Бусадтай хуваалцаж, дундаа хэрэглэж огтхон ч болохгүй 12 хувийн эд зүйлс

0

Зөвхөн өвчтэй хүний дэргэд байснаараа бус хэн нэгэнтэй аливаа эд зүйлсээ хуваалцаж хэрэглэснээр үүдэлтэйгээр халдвар тархдаг гэдгийг бид бүхэн сайн мэддэг болсон билээ. Манай сайт уншигч танд энэ удаагийн нийтлэлээрээ ариун цэврийн хэрэгслүүд, спортын хувцас хэрэглэл зэрэг бусадтай хэрхэвч хуваалцаж хэрэглэж болохгүй эд зүйлсийг танилцуулж байна.

1. Гар утас

© pablo Villarroel / Pixabay

Нэгэн эмнэлгийн хийсэн судалгаагаар гар утас нь өвчин дамжуулагч нянг хамгийн ихээр тээж байдаг нь тогтоогдсон байдаг. Иймээс ч эрүүл мэндийн байгууллагууд гар утсыг дамжуулан хэрэглэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байх үедээ гар утсаа оролдохыг эрс xориглох болоод байгаа юм.

Зөвхөн эрүүл мэндийн байгууллага, түүний ойр орчимд ч гэлтгүй бусад орчинд ч гар утас маш их бохирдлыг өөртөө авч байдаг тул дэлгэц, товчлуур зэрэг их хүрдэг хэсгийг тогтмол ариутгаж хэрэглэх, найз нөхөдтэйгөө утсаа солиж барихгүй байхыг анхаарах хэрэгтэй.

 

2. Компьютерын гар, хулгана

© StockSnap / Pixabay, © Jörg Möller / Pixabay

Гар утасны нэгэн адил компьютерын гар, хулгана зэрэгт их хэмжээний нян агуулагдаж байдаг. Гар утаснаас ялгаатай нь эдгээр хэрэгсэлд хүмүүс олноор хүрэх явдал их байдаг ч шаардлагатай хугацаандаа халдваргүйтгэл хийдэггүй аж. Иймээс хэрэв та ажил дээрээ хувийн компьютерээ хэрэглэх боломжгүй байдаг бол ажлын компьютер дээрээ суухаасаа өмнө болон суусныхаа дараа гараа сайтар угааж хэвшээрэй. Түүнчлэн боломжтой бол гар болон хулганыг тогтмол ариутгаж, цэвэрлэж байгаарай.

 

3. Шүдний сойз

© Stranger Than Fiction / Columbia Pictures and co-producers

Шүдний сойз нь олон төрлийн өвчний нян дамжуулагч болох өндөр эрсдэлтэй зүйлсийн жагсаалтад багтана. Иймээс шүдний сойзыг сольж хэрэглэхээс зaйлсхийхээс гадна шүдний сойзоо нян үржүүлэхгүй орчинд хадгалж байхыг үөвлөж байна.

 

4. Сам

© Philippe Alès / Wikimedia, © CC BY-SA 4.0

Үсний сам нь хачиг зэрэг зүйлсийг өөртөө тээж байх магадлалтай тул хүнээс авч хэрэглэх, хүнд дамжуулах зэрэг үйлдлийг хязгаарлавал зохистой байдаг ажээ. Түүнчлэн сургуулийн насны хүүхэдтэй бол самаа найзуудтайгаа сольж хэрэглэхгүй байх талаар зааж ойлгуулах хэрэгтэй. Самыг цэвэрлэж, тогтсон нян бактерийг устгахын тулд халуун усанд 10 минут байлгахад л хангалттай.

 

5. Хатуу саван

© Hebi B. / Pixabay, © Renate Köppel / Pixabay

Хэдийгээр ариун цэвэр сахих гол хэрэгсэл саван боловч гадаргуу дээрээ олон төрлийн нян бактери агуулж байдаг ажээ. Ийнхүү тогтмол хэрэглэж, савангийн тавиурт удаан хугацаагаар байлгах нь орчны нөлөөгөөр нян үржих нөхцлийг улам бүр нэмэгдүүлдэг. Иймээс нийтийн ариун цэврийн өрөөнд хатуу саванг бус шингэн саван байршуулах шаардлага тавигддаг байна.

 

6. Угаалгын хөвөн

© VBaleha / Depositphotos

Ариун цэврийн өрөөнд тогтмол хэрэглэгддэг бас нэгэн зүйл бол мэдээж угаалгын хөвөн билээ. Гэвч түүний гадаргуу дээр их хэмжээний нян үржсэн байдаг бөгөөд судалгаагаар угаалгын хөвөнг сайтар угааж цэвэрлээгүйгээс үүдэлтэйгээр арьсны олон төрлийн халдвар тарах, цаашид хүндрэх эрсдэл ч нэмэгддэг нь ажиглагджээ. Иймээс угаалгын хөвөнгөө аль болох хуурай газарт хадгалж байхыг эрмэлзээрэй.

 

7. Нүдний дусаалга

© VBaleha / Depositphotos

Нүдний дусаалга дамжуулан хэрэглэх нь нүдний салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг олон төрлийн нүдний өвчнийг дамжуулагч болдог ажээ. Түүнчлэн нүдний дусаалга хэрэглэхээс өмнө заавал гараа угааж ариутгаж байх шаардлагатай байдаг. Мөн дусаалгыг задалснаас хойш удсан бол хэрэглэлгүй хаяж, шинийг худалдан авч, эмчийн жорын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.

 

8. Спортын хувцас, хэрэглэл

© Peaceful Warrior / DEJ Productions and co-producers

Хөлөрсөн биетэй ойр байдаг спортын хувцас хэрэглэлийг сольж хэрэглэснээс үүдэлтэйгээр арьсаар халдвар тарж, олон төрлийн өвчний үндэс тавигддаг байна. Хувцас хэрэглэл, ялангуяа бэлтгэлийн хувцас нь өөрөө нян үржих таатай орчин болж байдаг тул хүнтэй сольж өмсөхөөс зaйлсхийх хэрэгтэй. Харин спортын хэрэглэлүүдийг хуваалцах шаардлагатай болсон бол ариутгаж хэвшээрэй.

 

9. Ээмэг болон пирсинг

© Jamie / Wikimedia, © CC BY-SA 2.0

Чих цоолох, хүйс, уруул зэрэгт пирсинг хийх нь харшил үүсгэх, арьсны олон төрлийн халдварт өртөх магадлалыг нэмэгдүүлэж байдаг. Түүнчлэн биеийн аль нэг хэсгийг ийнхүү цоолох үед хэрэглэж буй хэрэгсэл нь олон дахин хэрэглэгдэж, сайтар цэвэрлэгдээгүй бол цусаар дамжих халдварт өвчин тараах эрсдэл ч болох магадлалтай. Иймээс мэргэжлийн хүмүүсээр дээрх зүйлсийг хийлгэх нь эрсдлийг бууруулах гол xүчин зүйл болох нь дамжиггүй.

 

10. Аяга таваг

© Ellywa / Wikimedia, © CC BY-SA 3.0, © George achik / Wikimedia, © CC BY-SA 4.0

Аяга тавгаа сольж хэрэглэх нь биеэс ялгарах шүлc тэргүүтэй нян тээгч зүйлсээр дамжин өвчин үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ. Иймээс аяга таваг зэрэг гал тогооны хэрэгслүүдээ тогтмол цэвэрлэж, ариутгаж байх нь зүйтэй.

 

11. Хумсны xутга

© Carola68 Die Welt ist bunt…… / Pixabay

Бусдын хумсны xутгыг хэрэглэснээс үүдэлтэйгээр цус болон биеэс гадагшлах шингэнээр дамжих олон төрлийн халдварт өртөх магадлал өндөр байдаг. Иймээс маникюр, педикюрийн үйлчилгээ үзүүлж буй газрынхаа ариутгал халдваргүйтгэл зэргийг сайтар хийдэг эсэхийг тодруулах эсвэл хувийн хэрэгслээ авч явж байхыг зөвлөж байна.

 

12. Зүү болон хурц үзүүртэй эд зүйлс

© Myriams-Fotos / Pixabay

Зүү тэргүүтэй хурц үзүүртэй зүйлс арьсанд хүрсэн тохиолдолд арьсыг шaлбалах, цуc болох зэргээр нян, вирус тээгч болох, дамжуулах өндөр эрсдэлтэй байдаг. Иймээс энэ төрлийн зүйлсийг хаяхдаа цусаар дамжих халдвар бусдад халдахаас сэргийлэх үүднээс энгийн хогийн саванд хийлгүй тусгаарлаж хаяж байх нь зүйтэй.

Таны хувьд өөрийн эд зүйлсийг бусадтай хуваалцаж хэрэглэх тохиолдол бий юу?

24
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *