Шар нь сайн, харин улаан нь бүр ч илүү: өнгө болон амтаараа гайхагдах гадил жимсний 12 хачирхалтай төрөл

0

Гадил гурван өнгийн л байдаг: ногоон, шар тэгээд хар (удаан хугацаанд хөргөгчинд хэвтсэн гадил). Та ч гэсэн ийм бодолтой явдаг уу? Өөрөөр яах ч билээ дээ? Олон жилийн турш бид дэлгүүрийн лангуунаас зөвхөн шар өнгөтэй л гадил харж байгаа шүү дээ.

Таны үзэл бодолд эргэлзээ төрүүлэхээр зүйл хэлбэл яах уу? Дэлхий дээр хэд хэдэн төрлийн гадил байдаг бөгөөд эдгээр нь өөр хоорондоо харагдах байдал, амтаараа ялгаатай. Итгэхэд бэрх ч гэлээ үнэхээр байдаг гадилуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Улаан гадил

nalin420

Хамгийн амттай гадилд тооцогддог. Шим тэжээлийн хувьд тахианы махтай дүйцэхүйц”. Амтаараа гүзээлзгэнэ, бөөрөлзгөнийн дундуур гэх юм уу даа.

 

Дэлгүүрийн лангуун дээр иймэрхүү байдалтай зардаг. Шууд хараа булаахаар байгаа биз дээ?

mizzbloomorganics

 

Улбар шар гадил

mi_za_plaz

Тааламжтай чихэрлэг амттай, сонгодог гадилын амттай төстэй.

 

“Цэнхэр Ява” гадил нь амтаараа ванилтай зайрмагийг санагдуулам

racewestcompany / bad_werewolf

Энэ гайхалтай гадилын эх орон нь Хавайн арал юм. Өнөөдөр энэ төрлийн гадилыг Ази, Австралид тарих болжээ.

 

“Хирсийн соёо” гадил – 60 хүртэл сантиметр урт ургадаг

team_zissou_

Энэ төрлийн гадил нь хэмжээ, уртаараа гайхагдана.

 

Señorita – хамгийн жижигхэн гадил

sveneracion / _PM_ME_PANGOLINS_

Урт нь ердөө 2,5 – 5 сантиметр. Чихэрлэг амт, зөөлөн бүтцээрээ гайхагддаг төрөл дөө.

 

Musa velutina – үсэрхэг хальстай гадил

theplantfinder / gracevanberkum_

Гаднаасаа үнэхээр үзэмжтэй харагдах гадил, харамсалтай нь хоол хүнсэнд хэрэглэж болдоггүй. Идэхэд их амаргүй ч гэлээ зарим нэг хүмүүс төвөгшөөлгүй жижиг үрийг түүж аваад гадилын амтыг мэдэрдэг ажээ.

 

Ногоон гадил

am_wawira

Бүрэн болсон ч гэсэн ногооноороо л үлдэнэ. Жинхэнэ ид шид гэмээр.

 

Musa Ae Ae судалт гадил

mentik.bali / erenschifferling

Тарьж ургуулахад их ааштай, арчилгаа их шаардах төрөл гэдэг. Тийм учраас захын супермаркетад тэр болгон зараад байдаггүй. Сайхан амттай, болгож идсэн ч амтаа алдахгүй.

 

Муса Бальбисоа зэрлэг гадил. Түүхийгээр нь иддэггүй

miniature_farming

Бальбиса гадил нь гибрид өвөг дээдсээс улбаатай гэж үздэг.

 

Хятадын одой гадил нь жимсээ өгдөггүй. Гэхдээ хараа булаасан

portemanteau

Энэ гадилыг харамсалтай нь идэх боломжгүй. Гэхдээ л сэтгэлээ сэргээж болно.

 

Плантан – гадилын хүнсний ногооны төрөл

Kurun

Плантан – гадаад байдлаараа ердийн гадилтай төстэй. Гэхдээ хатуу бөгөөд хальсыг нь цэвэрлэхэд амаргүй. Шарна, чанана, жигнэнэ. Амтны хувьд чихэрлэг биш болохоор төмсний төрөлд хамааруулах нь их.

 

Аварга том гадил  Musa ingens болон уг гадилын ургадаг мод

Revolutionary_Town21 / BotanicsMan

Аварга том гадил  Musa ingens – Тайландын ард иргэдийн хувьд жирийн л хоол хүнс. Уртаараа 35 сантиметр хүрнэ. Зөөлөн, тааламжтай амттай. Нэг ширхэг гадил өдрийн гурван удаагийн хоолыг бүрэн орлож чадах ажээ.

Дээр дурдсан гадилын төрлүүдээс та амталж үзмээр байна уу?

45
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *