Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино

2

Үйл явдлын гэнэтийн өөрчлөлт, таамаглах аргагүй төгсгөл бүхий кино үзэхийг хүн болгон хүсдэг. Мөн киноны үйл явдлын зангилаа хэрхэн тайлагдсан тухай дахин дахин бодогдохоор бол бүр ч сайн хэрэг.

Ингээд санаанд оромгүй байдлаар төгсөх киноны жагсаалтыг танд сонирхуулъя

Changeling

Хүүгээ алга болсон талаар мэдэгдсэн эмэгтэйд цагдаа нар хүүг нь олсон тухай мэдээлж, хүргэж өгдөг. Гэвч хүүтэй нь адил боловч түүний хүү биш гэж үзсэн эх хүүгээ хайсаар байх болно.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 1

A Perfect Murder

Бизнесмэн Стивен Тэйлор өөрийн эхнэрийг нэрд гараагүй Давид хэмээх зураачтай нууц амрагийн холбоотой гэдгийг мэдэх ба асуудлыг шийдэх тун аятайхан гэмээр төлөвлөгөө гаргадаг. Тэрхүү төлөвлөгөө нь зураач залууд өндөр шагналтайгаар өөрийн эхнэрээ алах санал тавиад…

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 20

Ne Le dis a personne

Алекс Бекийн эхнэрийг алсан гэж сэжиглэгдсэн этгээдийг барьсан боловч тэрээр үүнийг үгүйсгэдэг билээ. Ингэсээр 8 жилийн дараа өмнөх аллага болсон районд 2 эрэгтэй хүний хүүр олдох ба нэгнийх нь халаасанд Маргогийн банкны хайрцагны түлхүүр олдоно. Яг энэ үеэр Алекст цахим шуудангаар захиа ирэх бөгөөд илгээгч нь түүний амь үрэгдсэн эхнэр байлаа.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 2

Unknown

Мартин Харрис ухаан ороод түүний бүх л зүйлийг өөр хүн эзэлж авсныг мэддэг. Түүний хэлж ярьж байгаад хэн ч үнэмшихгүй бөгөөд түүний эхнэр ч Харрисыг танихгүй. Ингээд аргаа барсан эр таксины жолооч залуугаас тусламж эрж өөрийгөө хэн болох, яагаад өөрийнх нь ойр дотныхон түүнийг танихгүй мэт байгааг ойлгохыг зорино.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 3

Prisoners

Нэгэн жижиг хотхонд 6 настай хоёр охин алга болох ба цагдаагийн мөрдлөгө ямар нэг үр дүнд үл хүрнэ. Алга болсон охины нэгнийх нь аав болох Келлер Дэвид өөрөө мөрдлөгө явуулж эхлэх ба түүний ганц сэжүүр нь нэгэн ачааны машины жолооч байлаа. Хоёр охиныг хамгийн сүүлд тэрхүү жолоочийн машины хажууд тоглож байхыг харсан байдаг.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 4

Dream House

Зохиолч Уилл Атентоныхан нэгэн жижиг, тайван амгалан гэж үзсэн хотод амьдрахаар ирдэг. Гэвч тэрхүү хот нь амар амгалан газар огт биш бөгөөд тэдний байгаа байшин айхтар түүхийг хадгалдаг байв. Урьдчилан анхааруулахад энэ кино нь ямар нэг хий үзэгдэл, харь гаригийнханы тухай биш юм шүү.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 5

Passengers

Онгоцны ослоос амьд үлдсэн 6 хүнд доктор Клер сэтгэлзүйн тусламж үзүүлнэ. Гэвч эмчилгээний явцад хүн болгон ослын шалтгааны тухай өөр өөрөөр тайлбарлах ба удалгүй эмчлүүлэгч нар маань ээлж дараалан алга болдог.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 6

Taking Lives

Хүн алаад дараа нь тэр хүнийхээ амьдралаар амьдардаг алуурчныг олох төвөгтэй даалгавар ХМТ-ны залуу ажилтан Иллано Скоттод тавигдана.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 7

Flightplan

Онгоц нисэж явах үед 6 настай охин алга болох ба онгоцны багийнхан охины ээж Кайл Праттад ийм боломж байхгүй гэж ойлгуулах гэж оролдоно. Газраас хэдэн мянган метрийн өндөрт яваа онгоцноос хачирхалтай байдлаар алга болсон гэх охины нэр бүртгэлд бас байдаггүй.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 8

Irresistible

Софигийн нөхөр нэгэн компанид ажиллах ба тэнд байх нэгэн бүсгүй нөхөр, хүүхэд бүгдийг нь Софигоос булааж авах гэж байна гэж хардана. Өдөр ирэх тусам түүний энэ хардлага газар авах ба удалгүй жинхэнэ солиорол болон даамжирдаг.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 9

The Boy in the Striped Pyjamas

Дэлхийн 2-р дайны үед болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээгдсэн кино бөгөөд хорих лагерийн даргын 8 настай хүү хоригдож буй еврей хүүхэдтэй танилцаж найзлана. Торны цаанаас найзлах хоёр хүүгийн нөхөрлөл цаашид юунд хүргэх бол?

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 11

88 Minutes

Сэтгэлзүйч Жек Грэм ХМТ-ныхонд туслан нэгэн гэмт хэрэгтний сэтгэлзүйн хөргийг гаргаж өгдөг нэгэн. Нэгэн удаа тэрээр цуврал аллага үйлдэгчийг барихад туслах ба тэрхүү алуурчинд цаазын ял онооно. Ингээд ял гүйцэтгэхээс хэдхэн цагийн өмнө Жек рүү нэгэн хүн утасдаж “танд амьд явах 88 минут үлдлээ” гэж мэдэгдэнэ.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 10

Perfect Stranger

Найзыгаа алагдсаны дараа Ровена Прайс өөрөө эрэн сурвалжлах мөрдлөг явуулж эхлэх ба цагдаа нар энэ хэргийг илрүүлж чадахгүй гэж хатуу итгэнэ. Удалгүй гэмт хэрэгт томоохон рекламны агентлагийн удирдагч, ихэд нэр нөлөөтэй Харрисон Хиллтэй холбоотой байж болох сэжүүр гарч ирдэг.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 12

Mystic River

Жимми, Дэвид болон Шон нар хар багаасаа хамт өссөн найз нар билээ. Тэд насанд хүрсэн хойноо нэгэн гамшгийг хамт туулах хэрэгтэй болох ба Жиммигийн охин Кэттиг хэн нэгэн аймшигтайгаар хөнөөнө.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 13

Remember Me

Оюутан Тэйлор бол орчин тойрныхонтойгоо хэл амаа ололцохдоо тааруухан нэгэн бөгөөд нэгэн удаагийн зодооны үеэр цагдаад баригдаж хар дансанд ордог. Түүний найз Эйден нэгэн сонирхолтой зүйлийг олж мэддэг ба тэр нь Тэйлортай хамт түүний хэргийг мөрдөж буй цагдаагийн охин Элли нэгэн группт хамт сурдаг явдал юм. Ингээд Эйден найздаа цагдаагийн охинтой ойртож, улмаар охиноор дамжуулан хэргээ хаалгахыг зөвлөнө. Танд цаашдын үйл явдал ойлгомжтой мэт санагдаж магад. Гэхдээ энэ удаа лав тийм биш шүү.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 14

Orphan

Кейт бүтэлгүй жирэмслэлтийн дараа нэгэн охиныг үрчилж авахаар нөхөртэйгөө тохирно. Эстэр хэмээх тэрхүү охин сайхан зурдаг, төгөлдөр хуур тоглодог, маш ухаалаг боловч найз нөхөдгүй нэгэн байлаа. Удалгүй яагаад гэдэг нь ойлгогдож эхэлнэ.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 15

Match Point

Крис Уилтон хэмээх теннисийн клубын дасгалжуулагчийн хоёр сандал дээр зэрэг суух гэсэн оролдлогын тухай кино. Тэрээр Хлоетой сууж албан тушаал, Британийн дээд хэсэгт орох хүсэлтэйгээс гадна жүжигчин Нолойтой цуг байхыг хүснэ. Яваандаа Нолойг хүсэх сэтгэл, харилцан дурлах сэтгэл нь улам бүр гаарна.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 16

La cara oculta

Фабианд түүний найз залуу болох хөгжмийн удирдаач баян залуугийн бүх л зүйл төгс төгөлдөр мэт санагдана. Гэвч удалгүй тэрхүү залуугийн урьдын сүйт бүсгүй алга болсон хэргийг цагдаа нар мөрдөж байгааг мэдэх ба гэрт нь ч гэсэн үл ойлгогдох зүйлүүд болж байгааг Фабиан мэдэрч эхэлнэ.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 17

Hide and Seek

Эхнэрээ амиа хорлосны дараа Дэвид өөрийн 9 настай охины хамт хотын захын нэгэн байшинд амьдрахаар ирнэ. Шинэ байранд нь үл ойлгогдох зүйлүүд болж эхлэх ба охины хэлснээр буруутан нь Чарли хэмээх түүний шинэ найз нь гэнэ. Удалгүй тэрхүү Чарли гээч нь бодит хүн биш зөвхөн охины хий хардаг зүйл гэдэг нь тодорхой болно.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 18

The Lodger

Энэ кинонд хоёр үйл явдал холилдох ба нэг нь тогтворгүй зан араншинтай охин байрныхаа түрээслэгчтэй тохирохгүй байнга муудалцдаг үйл явдал бол нөгөөх нь баригдашгүй гэмт хэрэгтнийг барихаар хөөцөлдөх цагдаагийн ажилтны тухай юм.

Урьдчилан таахын аргагүй төгсгөлтэй 20 кино 19

9
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. CCCP

    2016/02/02 at 13:55

    Mystic river bol bas zevuun gehed denduu kino do

  2. Зочин

    2016/02/02 at 21:08

    Now you see me bol bas l zevuun kino jinhen taahiin argagui.

  3. User

    2016/02/03 at 21:22

    Gone Girl ch bas l wegu shde

  4. Vn

    2016/02/05 at 21:52

    Others iin tugsgul ch gsen bas uneher tusulmurgu sonin shv anh uzed ih gaihaj bsn tm ym tusuuluuchgu bsn blhoor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *