Зурхайн ордуудыг энэ зун юу хүлээж байна вэ? Зуны 3 сар ямар төлөвлөгөө гаргавал оновчтой болохыг эндээс мэдэж аваарай!

2

Зун – өдрийн уртад бас халуун дулаан улиралд маш их ажил амжуулах юмсан гэж бодогдоно. Амжуулах ажлаас гадна аялал зугаалга, найз нөхөдтэйгөө уулзаж цагийг зугаатай өнгөрүүлэх боломж. Хүн болгон л боломжоороо үр ашигтай өнгөрөөхийг хичээж, зуны сайхан дурсамж үлдээсэй гэж хүсэцгээнэ.

Зуны улиралд хэн ямар төлөвлөгөө гаргав?

StacieStauffSmith Photos / Shutterstock.com

Ордууд өөрийн од эрхсийн байрлалаас шалтгаалаад энэ гурван сар хийх өөрсдийн гэсэн баримжаатай байгаасай гэсэн үүднээс энэхүү зурхайг танд танилцуулж байна.

 

Хонь

Идэвхтэй Хонинууд эрч хүчээ ажил мэргэжилдээ ашиглан шинэ ажил эхлүүлэхэд зарцуулбал илүү үр дүнтэй. Санаа нэгтэй баг бүрдүүлэхийг санал болгоё.

 

Үхэр

Сэтгэл хөдлөл ихтэй Үхрийнхний хайрын харилцаанд өөрчлөлт орох нь ээ. Тиймээс хайртай хүнийхээ өөр бусад зан төрхийг хүлээн авахад бэлэн байгаарай.

George Rudy / Shutterstock.com

 

Ихэр

Нээлттэй Ихрийнхэн хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандвал зохино – сэтгэл хөдлөлийн давлагаа таныг хий хоосон мөрөөдөлд хүргэх вий.

 

Мэлхий

Зун цагт таны эрч хүч өөрийн эрхгүй л ундарна. Тэр их эрч хүчийг зөв урсгалд оруулж үнэтэй зүйлд зарцуулах ёстой (ажил болон гэр бүлдээ). Ингэснээр эрч хүч улам нэмэгдэнэ.

stockfour / Shutterstock.com

 

Арслан

Нарлаг Арслангийнхан энэ улиралд тайван байвал зохилтой. Хагас жилийнхээ хийсэн бүтээснийг эргэж харж дүгнэ, ирээдүйнхээ том төлөвлөгөө, зорилгоо мөрөөдөж бодлоо цэгцэл.

 

Охин

Охины ордныхон хажууд байгаа хүнээ анхаарууштай. Магадгүй гэрээ илүү тав тухтай, дүүрэн болгохын тулд галаа өрдөх хэрэгтэй ч юм билүү?

 

Жинлүүр

Уран бүтээлч Жинлүүрийнхэн амралтаа авч аялал зугаалгаар явна, найз нартайгаа үдэшлэгээр хэсэх, агаар салхинд гарах гээд хийх зүйл их. Энэ нь тэдний хувьд намрын эрч хүчээ олж авахад нь тусална.

olga__grabko / instagram

 

Хилэнц

Юуны түрүүнд материаллаг асуудлыг шийдээрэй, үүнээс таны сэтгэл санаа болон өөрийгөө үнэлэх үнэлэмж шалтгаалах юм шүү. Боломжтой бол илүү туршлагатай хүмүүсийн тусламж авахад ч илүүдэхгүй.

 

Нум

Нийтэч Нумынханд энэ он бүхэлдээ амжилттай байх болно, харин зуны улирал бол амжилтын оргил хэсэг. Таны бодсон санасан бүхэн ар араасаа амархан бүтсээр байна.

kosmetologestetic / instagram

 

Матар

Бүгчим хотод ч гэсэн хөдөлмөрч Матар өөрийн сэтгэлд нийцсэн ажлыг олоод л хийчихнэ. Энэ нь сэтгэл сэргээх шинэ уран бүтээл байвал маш сайн хэрэг.

Youproduction / Shutterstock.com

 

Бумба

Өөрийн ажил хэрэг, бизнесийг өргөжүүлэхийн тулд Бумбынхан шинэ түншүүдтэйгээ харилцаа холбоогоо илүү өргөн хүрээнд тэлбэл сайн. Ингэснээр таны бизнесийн санаа улам өргөжихийг анхаараарай.

 

Загас

Шарах нар Загасныхны сэтгэлийг сэргээнэ. Энэ үеэр тэд албан тушаал болон цалин пүнлүүгээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа зоригтой хэлж чадвал амжилтад хүрнэ. Бас өөрийн ажил хэргээ бий болгох бодол ч гэсэн бодит болох боломжтой шүү.

Таны ордоор ирэх гурван сар хийх ажил тань тохирч байна уу? Бүгдийг санаж яваад бүтээхийн ерөөл дэвшүүлье.

10
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *