм инээмсэглэсэн охидууд – фотошоп болон нүүр будалтын жинхэнэ мэргэжилтнүүд ажээ. Тэд гэрэл зургаа танигдахын аргагүй болтол өөрчлөх төрөл бүрийн тусгай программыг гаргууд эзэмшиж чадсан: ямар байрлалаас зураг авахуулбал амжилттай болох уу, бие галбиртаа өндөр анхаарал тавьж загварын урсгалтай хөл зэрэгцэн алхахын тулд үхэн хатан үзэж тарж байна.
Азийн гоо бүсгүйчүүд гоо сайхны бүтээгдэхүүнд бүх найдвараа тавих ажээ: туяа оруулах харандаанаас эхлээд хөмсөгний будаг, өнгийн линз, тусгай үсний засалт, воск. Хятад болон япон бүсгүйчүүдийн бас нэгэн нууц – зовхио татахын тулд тусгай наалт нүд орчимдоо наадаг байна. Харцаа илүү тодруулахын тулд бас л нэг тусгай наалдамхай лент ашиглана.
Саяхан олон нийтийн сүлжээнд нүүрний будгаа авч өөрийнхөө бодит дүр төрхийг харуулж байгаа сонирхол татахуйц бичлэг цацагдаж багагүй шуугиан тарьсан. Уг бичлэг нь интернет хэрэглэгчдийн сонирхлыг татахаас илүүтэй цочролд оруулсан гэж хэлж болно. Бүсгүйчүүд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байв.
Та эдгээр бүсгүйчүүдийн өөрчлөлтийг юу гэж бодож байна вэ? Гоо сайхан харагдахын тулд ингэж өөрийгөө золиослох хэрэг байна уу?
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
Mira Yadmaa
2018/11/08 at 14:16
So what