Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 арга

2

Будаг – бүсгүй хүн бүрийн шидэт саваа. Иймээс л эмэгтэйчүүд будгаар нүүрний төгс хэсгээ тодотгож, өөгөө дардаг. Гэсэн хэдий ч бүхэл амьдралынхаа туршид будгийг хэрэглэсэн хүмүүс гоо сайхны зарим нууцуудыг мэддэггүй. Бид тантай хэд хэдэн гоо сайхны зальтай аргуудыг хуваалцаж байна.

1. Багснуудтайгаа болгоомжтой харьц

Сайн багсыг та бараг бүхий л амьдралынхаа туршид ашиглах боломжтой. Багсаа шинээр нь хадгалахын тулд зарим нэг аргыг мэдэж байх хэрэгтэй. Багсаа бохир чигээр нь бүү орхи. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд багсны үсийг үргэлж гэмтээдэг. Багсаа шампунь эсвэл аяга таваг угаадаг зөөлөн бодисоор угаагаарай. Багсыг цаасан алчууран дээр тавьбал илүү хурдан хатах болно. Мөн ямар ч тохиолдолд багсны толгойг доош харуулан устай аяганд хийж болохгүй. Учир нь удаан хугацаагаар устай харьцсанаар үс нь мууддаг.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 1

2. Шинээр будахын оронд будгаа сэргээ

Орой гарах төлөвлөгөөтэй үед өдөр будсан будаг чинь бага зэрэг буусан бол будгаа арилгах шаардлага байхгүй. Будгаа сэргээж арьсан дээрх тослогийг авахын тулд цайвар өнгийн суурь нимгэн тавьж арьсаа салфеткаар хөнгөн арчина. Дараа нь нүүрээ пүдрдэнэ.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 2

3. Биеийн арьс гуужуулдаг үнэтэй бүтээгдэхүүнээс татгалз

Гэрийн нөхцөлд арьсаа торго мэт зөөлөн болгох арга бий. Үүний тулд өөрийн гараар арьс гуужуулагчийг бэлтгэх хэрэгтэй: 4 хоолны халбага элсэн чихэр эсвэл давсыг 3 хоолны халбага оливийн тостой холино. Дээр нь цэцэгний үнэртэй тос нэмж болно. Шүршүүрт орохын өмнө гар хөлөндөө зөөлөн иллэг хийж дараа нь бүлээн усаар зайлаарай.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 4

4. Уруулаа арчил

Уруулын будгаа уруулан дээрээ төгс харагдахын тулд уруулаа сайтар арчилж гөлгөр болгох хэрэгтэй. Үүний тулд зориулалтын арьс гуужуулагч авах шаардлагагүй. Та бор элсэн чихэр, оливийн тос, ванилийн хандыг ижил хэмжээтэй холиход л хангалттай. Холимгоо уруулан дээрээ түрхээд зөөлнөөр иллэг хийж өгнө. Дараа нь нүүрний салфеткаар арчаарай – ингээд будахад бэлэн боллоо.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 3

5. Сүүдэрт зориулж бараан суурь худалдаж авах хэрэггүй

Хэрэв зун цаг ирэхэд таны зуны суурь хэтэрхий цайвар харагдаад байвал түүн дээр бага зэрэг бараан өнгө нэмээрэй. Үүний тулд гелин бронзерыг ашиглаарай. Ингэснээр та хялбар аргаар, мөнгө хэмнэж өөр өнгийн суурьтай болох болно.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 5

6. Их хэмжээний пүдрээс татгалз

Нүүрээ будахдаа байнга пүдрдэх хэрэггүй. Ингэснээр та арьсаа “хатсан” мэт харагдуулах болно. Тиймээс бүх зүйлээ хийснийхээ дараа гарахын өмнө пүдрээр будгаа бэхжүүлээрэй.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 6

7. Уруулын будгаа бэхжүүл

Уруулаа байн байн будахгүйн тулд бага зэрэг пүдртэй нүүрний салфеткаар уруул дээрээ хөнгөн дарна. Бонус: мөн энэ арга уруулын будаг шүдэнд наалдахаас сэргийлдэг.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 8

8. Төгс “муурын“ харц – маш хялбар!

Та гэртээ нүдээ мэргэжлийн түвшинд будах боломжтой. Үүний тулд танд ердөө скотч болон контур хэрэгтэй. Скотчоо нүдний гадна буланд хүссэн өнцгөө үүсгэн наагаад сум зурна.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 7

9. Сормуусны будагны сойзноос илүүдэл будгийг ав

Байгалийн мэт өтгөн, урт сормуустай харагдахыг хүсвэл заавал гоо сайхны салон орох шаардлагагүй. Сормуусны будаг, салфетка аваад сормуусны будагны сойзыг салфеткандаа хэд хэдэн удаа арчиж илүүдэл будгийг аваад сормуусаа будаарай.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 9

10. Вазелинийг будаг арилгагч болгон ашиглах

Вазелинийг нүүр цэвэрлэгч болгон ашиглаж болно. Вазелинаас бага хэмжээгээр хөвөн дискэн дээр аваад нүүрээ арчаад усаар угаана. Тэр ч байтугай хамгийн сайн тогтдог усны хамгаалалттай гоо сайхны бүтээгдэхүүн ч амархан арилах болно.

Таны цагийг хэмнэх гоо сайхны 10 заль 10

17
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *