Маш бага төсвөөр бүтсэн хэдий ч дэлхийн кино театруудыг бут авч, цөм хийж чадсан 13 кино

2

Киноны салбарт мөнгө бүгдийг биш юмаа гэхэд олон зүйлийг шийднэ. Итгэл найдвар алдсан найруулагчид хэдэн жилээр ч хамаагүй сангийн үүд хаалга сахин сууна, эцэс сүүлдээ барьж яваа төслөө тоосонд дарж мартахад хүрэх ажээ. Энэ үед тэдэнд хоёр арга зам бий, итгэл найдвараа орхиж төслийг орхих эсвэл сохор зоос ч болов батлуулж аваад уран бүтээлээ дэлхий дахины бүтээл болгох. Харин үзэгч түмэн болон шүүмжлэгчдийн хүсэл сонирхлыг баримжаалах аргагүй, хэн ч тоохгүй байсан уран бүтээл жинхэнэ шуугиан тарихыг хэн ч үгүйсгэхгүй юм.

Үйл явцын сонирхолтой хэлхээс, чадварлаг жүжигчдийн тоглолт зэрэг нь баталсан төсвийг өлхөн нөхөж чадна. Өнөөдрийн танд танилцуулахаар бэлдсэн эдгээр кинонууд нь танасан төсөвтэй ч дэлхий дахинаа үзэгчдийн дунд шуугиан тарьж чадсан бүтээлүүд юм.

1. Whiplash, 2014

© Whiplash / Blumhouse Productions © Whiplash / Blumhouse Productions

Сэтгэл санаагаар унасан бөмбөрчний тухай уянгын кино нь 3 Оскар, Алтан Бөмбөрцгийн шагнал авсан. Залуу найруулагч Дэмьен Шазеллийн санаанд эхлээд хэн ч итгэл найдвар тавиагүй юм, найруулагч дараа нь их алдаршсан “La La Land” киног бүтээсэн нэгэн: мюзикл кино нь үнэхээр үзэгчдийг татаж чаджээ. 19 настай бөмбөрчин, жазз хамтлагийн удирдагч хоёрын хоорондын үл ойлголцол өрнөлгүй бол хэн ч сонирхохгүй шүү дээ.

Гэхдээ Шазелл ирээдүйн уран бүтээлийнхээ нэгээхэн хэсгээр богино хэмжээний кино хийхээр шийджээ, тэр нь зөв алхам байлаа: тэр үед “Санденс” гэх хараат бус кино наадмаас шагнал авчээ. Тэр цагаас хойш “Whiplash”-ийг бүрэн хэмжээний кино болгох гэж их хүчин чармайлт гаргахад хүргэв: олон жилийн дараа кино бүтээж, тэр ч бүү хэл 2014 оны шилдэг 10 кинонд багтаажээ. Кино арай илүү хүнд болсон гэж үзэх боловч алдартай болоход нь саад болсонгүй.

 

2. Get Out, 2017

© Get Out / Blumhouse Productions © Get Out / Blumhouse Productions

Ажлын гараагаа дөнгөж эхэлсэн найруулагчийн бага төсвөөр хийгдсэн сатирик детектив бүгдийг ялан дийлнэ гэж хэн санах вэ: шилдэг кино бүтээлээр Оскар авсан, мөн шилдэг жүжигчин, шилдэг найруулагч бас шилдэг эрэгтэй дүрээр нэр дэвшиж үзэлцсэн. Эхлээд түүний санааг хэн ч тоож дэмжээгүй юм: байдаг л сэдэв, багахан хар инээдтэй, триллер, хоррор, бас нийгмийн тэгш бус эрхийг харуулчихаж.

Ийм төрлийн бүтээлийг үнэлж дүгнэх хэцүү байдаг, чухам ямар зорилтот үзэгчид хандаж байгаа нь тодорхой бус юм. Жишээ нь экшн кино үзэх дуртай үзэгчид уг киног хэтэрхий сунжирсан гэнэ. Харин чухам тэр л сунжирсан гэх онцлог нь киног сонирхолтой болгож чадсан нь гайхамшиг. Үзэгчид болон шүүмжлэгчид уг киног үнэхээр триллер болж чадсан гэж үзжээ.

 

3. Slumdog Millionaire, 2008

© Slumdog Millionaire / Fox Searchlight © Slumdog Millionaire / Fox Searchlight

Уг киног энэтхэгийн зохиолч, дипломат Викас Сварупын бүтээлээр сэдэвлэн хийжээ. Түүний зохиолд боловсролгүй нэгэн залуугийн тухай гарна, тэрээр азтай тохиолдлоор телевизийн оюун ухаан сорих тэмцээнд орж мөнгө хождог байна.

Уг киног бүтээх анхны санаа нь угтаа өөр байжээ: үзэгч олонд “Trainspotting”, “The Beach”зэрэг киногоороо танил болсон найруулагч Дэнни Бойл Болливуд болон Холливудыг уулзуулахаар шийдэж. Үр дүнд нь нэгэн ядуу залуугийн сайхан үлгэр бий болов, үнэнч шударга тэрээр өндөрлөгт хүрч чадна, нэг ёсны “Үнсгэлжин” юм уу даа. Жирийн ард хүний мөрөөдөл биелдэг гэдгийг харуулж хэд хэдэн шагнал авч чадсан юм. Кино бүтээгчид энэтхэгийн ядуучуудын хүнд хэцүү амьдралыг үлгэрийн үйл явдалтай уялдуулж үзэгч олныг татаж чадсан юм.

 

4. My Big Fat Greek Wedding, 2002

© My Big Fat Greek Wedding / Warner Bros. © My Big Fat Greek Wedding / Warner Bros.

Хөнгөхөн инээдмийн бас уянгын кино бүтээжээ, зөвхөн грекүүдэд таалагдаад зогссонгүй. Өрнөж буй үйл явдал нь энгийн боловч үзэгч олонд ихэд таалагдсан: киноны үйл явдал нэгэн америк залууд дурласан грек бүсгүйн эргэн тойрон өрнөнө. Түүний гэр бүл өнөр өтгөн, залуу шинэ уламжлалд дасах болов уу?

Киноны төгсгөлд болж буй хуримын ёслолын сүр дуулиантай бас зохион байгуулалттай гэж, яриан дундуур цухуйх хошин шог ярианууд нь ч гэсэн – энэ бүгд киног их орлого олоход нөлөөлжээ. Та хаана ч амьдардаг бай хамаагүй хуримын арга хэмжээ гэдэг угаасаа бүгдэд танил – энэ л онцгой чанар киног үзэгчдэд илүү дотно хүргэжээ.

 

5. Paranormal Activity, 2007

© Paranormal Activity / Blumhouse Productions © Paranormal Activity / Blumhouse Productions

Бага төсвөөр хийгдсэн хагас баримтат кино маягтай хоррор бүтээжээ. Уг кинонд нэг их найдвар ч тавьсангүй: кино бүтээгчид ч нь сонирхогчийн гэдэг ангилалд бүтээлээ хамруулсан байна. Киноны зураг авалтыг найруулагчийн гэрт өрдөө долоо хоногт л авч дуусгажээ.

Чухам хагас баримтжуулсан хэв маяг нь үзэгчдийн мэдрэлийг гижигдэж чадсан байна. Өнгөц харахад байдаг л нэг аймшгийн кино орлогыг ёстой хураах шиг болов, үүний зэрэгцээ үзэгчдийн айдаст автсан сэтгэгдлүүд ар араасаа цуварсаар. Аймшгийн киногоор дагнасан сайтын нийтлэлд “Paranormal Activity – заавал үзэх ёстой киноны нэг мөнөөс мөн, цаг үеийг эзэлсэн аймшгийн кино. Та айдас, шокыг жинхэнэ утгаар нь мэдэрнэ” гэжээ.

 

6. Split, 2016

© Split / Blinding Edge Pictures © Split / Blinding Edge Pictures

Сэтгэл зүйн хүнд триллер, “блокбастер” гэдэг ойлголтоос тэс хол ч дэлхий дахинаа халуун дулаанаар угтан авчээ. Яагаад гэвэл киног бүтээхэд жинхэнэ корифей (театрын удирдагч, дарга) оролцсон: найруулагч Н.Найт Шьямалан – “Stuart Little”,  “The Sixth Sense ” болон “After Earth” киногоороо алдаршсан, мөн зохиолч Ирвин Уэлшийн “Filth” дэлгэцийн бүтээлийн хувирах олон дүрийг бүтээсэн чадварлаг жүжигчин Жеймс Макэвой нар.

Билл Миллиганы хувь тавилан өөрөө маш сонирхолтой, дэлгэцийн олон ч бүтээл хийгдсэн. Олон тооны баримтат кинонд зориулагдаж хийгдсэн ч гэсэн найруулагч өвчний түүхийг уран сайхны киногоор дамжуулан үзэгч олонд амжилттай хүргэж чадсан. Үнэхээр багадсан төсөв баталж өгсөнтэй та санал нийлж байгаа биз дээ?

 

7. Lost in Translation, 2003

© Lost in Translation / Focus Features © Lost in Translation / Focus Features

Билл Мюррей болон Скарлетт Йоханссон нар ганцаардсан хүмүүсийн дүрийг бүтээсэн бөгөөд дэлхийн киноны наадмуудад амжилттай оролцож байсан түүхтэй. Үнэндээ уг кино чухам ямар төрөлд хамаарахыг тодорхойлж чадахгүй л байна: инээдмийн гэхэд хөгжилтэй үйл явдал гарахгүй, мелодрам гэхээр хэтэрхий бодит амьдралыг харуулсан, бас уянгын гэхэд ч хэцүү: огцом сэтгэлийн хөдлөл, сэтгэлд шингэсэн яриа хөөрөө ч өрнөхгүй.

Гэсэн хэдий ч найруулагч Софи Копполын бүтээл сайн болсон гэж шүүмжлэгчид дүгнэсэн. Кино амжилттай болсны нууц нь амьдралыг ямар нэгэн гял цял чимэггүйгээр харуулсанд оршино: дүрүүд дэлгэц дээр худлаа жүжиглэлт байхгүй. Тэдэн шиг хүмүүсийг та хаана ч харна, гудамжаар өнгөрөх хүмүүс гээд жирийн л хүмүүс шүү дээ.

 

8. Good Will Hunting, 1997

© Good Will Hunting / Miramax Films © Good Will Hunting / Miramax Films

Авьяаслаг математикчийн гунигтай түүх IMDb-ийн шилдэг 250 киноны жагсаалтад багтсан, мөн кино бүтээгчиддээ Оскарын 9 шагнал авчирсан ажээ. Ухаантны тухай холливуд стандарт – галзуу сод ухаантан эсвэл мафиоз байдаг, харин Мэтт Деаймоны бүтээсэн баатар эдгээр төрөлд хамаарахгүй тул нэг их итгэл найдвар хүлээлгээгүй. Киноны үндсэн санаа нь авьяас чадал асуудлыг бүрэн шийдэж чадахгүй, заримдаа бүр хүнд байдалд хүргэнэ гэдэгт оршжээ. Сэтгэл зүйчийн өрөөнөөс салахаа байсан ухаантны түүхийг үзэх гэж үзэгч олон хэдэн мянгаараа кино театр руу тэр үед гүйлдэж байв.

 

9. Little Miss Sunshine, 2006

© Little Miss Sunshine / Fox Searchlight © Little Miss Sunshine / Fox Searchlight

Байдаг л нэг сэдэв, Олив нэртэй охиныхоо мөрөөдлийг биелүүлэхийн тулд гэр бүлээрээ зүтгэнэ. Ийм үйл явдалтай кинонд ирээдүй байхгүй гэж тооцож байв. Бодит байдлыг хүлээн авч чадахгүй байгаа өсвөр насны залуу, амьдралдаа амжилт гаргах гэж үхэн хатан зүтгэх азгүй нэгэн, замын осол аваар, цагдаатай нүүр тулгарах… энэ бүгд кино болгон дээр л гардаг – яг л дежавю гэсэн үг.

Гэхдээ уг кино шүүмжлэгчдээс нааштай үнэлгээ авч чадсан байна: шилдэг кино бүтээл, жүжигчдийн бүрэлдэхүүн, киноны дуугаараа шагнал авчээ. Гол дүрийг бүтээсэн охин ч гэсэн өөрийн насны ангиллаар шагналын эзэн болов – 10 нас хүртэлх шилдэг жүжигчин. Уг киног дараах хоёр хүчин зүйл амжилттай болоход нөлөөлсөн: Эбигейл Брейслин-ийн чадварлаг жүжиглэлт мөн хүүхдийн гоо сайхны тэмцээн гэх маргаантай сэдэв.

 

10. The Purge, 2013

© The Purge / Platinum Dunes © The Purge / Platinum Dunes

Орчин үеийн үзэгч олныг антиутопи төдийлөн сонирхлыг нь татахгүй байх. Харин Итан Хоукийн зөгнөлт триллер дэлхийн кино сонирхогчдыг дэлгэцнээ татаж чадсан юм. Найруулагч АНУ-ын эдийн засгийн хямралыг гайхалтай гаргажээ.

 

11. Don’t Breathe, 2016

© Don’t Breathe / Ghost House Pictures © Don’t Breathe / Ghost House Pictures

Бага төсвөөр бүтсэн триллерийг хэн хит болно гэж санах вэ дээ, сэдэвчилсэн кино наадмаас 3 шагнал авч чадсан юм. Киноны найруулагчаар Федерико Альварес ажилласан бөгөөд хэдэн жилийн дараа “The Evil Dead” нэрээр киног дахин амилуулж бүтээл хийсэн нэгэн. Түүний бүтээл тухайн төрлийн ойлголтыг бүрэн эвдсэн гэдэг: битүү саванд хоригдсон гол дүрийн баатрыг өрөвдөх сэтгэл төрөхгүй. Юундаа ч төрөх вэ дээ, тэр чинь ираны дайны ахмад дайчны мөнгийг дээрэмдсэн нэгэн шүү дээ.

Гэхдээ кинонд бүдүүлэг гэмээр алдаанууд байгааг дурдахгүй өнгөрч болохгүй: баатарлаг авир гаргах ботаник, айж ичсэн бүсгүй бас нууцлагдмал, аймшиг төрүүлсэн байшин. Энэ бүх бүтэлгүйтлийг Стивен Лэнгийн жүжиглэлтээр далдалж чадсан юм.

 

12. The Vvitch, 2015

© The VVitch: A New-England Folktale / Parts and Labor © The VVitch: A New-England Folktale / Parts and Labor

Америкийн 17 дугаар зууны үеийн далдын хүчийг харуулахыг зорьжээ. Хэдий бага төсвөөр хийгдсэн ч гэлээ найруулагч Роберт Эггерсийн шилдэг бүтээл болж чадсан. Бүтээлийг дэлхийн тавцнаа алдартай болоход нь “Санденс” кино наадам тусалсан гэдэг, дараа нь найруулагч өөрөө бие даасан прокатын үйлчилгээ авч, цаашлаад дэлхийн тавцанд.

Эндээс харахад “багахан төсвөөр” бүтсэн аймшгийн кино дэлхийн тренд болоод байна уу даа? “The Vvitch” киног бүтээхэд маш нямбай хандсан гэнэ: илүү бодит байдлыг харуулахын тулд лааны гэрэл ашигласан, харин жүжигчдийн хувцсыг оёход тэр л үеийн хэв загвар, оёдлоор хийжээ. Төсөв нь бага болохоор өчүүхэн ч зүйл үлдээлгүй тэр үеийн түүхийг бага мөнгөөр босгоход нөлөөлсөн байна. Аль болох төсвөө хэмнэх үүднээс тэд элдвийн зүйл судалжээ.

Өчүүхэн төсвөөр бүтсэн ч алдартай болсон өөр ямар киног та мэдэх вэ?

114
ГоёГоё
35
БахархмаарБахархмаар
34
ХөөрхөнХөөрхөн
33
ТэнэглэлТэнэглэл
33
БурууБуруу
23
ХарамсалтайХарамсалтай
22
Ха ХаХа Ха
21
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *