Үс халцрах, бууралтах зэрэг үстэй холбоотой өөр бусад асуудалд кокосын тосыг хэрхэн ашиглах вэ?

2

Далдуу модны самрын тос буюу кокосын тос бол үсэнд тэжээл өгөхөд хамгийн тохиромжтой зүйл. “Каприн болон каприл хүчил нь яг л антиоксидант шиг, бас халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлэх ба молекулын бага жинтэй учир үсний эд эсэд маш сайн нэвтэрч чаддаг байна”. Дэлгүүрээс авсан шампунь болон бусад үс арчилгааны хэрэгслээс кокосын тосны ялгарах гол онцлог нь үсний үндэс, уг руу гүн шингэж ордог чанар юм.

Далдуу модны самрын тос нь үстэй холбоотой нилээд хэдэн бэрхшээлийг шийдэх гол хэрэгсэл болж чадна.

Үс цайж бууралтах

Кокосын тос нь толгойн арьсыг тэжээж, үсний угийг хамгаалж байдаг. Үсний будаг, өнгийг хариуцах фолликул нь хангалттай үр дүнтэй ажиллаж чадахгүй болох үед үс бууралтаж цайдаг байна.

 

Үс болон толгойд янз бүрийн паразит бий болох

Толгойн паразит нь түүний эсрэг үйлчилгээтэй янз бүрийн шампуньд яваандаа тэсвэртэй болдог. Аз болоход далдуу модны самрын тос нь үүний эсрэг тэмцэлд тань том тус болно. Тос нь толгойн арьсыг хучиж паразитад агааргүй орчин бий болгодог. Мөн үс, арьсны үхэжсэн эд эсийг зайлуулж паразит үүсэх таатай орчин бий болохоос сэргийлэх билээ.

 

Хаг

Мөөгөнцрийн халдвар нь хаг үүсэх хамгийн дэлгэрсэн шалтгаан юм. Энэ тос нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй учир хагны эсрэг хамгийн сайн хэрэгсэл болдог байна.

 

Үс унах

Далдуу модны самрын тосонд байх витамин болон эрүүл тос нь арьсыг эмнэх замаар үсний ургалтыг дэмжиж, үс унах нь багасдаг. Үүнээс гадна кокосын тос нь үс унах гол нөхцөл болох халдвар болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

 

Үсний янз бүрийн гэмтэл

Хэрвээ та үсний янз бүрийн гэмтэл, үс салаалах зэрэг бэрхшээлтэй бол танд кокосын тос тус болно. Бас энэ тос нь таны үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгож чийгшүүлдэг.

 

Шөнө тослоод хоно

Жижигхэн сав авч тохирох хэмжээний тос хийнэ. Энэ тостой саваа хоосон өөр том сав дотор хийнэ. Том саваа халуун бүлээн усаар дүүргэх ба энэ ус нь жижиг савны ирмэг хүртэл байх ёстой. Кокосын тос хайлах үед толгойн арьс болон үсэнд түрхээд алчуур болон ороолтоор толгойгоо ороож, шингээхийн тулд шөнөжин байлгана.

5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *