Гэр орны ямар эд зүйлсийг өдөр бүр угааж цэвэрлэж байх хэрэгтэй вэ?

2

Бид ажилдаа, зуслан руугаа, болзоондоо гээд байнга л яарч байдаг хүмүүс. Энэ их цаг наргүй яарах үедээ өөрсдийн ахуйн амьдралд анхаарал бага хандуулдаг байна.

Өдөр болгон гэр орноо цэвэрлээд байх хэцүү бөгөөд энэ нь ихээхэн хүч, цаг шаардсан ажил билээ. Гэхдээ угаахгүй, бохироор нь үлдээж болохгүй зүйлс гэж бий. Ингэхгүй бол эдгээрийг удахгүй гаргаж хаяхаас өөр аргагүй болох юм.

 

Гэр орноо цэвэрлэх нь

1. Кофе чанагч машин

Кофе чанагч машин нь бактери өсөж үржих маш таатай орчин бөгөөд өндөр халуун, хэт их чийгшил, кофейн тосны үлдэгдэл гэх мэт. Үүнийг хэрэглэснийхээ дараа салж болох бүх л хэсгээр нь задалж нэг бүрчлэн угаана.

 

2. Нүүрний будаг будах бийр

Ийм бийрний үзүүрт тень болон пудрын зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдэл наалдаж үлдэнэ. Иймэрхүү гоо сайхны бүтээгдэхүүнийг, ялангуяа хямдхан, чанарын хувьд гайхуулахааргүй бол нүүртэй харьцдаг хүрэлцдэг зүйл дээр үлдээх нь буруу. Гоо сайхны бүтээгдэхүүн муудаж дахин хэрэглэх явцад арьсыг цочроож болзошгүй.

Гоо сайхны хэрэгсэл нүүрэнд түрхэх бийрийг цэвэрлэхийн тулд сайтар угаах эсвэл мицелл бүхий усаар норгож цэвэрлэнэ.

 

3. Ус хийсэн сав

Угаагуурт хийсэн сав тэнд нэг цагаас илүү удаан байж болохгүй. Энэ хугацаанд савны гадаргуу дээр хүчиллэг  орчин бий болдог.

 

4. Түлхүүр

Бид үүнийг байнга хэрэглэж бохир, цэвэр гараар барьж янз бүрийн газарт орхиж, тавьж байх боловч огт угаадаггүй. Түлхүүрийг үе үе ариутгаж байх хэрэгтэй.

 

5. Аяга таваг угаах порлон

Сав суулга, аяга таваг угаасны дараа порлоныг ч бас угаах хэрэгтэй. Боломж байвал өдөрт нэг удаа буцалсан усаар угаана. Харин хоёр долоо хоногтоо шинээр сольж байгаарай.

 

6. Угаалгын өрөөний хана

Ийм өрөөний плита болон ханыг өдөр болгон угааж байх хэрэгтэй. Энэ өрөө нь илүүдэл хэмжээгээр чийгшсэн байх учир хөгц үүсэх таатай орчин болно.

 

7. Гал тогооны өрөөний нүүр гарын алчуур

Хэрвээ ийм алчуур тань цаасан юм уу нэг удаагийнх биш л бол үүнийг долоо хоног бүр угааж байгаарай. Муухай болсон, хуучин алчуур маань харахад ч муухай бохир байдаг билээ.

 

8. Махны болон бусад мод

Ийм модон дээр яваандаа олон янзын зүсэлт, цууралт үүсэж түүнд нь хүнсний үлдэгдэл үлдэж хоцордог. Энэ модыг хэрэглэсний дараа содоор угааж, буцалсан усаар зайлан хуурай болтол нь арчих хэрэгтэй. Мөн үе үе уксусаар арчих хэрэгтэй. Гал тогоонд талхны, загасны, махны мод гэж тусдаа байх ёстой.

 

9. Угаалгын болон гал тогооны өрөөний угаагуур

Савантай ус, бохир савнаас унасан янз бүрийн зүйл зэрэг зүйл нь амархан тарах бөгөөд бактери өсөж үржих таатай газар болдог учир байнга угааж цэвэрлэж байх хэрэгтэй.

Аливаа зүйлийг цэвэрлэж байгаа нь эргээд бидний амьдралыг цэвэрлэж байдаг гэж ярьдаг. Өдөр болгон гэрээ цэвэрлэх гэдэг бол амьдралынхаа орчин нөхцөлийг илүү төгөлдөржүүлж байгаа хэрэг бөгөөд цэвэрлэгээгээр бүх л муу муухай зүйл маань алга болж байдаг билээ.

Хэрвээ та гэр орноо цэвэрлэхдээ сэтгэлээ гаргаж байвал (өдөр тутмын ядаргаатай ажил гэж бодолгүй) энэ нь таны сэтгэл санааг сэргээх болно.

29
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *