2019 оны зурхай: ордууд ирэх жил амьдралаас юуг сурч мэдэх вэ?

1

2019 он бидэнд олон шинэ зүйлийг зааж сургах нь ээ – зарим нэг нь бусдаас илүү их хөдөлмөрлөх шаардлагатай болно. Жил бүр шинэ боломжууд гарч ирж, гайхалтай зүйлс болдог билээ.

Магадгүй та одоо 2019 оны талаар бодохгүй байгаа байх. Гэвч ердөө хэдхэн өдрийн дараа 2019 он гарлаа шүү дээ. Хэрэв та ирэх жил юу сурч мэдэх бол, амьдрал надад юу бэлдсэн бол гэж хүлээж суугаа бол энэ мэдээнд анхаарлаа хандуулаарай. 2018 он тийм ч амар хялбар жил байгаагүй байж мэднэ, тэгвэл 2019 он бүр ч хэцүү жил байх магадлалтай байна.

Хонь

Та өөртөө итгэх итгэлийг олж авахад дахиад суралцах нь ээ. Сүүлийн хэдэн сар та өөртөө итгэлтэй байх гэж мөн ч их хичээсэн дээ. Өнгөрсөнд та хэн байснаа хэнээр ч хэлүүлэлтгүй маш сайн мэднэ, бас юу хийсэн болон юу хийж чадах байснаа ч мэдэж байгаа. Иймд өнгөрснөө нэг эргэцүүлж бодоод үзээрэй.

 

Үхэр

Та айдастайгаа нүүр тулж сурна. Энэ жил таны айж эмээдэг байсан зүйлс ирэх жил танаас зугтаах болно. Учир нь та айдастайгаа нүүр тулж байж, айдсаа даван туулах ёстой юм байна гэдгийг ойлгоно.

 

Ихэр

Та сэтгэл хөдлөлөө дандаа үгүйсгэж болохгүй юм байна гэдгийг ойлгоно. Та бусадтай ярилцах дуртай боловч, хэзээ ч дотоод сэтгэлээ хэн нэгэнд илчлэхийг хүсдэггүй. Иймээс та өнгөрсөнд ямар байснаа эргэцүүлж бодоход гэмгүй. Учир нь та ирэх жил ч гэсэн энэ л хэвээрээ байх хандлагатай байна. Мэдээж энэ байдлаа өөрчлөх амаргүй ч гэлээ, бага багаар сэтгэл хөдлөлөө мэдэрч, дотоод сэтгэлээ бусдад нээх гээд хичээгээрэй.

 

Мэлхий

Яг одоо амьдарч байгаа энэ цаг үе ямар эрхэм чухал болохыг та ирэх жил мэдэж авна. Амьдралд юу ч тохиолдож болно бас таныг ирээдүйд юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Юм бүхэнд ач холбогдол өгөх нь өөрийгөө стресстүүлэхэд хүргэнэ. Таны эргэн тойронд байгаа хүмүүс юу гэж хэлэх нь огт хамаагүй. Яг одоо амьдарч байгаа энэ цаг үедээ сэтгэл хангалуун байж, өөрт байгаа зүйлсдээ талархах хэрэгтэй.

 

Арслан

Та ирэх жил бусдыг явуулж сурна. Та шийдвэр гаргахдаа гаргууд нэгэн боловч дасал болсон нэгнийг өөрөөсөө явуулахдаа маш их зовдог. Та сэтгэл хөтлөлдөө автдаг – энэ нь буруу юм. Сэтгэл хөдлөлдөө автах тусам та өөрийнхөө боломж, нөөц бололцоог үгүй хийж байна. Иймээс явах ёстой нэгнийг явуулж сурах нь таны дотоод сэтгэлийн хүч чадлыг нэмэгдүүлнэ.

 

Охин

Жижиг зүйлсэд санаа зовохгүй байх арга ухаанд суралцах болно. Та бол үг төдий зүйлд хүртэл ач холбогдол өгч, сэтгэлдээ ойр хүлээж авдаг төрлийн хүн юм. Жижиг зүйлсэд ач холбогдол өгөхөө больж, дэлхий ертөнцийг байгаагаар нь хүлээж ав. Ингэх нь танд хэцүү ч гэлээ, эхнээсээ үр дүн нь мэдрэгдэнэ.

 

Жинлүүр

Арслантай яг ижил – хэдийгээр тэр таны хувьд хамгийн чухал хүн байсан ч гэсэн явах ёстой л бол түүнийг явуулж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл та түүнийг гэсэн сэтгэлтэй байлаа гээд энэ нь тэр ч бас таныг гэсэн сэтгэлтэй гэсэн үг биш юм. Та магадгүй түүнтэй насан туршдаа хамтдаа байхыг хүсдэг байж мэднэ – гэхдээ энэ нь зөвхөн таны хүсэл гэдгийг ойлго. Од эрхэсийн зөвлөгөөг дагаж, гүнзгий амьсгаа ав. Хэцүү байх ч гэлээ, таныг гэдэггүй нэгнийг тавьж явуулснаар та таныг гэдэг нэгэнтэй учрах болно.

 

Хилэнц

Та ирэх жил зарим үед нээлттэй байж сурна. Хилэнцүүд ерөнхийдөө дотогшоо, нуугдмал хүмүүс бөгөөд тэд зөвхөн ойр дотны хүмүүстээ л өөрийгөө нээдэг. 2019 онд хилэнцүүд өөрийгөө хэн болохыг таньж мэдэхээс гадна ертөнцийг үзэх үзлээ тэр чигээр нь өөрчилнө. Танд энэ өөрчлөлт хэрэггүй мэт санагдах ч, та үүнийг хийхээс өөр аргагүйд хүрнэ.

 

Нум

Ямар нэгэн асуудлаас зугтах нь зөв алхам биш гэдгийг та ойлгоно. Аливаа асуудлыг өөрөөсөө холдуулж, зугтах нь нумын ордны гол онцлог гэхэд болно. 2019 он танд зарим нэг асуудлыг өөрөөсөө холдуулалгүй, шийдвэрлэж сурахад тусална. Та үргэлж асуудал гармагц зугтаагаад байж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл асуудалгүй амьдрал гэж хаана ч байхгүй.

 

Матар

Та амьдрал дандаа аз жаргалтай байдаггүй гэдгийг мэдэж авна. Амьдралд жаргал зовлон ээлжилдэг гэдгийг өөрийн биеэр мэдэрнэ. Сөрөг зүйлс амьдралд тохиолдсон ч хэсэг хугацааны дараа бүх зүйл хэвэндээ ордог гэдгийг та харна. Иймд таны амьдралын талаарх ойлголт ирэх жил бүхэлдээ өөрчлөгдөх нь ээ. Өөрөөр хэлбэл та 2019 онд амьдралын амтыг жинхэнэ утгаар нь мэдрэх ажээ.

 

Хумх

Та өөрөө өөртөө шударга хандаж сурна. Өнгөрсөнд та өөрийгөө болон өрөөл бусдыг их бага хэмжээгээр хуурсаар ирсэн. Та үргэлж, ямар ч нөхцөлд асуудлыг аль болох зохицуулж, эерэгээр шийдвэрлэхийг хичээдэг – гэвч та дотроо зөрчилддөг. Харин ирэх жил өөрөө өөртэйгөө зөрчилдөлгүй, жинхэнэ өнгөө бусдад гэрэлттэл нь харуулах хэрэгтэй. Иймээс өөр өөртэйгөө зөрчилдөх бодлоо тархинаасаа авч хая.

 

Загас

Та ирэх онд бодож, санасан зүйлээ биелүүлж чадах юм байна гэдгийг ойлгоно. Та үргэлж өөрийнхөө авьяас чадвар, итгэл үнэмшлийг дутуу үнэлэх хандлагатай байдаг. Та заримдаа бодож, сэтгэж чадахгүй байлаа гээд энэ нь таныг юу ч хийж чадахгүй нэгэн гэж хэлж байгаа үг биш юм. Танд хангалттай их нөөц бололцоо байгаа – энэ талаараа сайн бодож, алхам алхмаар хөдөлж эхэл.

20
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *