Сонирхолтой тест: Та Квентин Трантиногийн аль дүр нь вэ?

2

Та ер бусын, давтагдашгүй Квентин Трантиногийн ертөнцөд очлоо гэж төсөөлөөд үз. Та ямар дүр нь байх байсан бол?

Энэ удаад хошин өнгө аястай тест бэлдсэн ба энэхүү постмодернистийн камерын ард талд очвол танд хэрэг болох зүйлс, хоол хүнс зэрэг цуглуулга бүхий зурагнаас сонгох болно. Дахиад хэлэхэд та таны сонгох эд зүйлс, хоол нь зөвхөн нэг л зурагт байх ёстой юм шүү.

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

6.

 

7.

 

8.

 

Үр дүн

1. Та бол ганган хээнцэр Винсент Вега бөгөөд та боссынхоо хүүхэнтэй бүжиглэх хэрэгтэй болно

Pulp Fiction

Та бол мистер Трантиногийн хамгийн ганган, дэгжин баатар бөгөөд хүчтэй хүнд бурхан тусалдаг билээ. Тийм учраас боссынхоо хүүхэнтэй зугаалах, гамбургерын тухай ярилцах, талчийгаачдын учрыг олох зэргийг та амархан янзлах болно. Ер нь л царайлаг, аятайхан залуу ба бас муугүй бүжиглэнэ гээч.

Харин таны нэг хачин араншин бол 5$-ын үнэтэй коктейль уухад гар татах мөртлөө 1000 $-оор кокайн үнэрлэж явдаг явдал юм.

 

2. Та бол дэслэгч Альдо Рейн, танд хөгийн нацистуудтай хийх тооцоо бий

Inglourious Basterds

Та бол Францад ирж хөгийн нацистуудыг хядах гэсэн Америкийн еврей бөгөөд таны удам судар индианы апачи овгоос эхтэй. Өвөг дээдсийнхээ тулааны арга барилыг хэрэглэж болох боломж бүрийг ашиглана. Мөн зураг зурах дуртай (хүний духан дээр хутгаар зурах дуртай гэдгийг чимээгүй орхиё), италиар ярина (ихэнх америкчууд шиг маш муу ярина гэдгийг бас л чимээгүй орхиё), шотланд вискинд нугасгүй ба тамд хундагатай вискигээ дутуу уусан хүнийг шатах тусгай зуух байдаг гэдэгт итгэдэг хүн билээ.

 

3. Та мистер Ягаан бөгөөд новшийн цайны мөнгөний талаар хэдэн цагаар ч хамаагүй маргадаг хүн

Reservoir Dogs

Танд зориулсан хоёр мэдээ байна. Нэг нь баяртай мэдээ бол нөгөөх нь жаахан тийм. Хоёр дахиас нь эхлэе: Та хулчгар дээрэмчин, адгийн сандран тэвдэгч бөгөөд бусдад үргэлж “бүх л зүйлд мэргэжилтэн” байхыг сануулж байдаг хүн. Та өөрийнхөө киноны нэрэнд дургүй ба үйлчлэгчид цайны мөнгө гэж өгөх ёстой, үгүйн тухай маргаж байдаг (үйлчлэгч нар ажлаа хийж байгаа юм шүү дээ новш минь) зантай. Одоо харин баяртай мэдээ: Та киноны төгсгөлд амьд үлдэх цорын ганц хүн (энэ киног үзээгүй хүмүүсээс уучлал хүсье).

 

4. Та жинхэнэ фашист, урвагч Ганс Ланда

Inglourious Basterds

Квентин Трантиногийн өөрийнх нь хэлснээр бол та түүний хамгийн сайн дүр. Магадгүй оньсого мэт зан ааш, таны толгой дотор нь юу болж байгааг хэн ч мэдэхгүй зэргээс тийм байж болох юм. Таны эелдэг, боловсролтой, нуугаад яахав хайр татам сайхан зүснээс хүн болгон л айна. Та жинхэнэ фашист боловч эх орноо худалдахдаа ер зовохгүй, таныг хуурч мэхэлж чадахгүй ба та ядаж 4 хэлээр чөлөөтэй ярьж чадах, ярилцаж байгаа хүнээ сэтгэл зүйн хувьд гайхамшигтай дарж чаддаг хүн билээ. Бас аймшигтай садист.

 

5. Та бол солиот Гого Юбари ба та хүн алах л дуртай

Kill Bill

Та бол ердөө л солиотой хүн. Зүгээр ч нэг солиотой биш, якузагийн боссын хувийн бие хамгаалагч нарын удирдагч. Залуухан, ер бусын үзэсгэлэнтэй, сурагчийн дүрэмт хувцас өмсөж явдаг, олон хурц шүд бүхий бөөрөнцгөөс салдаггүй хүн. (хааяа энэ аймшигт бөөрөнцгөө самурайн сэлмээр солино) Хүн үхэж байхыг харан дээд зэргийн таашаал авах ба ялангуяа өөрөө алж байхдаа бүр ч их жаргал эдэлнэ. Дээр нь та, хоёр ангийн туршид Ума Турмантай халз тулаад ялах шахсан цорын ганц хүн бөгөөд үүнийхээ төлөө MTV Movie Awards-ын шидэг тулааны шагнал авсан хүн.

 

6. Та садист Кэлвин Кэнди бөгөөд харуудыг үзэн ядна

Django Unchained

Таны дүр бол зэрлэг, ичгүүр сонжуургүй боловч шударга газрын эзэн-садист хүн юм. Та френологи буюу хүний гавлын хэлбэр, сэтгэл зүйн хоорондын уялдаа гэсэн хуурамч шинжлэх ухааны талаар их сонирхож судалдаг, харуудыг үзэн яддаг, (гэтэл түүний хамгийн сайн найз, аж ахуйг нь эрхэлдэг хүн нь хар арьст), франц хэл мэдэхгүй ч франц юм болгоныг магтан дуулдаг тийм нэг холион бантан билээ.

 

7. Та бол мистер Вульф. Та ямар ч хөгийн бэрхшээлийг давж чадах хүн

Pulp Fiction

Нэгэн бүтэлгүй эр бас нэг бүтэлгүйн цусаар машинаа будах үед та 5 минут хэртэй кинонд гарах ба гэхдээ энэ 5 минут нь ямар гээч! Та бидний өмнө бүх л шилдэг сайн чанар болох: тайм-менжментийн бурхан болсон дээрэмчин, ямар ч бэрхшээлийг давж чадах чанар зэргээ харуулна. Бүр бүтэлгүй залуу машинаа цусаар будсан зэрэг тэнэг хэргийг ч тэр. Таны энэ дүрийн дараа хүн болгон л тань шиг бэрхшээл давагчтай болох гэж хүсэх байх даа.

 

8. Та Жоди Домергюгийн дээрэмчдийн тэргүүлэгч, эрт үхэх дуртай хүн

The Hateful Eight

Таны дүр бол нэг жижигхэн дүр. Та киноны эхэнд нэг харагдаад, төгсгөлд нь бас нэг харагдах тийм л хүн. Гэхдээ (Тарантино ийм юм хийхдээ гаргуун) та дээрэмчдийн тэргүүлэгч бөгөөд энэ бүх будлиан таны төлөвлөснөөр явагдана. Таны дэндүү гэмээр азгүйгээс өөр онцлог гэвэл та цусанд дуртай, эгчдээ хайртай, ямар нэг зарчим гэж мэддэггүй боловч юм төлөвлөхдөө гаргуун зэрэг юм. Нэг иймэрхүү.

Эцэст нь ноён Тарантино таныг ямар дүрд авсан бэ?

9
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oyunbileg Moyobuu

    Oyunbileg Moyobuu

    2018/02/04 at 13:25

    Tarantino

  2. Oyunbileg Moyobuu

    Oyunbileg Moyobuu

    2018/02/04 at 13:25

    Tarantino

  3. Зочин

    2018/02/04 at 20:29

    Пэээ яг шаажийна шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *