Хятадуудын хувьд ердийн л зүйл мэт боловч бидний хувьд шоконд орж алмайрмаар 30 зүйл

4

Хятад 14 улстай хиллэдэг, гэсэн хэдий ч өөрийн үндэстний соёл, урлагийг бүрэн авч үлдэж чаджээ. Суугаа жорлон, уяатай хүүхэд, мөн гудамжинд сууж байгаад л хумсаа янзлуулж, шивээс хийх улс орон ховор байх.

Бидний зургийн цуглуулга таныг гайхшруулна гэж найдаж байна.

1. Хятадууд шаланд суулгасан суултуурыг илүүд үздэг

Орчин үеийн суугаа суултуур нь хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг гэж тэд үзнэ. Тийм учраас ийм суултуурыг тэд түлхүү хэрэглэдэг байна.

 

2. Шүршүүр, угаалгын машины ус шалаар урсаад шууд суултуур руугаа орно. Байрнуудад нь ванн байхгүй, зөвхөн шүршүүр. Шүршүүр нь шууд шал руугаа гоожино.

© KaptanJakPskorey / pikabu

 

3. Хэдэн давхарт байх нь хамаагүй бүх цонх, тагтаа сараалжаар хамгаалсан. Хятадууд хулгайчаас хамгаалж биш харин хүүхдүүдээ цонхоор унахаас хамгаалж сараалж хийлгэдэг.

© raysikh / pikabu

 

4. Шинэ барилгуудыг цонхгүй хүлээлгэж өгнө. Байрыг худалдаж авсны дараа эзэд нь өөрсдөө цонхоо суурилуулдаг.

© KaptanJakPskorey / pikabu

 

5. Хятадууд олон гэдэгт та итгэдэггүй юу? Тэгвэл хар даа, урлагийн сургуульд элсэх шалгалтын үеэр:

© alreadytakenusername / reddit

 

6. Хятадын байгаль давтагдашгүй. Энэ бол Чаньзязегийн үндэсний парк, мөн “Аватар”-ын уулс ч гэж нэрлэдэг. Энэ бол Дэлхий гэх манай гариг – итгэмээргүй байгаа биз?

© ethan_kahn / reddit
© ahhlew / reddit

 

7. Жуулчны гарын авлагууд дээрх Цагаан хэрмийн зураг бодит байдлаас зөрдөг

© MontyHudson / reddit © Великая_Китайская_стена / wikipedia

 

8. Дундад улсын бэлгэ тэмдэг бол панда, яагаад гэвэл энэ өхөөрдөм амьтан зөвхөн Хятадын газар нутагт л суурьшсан.

© Chris_Isur_Dude / reddit

Өндрөөс панда шиг харагдах тариалангийн талбай хүртэл байх ажээ.

 

9. Хуучны Хятад шинэ Хятадтай мөр зэрэгцэн орших нь

© moonsprite / reddit

 

10. Хятадын бизнес эрхлэгчид өөрийнхөө бараа бүтээгдэхүүнд анхаарал татахын тулд юу эсийг сэдэж олох вэ дээ? Сурталчилгааны хуудсыг ингэж тараадаг юм байна

 

11. Энэ улсаас архитектурын гайхалтай шийдэл олж харна, барууны оршин суугчид ийм барилгыг зүүдэлж ч байгаагүй байх. Энэ бол “Гуан-жоу” – дэлхий дээрх хамгийн өндөр зоосон барилга

© ResinArtist / reddit

 

12. Метроны зарим нэг буудал маш гүнд байрладаг. Жишээ нь Чунцинийн метроны зогсоол руу нэг талдаа урсдаг шатаар явахад 2,5 минут орчим зарцуулна.

© tootsieroll174 / reddit

 

13. Хятадууд өөртөө иллэг хийх “дон”-той

Хоорондоо уулзаж байхдаа ч цагийг дэмий өнгөрөөхгүй, өөрийгөө алгадаж иллэг хийдэг, заримдаа бүр хачин багаж хэрэгсэл гаргаж ирнэ.

 

14. Ихэнхи байшингууд нь төвийн халаалтанд холбогдоогүй. Өвөл байранд 10-12 хэм. Гэртээ ч гадуур хувцастайгаа суух нь энүүхэнд, бас халаагуур залгаж дулаацдаг

© Олеся Сохор / vk

Наньчан дахь манай байр, 1 дүгээр сар

 

15. Сургууль, цэцэрлэг ч халаалтгүй

© LinaSveta / pikabu

“Миний ажилладаг сургууль халаалтгүй, сурагчид, багш нар бүгд гадна куртиктэйгээ явцгаана. Энэ бол хэвийн үзэгдэл. Заримдаа би хичээлээ малгай, бээлийтэй ч заах үе бий. Ангид заримдаа +16 хэм байдаг”

 

16. Хятадууд бэлэн гоймонг улам боловсруулж хэрэглэхэд амар болгож чадсан

© McTikhonov / reddit

“Би орон нутгийн бэлэн гоймон авч идэхээр шийдлээ. Цуглуулганд гоймон, мөөгтэй шөл, сонгино, мах, замаг, өндөг, ус, химийн урвалд оруулж усыг 90 хэм хүртэл халаах нунтаг, тэгээд хоолны хэрэгсэл багтжээ. “Доширак” бол хажууд нь ёстой хүүхдийн тоглоом юм байна.”

 

17. Ресторанд ороод өөртөө тусдаа хоол захиалбал ойлгохгүй. Бүх хоол ширээний голд эргэлдэх шилэн тавиур дээр бэлэн, хүн болгон дуртай хоолоо идэж болно

© Bartlomiej Magierowski / East News

 

18. Хэрвээ танд «666» гэсэн мэдээлэл ирсэн бол таныг дээд зэргээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. “Зургаа, зургаа, зургаа” – 溜溜溜 — «лиу, лиу, лиу» гэж дуудагддаг. Энэ гурван ханз нь “мундаг, мундаг, мундаг” гэсэн утгыг илэрхийлнэ.

A Chinese girl chatting with WeChat on smartphone on a moving escalator in Japan

 

19. Орон нутгийн клубуудад охид, хөвгүүд амандаа чийдэн зуух ажээ. Гоо сайхан харагдах бас хүмүүсийн анхаарлыг өөртөө татах зорилготой гэнэ.

© raysikh / pikabu

 

20. Тус улсад шөнийн зах сайн хөгжсөн. Өдөр нь зөрөлдөн өнгөрөх машин, явган зорчигчид, харин шөнө нь зах болж хувирна.

© raysikh / pikabu
© East News

 

21. Шивээс, нүүр будалт, маникюр – энэ бүгдийг гудамжинд явж байгаад л хийлгэчихнэ

© raysikh / pikabu

 

22. Гуйлга гуйж байгаа хүмүүс нь хүртэл WeChat-ийн төлбөрийн систем ашиглана. Энэ бол ноён Чен. Иу хотын шөнийн гудамжаар гуйлга гуйж хоол залгуулдаг хөгшин.

© raysikh / pikabu

 

23. Ажлын цагаар өдөр унтах нь хятадуудын хувьд хэвийн үзэгдэл. Ажлын чадамжийг эрс дээшлүүлдэг гэж тэд үзэцгээдэг.

© AndrewPro / pikabu

 

24. Зарим нэг нутгийн аялага гадны хүмүүсийг айлгамаар чанга ярьдаг. Үүнийг мэдэхгүй хүн бол хоорондоо муудалцаж байна л гэж бодно, үнэн хэрэгтээ тэд зүгээр л ярилцаж байгаа. Гэхдээ бусдад саад болж байна гэдгээ анзаарах ч үгүй.

© AndrewPro / pikabu

 

25. Амт оруулагч глутамат натри энд жирийн л хоол амтлагч. Энэ бодисын орцгүй хоол гэж бараг байхгүйтэй адил. Дэлгүүрийн лангуун дээр сахар, давстай зэрэгцээд л байж байна.

© BigPlanet / pikabu

 

26. Уламжлалт хоол – халуун тогоо. Ширээний гол зуух байрлуулаад мах, ногоо, мөөг, гоймонгоо цуг хийгээд болгож иднэ.

© majinz / reddit

 

27. Дурын гал тэргэнд, тэр ч бүү хэл 2 өдөр явах галт тэргэнд суудалтай эсвэл суудалгүй тасалбар авч болно. Ихэнх зорчигчид нь шалан дээр, коридорт хэвтэх нь энүүхэнд

© AFP / East News

 

28. Хотоор унтлагынхаа хувцастай явсан ч хамаагүй, хэний ч хараанд өртөхгүй

(Photo by In Pictures Ltd./Corbis via Getty Images)

 

29. Замын хөдөлгөөний албан ёсны дүрэм бол бий, гэхдээ хэн ч мөрддөггүй. Сурагч, хүүхдээ дагуулж яваа ээж, эмээ, өвөө нар – 4-6 эгнээтэй замаар шууд л хөндлөн гарна.

© Tim Graham / Robert Harding / East News

 

30. Хотын гудамжаар гартаа уяа хийсэн залуучууд олон таарна – уяаны нөгөө үзүүрт хүүхэд нь байх ажээ

© Not4world / pikabu

Аюулгүй байдлын үүднээс авсан арга хэмжээ. Жил болгон ойролцоогоор 200 мянга орчим хүүхэд хулгайлагддаг гэсэн аймшигтай тоо баримт бий.

 

© Not4world / pikabu

Та Хятад улсын талаар аль хэр мэдэх вэ? Тус улсаар аялж үзсэн үү? Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 3 дугаарт бичигддэг. Тиймээс таны үзэж харсан зүйл бидний нийтлэлээс өөр байх ч магадлал өндөр. Тийм бол бидэнтэй сонин хачнаасаа хуваалцаарай.

213
ГайхмаарГайхмаар
75
ТэнэглэлТэнэглэл
43
Ха ХаХа Ха
34
БурууБуруу
23
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/01/24 at 16:57

    Солонгост мөн адил байрнуудад нь ванн байхгүй, бохир ус нь шууд шал руугаа гоожно, сургууль, цэцэрлэг халаалтгүй, өвөл маш хүйтэн гэх мэт ижил зүйл олон байна.

  2. Зочин

    2020/01/24 at 16:58

    Солонгост мөн адил байрнуудад нь ванн байхгүй, бохир ус нь шууд шал руугаа гоожно, сургууль, цэцэрлэг халаалтгүй, өвөл маш хүйтэн гэх мэт ижил зүйл олон байна.

  3. Корона Вирус

    Корона Вирус

    2020/01/24 at 23:08

    Заааааа яаааах вэээ яааахав😂

  4. Gerel Gegee

    Gerel Gegee

    2020/01/25 at 12:03

    Содбаяр Мөнхтогтох Хэрлэн Хэрлэн үз та 2 санаа авах юм их байна

  5. Otgonbaatar Geser

    Otgonbaatar Geser

    2020/01/25 at 12:13

    zavaan oron. namg delhiigeer ayal gevel bi hamgiin suuld hitadaar orno

  6. С. Энхчимэг

    С. Энхчимэг

    2020/01/25 at 14:17

    Iim zawaan yum chn ynz bvrin uwchin garah n argagvi shd

  7. Nara Kiki

    Nara Kiki

    2020/01/25 at 14:43

    25d bga ter MSG bol tsever hor. Mongolchuudaa hol bgarai

  8. Tuvshinjargal Nasanbat

    Tuvshinjargal Nasanbat

    2020/01/25 at 14:59

    Tsagaan herem buuuuur tsaashaa yavbal tiim bna teghees ehnii heseg olon huntei blhoos yag l tiim hichneen bid durgui ch arai l doromjlood bgaan bish uu?

  9. Bi zhanjiajie yvj uzsen tengeriin haalga goy yum blee

  10. Undral Bold

    Undral Bold

    2020/01/25 at 15:34

    Tsonhgui huleelgen ogsog, amandaa gerel zuudag ch gene uu bodit yum bichildee. Ooriinhoo nudeer ingeed dugnechih yum uu. Tsonhgui huleegej ogdoggui yumaa bas ter gerel chini modon chiher za

  11. Batzorigt Choijiljav

    Batzorigt Choijiljav

    2020/01/25 at 17:59

    Нүдэн дээр минь л хөгжөөд байгаамдаа хятадууд минь

  12. Эрдэнэбат

    Эрдэнэбат 'Э

    2020/01/25 at 18:28

    Koronan bas yrdiin zuil biz

  13. Cheryl Cheryl

    Cheryl Cheryl

    2020/01/25 at 20:41

    yooy ymar zawaan ymbee 😖😣 iim zawaan ym chne owchind nerwegdkv gd yhinbee 😖

  14. Purevdorj Purevdorj

    Purevdorj Purevdorj

    2020/01/25 at 22:31

    Tsagaan herem hudlaa bn

  15. Ганбаа Батсүх

    Ганбаа Батсүх

    2020/01/25 at 22:45

    Явахгүэээ

  16. хха гэнэт яагаад иймэрхүү мэдээлэл ороод бган бэ вирус тархаад олон улсын хэмжээнд очоод бхад угаасаа хөгшчүүдийн яридаг үнэн бхөө хятадууд санаатай ямар нэг болохгүй зүйлийг гаргадаг гэж энэ мэдээллийг хархад хүртэл ямар тэнэг нь ямар санаатай ийм цаг үед оруулдаг бнаа 👎🏻👎🏻👎🏻👎🏻👎🏻

  17. Ulambayar Monkhtuya

  18. Saaral Chono

    Saaral Chono

    2020/01/26 at 21:32

    Тэд өөрийнхөөрөө аз жаргалтай амьдардаг. Бусдыг дуурайх гэж өөрсдийгөө зовоодоггүй онцлогтой. Маш прагматик хэв шинжтэй. Амьдралын хэв маяг нь хэдэн мянган жилээр шалгарсан хамгийн оновчтой нь байдаг.

  19. Dejid Osor

    Dejid Osor

    2020/01/26 at 23:14

    .

  20. Эрхэм Баяр

    Эрхэм Баяр

    2020/01/26 at 23:30

    Баточир Анар

  21. Чингис Ганхуяг

    Чингис Ганхуяг

    2020/01/27 at 02:05

    +16 бхад халаалтаар яахын бэ

  22. Зочин

    2021/04/13 at 14:26

    Энэ заваан гээд байгаа хүмүүс та нар өөрсдөө ийм юм хийжчадах юм уу та бүхнээс л дээр байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *