Улаан лооль болон гал тогоонд элбэг байх бусад орцуудын тусламжтайгаар нүдний доор үүссэн хар хүрээг арилгах 5 арга

3

Бидний бие организм бол үр нөлөөтэй машин л гэсэн үг. Гэвч та магадгүй хэт их ядарснаас болж эсвэл хэвийн үеэс илүү бага цаг унтсаны дараагаар, нүдний доор хар толбо үүссэн байгааг анзаарч болно. Эдгээр хар толбонууд бие организмд ямар нэгэн зүйл болохгүй байгаагийн дохио юм.

Ихэнх хүмүүс хар толбыг стресс болон нойргүйдэлтэй холбож ойлгодог боловч үүнд харшил, нүдний ачаалал, шингэний дутагдал болон нарны хэт ягаан туяа, насжилт болон буруу нүүр будалт зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Нүднийх нь доор хар толбо үүссэн хүмүүст хандаж хэлэхэд, гэртээ зарим нэг бэлдмэлийн тусламжтайгаар энэ асуудлыг төвөггүй хэвийн болгох боломжтой.

Гэртээ хийж, хэрэглэхэд тохиромжтой зарим бэлдмэлүүдийг хүргэе – нүдний доорх хар хүрээ бүхий толбыг арилгана. Танд ердөө энгийн орцууд байхад хангалттай!

sruilk / Shutterstock.com

 

Нүдний доорх хар толбыг арилгах гэртээ хийх боломжтой бэлдмэлүүд

Заримдаа хар толбонуудыг арилгахад хэцүү байдаг ч, гэрийн нөхцөлд хийх боломжтой бэлдмэлүүдийн тусламжтайгаар ор мөргүй арилгаж, хэвийн болгож болдог.

1. Өргөст хэмх

Энэ аргыг та гэр бүлийнхээ ахмад гишүүн болон ТВ-ээр эмэгтэй хүмүүс хэрхэн ашиглаж, үр дүнд хүрч байгааг харсан биз ээ. Өргөст хэмхийн найрлаганд наалданги бодис агуулагддаг бөгөөд энэ нь арьсыг чангалж, гэрэлтүүлдэг байна.

Өргөст хэмхийг хэрэглэхийн тулд зузаан хэрчиж, хөргөгчинд 30 минутын турш тавиарай. Арьсан дээрээ 10 минут тавьж, дараа нь усаар угаана.

New Africa / Shutterstock.com

 

2. Цайны ханд

Өөр нэгэн гайхалтай арга бол цайны ханд хэрэглэх явдал юм. Энгийн цай нь кафейн болон антиоксиданттай учир нүдний доорх ачаалалтай байгаа судсыг тайвшруулна.

2 ширхэг цайны хандыг халуун усанд 5 минут дэвтээж, дараа нь хөргөгчинд хийж 20 минут хөргөнө. Нүднийхээ доор 10 минут тавиад усаар угаана.

olveromg / Shutterstock.com

 

3. Улаан лооль болон нимбэг

Улаан лоолийн найрлаганд витамин Ц болон ликопин байдаг бөгөөд эдгэр нь арьсанд сайн нөлөөтэйгөөс гадна, үүнийг хэрэглэх үед арьсанд тэжээл өгч, илүү зөөлөн болгоно.

Ижилхэн хэмжээтэй улаан лооль болон нимбэгийн шүүсийг хольж, хөвөнд шингээгээд хар толбонууд дээр тавина. Хольцыг 10 минут байлгаж, дараа нь усаар угаана.

Сануулга: Хэрэв та улаан лооль болон нимбэгийн хольцыг хэрэглэвэл, нарны хурц туяанд өртөхөөс болгоомжлоорой. Гадагшаа гарах эсвэл нээлттэй цонхны өмнө зогсож болохгүй. Түүнчлэн нимбэгийн шүүсийг нүдэндээ хүргэхгүй байх ёстойг санаарай!

Anna Ok / Shutterstock.com

 

4. Төмс

Түүхий төмсөнд их хэмжээний витамин Ц байдаг бөгөөд энэ нь дээр дурдсанчлан арьсанд сайн нөлөөтэй. Та төмсийг өргөст хэмх шиг ашиглаж болох бөгөөд ингэхдээ хальсалж, шүүсийг нь сайтар шахаж аваарай.

Хөвөн эсвэл нүүрний будаг арилгагч порлоныг төмсний шүүсэнд дэвтээж, нүднийхээ доор 10 минут тавина.

wasanajai / Shutterstock.com

 

5. Сүү

Сүүн бүтээгдэхүүнүүд витамин А амин дэмээр баялаг тул, арьсыг илүү гэрэлтсэн мэт залуу харагдуулна.

Хөвөнг сүүнд шингэж нүднийхээ доор 10 минут тавьж, дараа нь хүйтэн усаар угаараарай.

poylock19 / Shutterstock.com

Бусад ашиглаж болох аргууд:

  • Жүржийн шүүс (гэхдээ нарны хурц туяанаас хол байх хэрэгтэй)
  • Куркума (гэхдээ энэ нь цонхигор арьстай хүмүүсийн арьсыг шарлуулдаг)
  • Кокосын тос (шөнө нүднийхээ доор тавьж, маргааш өглөө нь угаах эсвэл 1-2 цагийн турш нүднийхээ доор байлгаж, дараа нь угаагаад, сүүлд нь нүдэнд зориулсан тос түрхэнэ)

 

Хэрхэн нүүрээ будахдаа нүдний доорх хар толбыг мэргэжлийн түвшинд далдлах вэ?

Хэрэв та маш их яарч байгаагаас гадна, гэрт чинь дээрх орцууд байхгүй бол нүүрний будгаар хар толбонуудыг далдалж болно.

Үүний тулд дараах 4 гол алхмыг хэрэгжүүлээрэй: нуух, холих, гэрэлтүүлэх болох тохируулах.

Нүдний доорх хар толбонууд таны өдрийг үгүй хийж, өөртөө итгэх итгэлийг чинь бууруулна. Гэхдээ та хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэж болох аргуудыг мэдэж авснаар сэтгэл санаа өөдрөг байж болно. Хэрэв та зав зайтай байгаа бол, орондоо орохын өмнө эсвэл унтахын өмнө арьсаа арчилж, заавал амрааж байгаарай.

Та өмнө нь нүдний доорх хар толбыг ямар аргын тусламжтай арилгаж байсан бэ? Үр дүнтэй байсан уу?

6
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *