Бочки буюу суултуурын усны савыг цэвэрлэх арга! Төгс цэвэр цэмцгэр байдлыг бий болгоё!

3

Таны суултуурын ус хураах сав ямар байдалтай байгааг нэг нээгээд хараарай. Бохирдол, түүний хэмжээ нь бодсоноос тань хамаагүй их байгаа биз? Ийм бохирдлыг цэвэрлэх, эргэн сайхан болгох боломжгүй мэт санагдаж байна уу?

Үгүй, ингэж болно. Энэ удаа суултуурын ус хураах савыг хэрхэн амархан цэвэрлэж болох талаар танилцуулъя.

 

Суултуурын усын савыг хэрхэн цэвэрлэх вэ?

Эхлээд суултуурын ус хураах савны механизмыг задалж, гаргаж авалгүйгээр цэвэрлэх гэж үзье. Хэрвээ бохирдол их биш бол энэ арга тохирно.

Танд хэрэг болох зүйл:

  • 300 гр нимбэгийн хүчил
  • 1 л уксусын 9%-ийн уусмал (хэрвээ бохирдол их бол)
  • 9 л ус
  • Холих сав
  • Сав цэвэрлэх том сойз
  • Хуучин шүдний сойз
  • Хөвөн бүхий саваа
  • Ариун цэврийн цаас

Цэвэрлэх арга:

1. Эхлээд усаа татна. Мөн цэвэрлэгээ хийх үед усгүй байлгахын тулд энэ саванд ус нийлүүлэх хаалтыг хаах хэрэгтэй.

2. Ус хураах савны тагийг авах хэрэгтэй ба үүний тулд та ус татах товчлуурыг эргүүлж авах хэрэгтэй.

3. Сав дотор хоёр янзын механизм байх болов уу. Зүүн талд усны хэмжээг тохируулах механизм байна.

4. Баруун талд ус урсгах механизм бий. Савны дотор тал болон механизм дээр янз бүрийн зэв, хуримтлагдсан бохир байна.

5. 300 гр нимбэгийн хүчлээ 3 литр буцалсан устай хольж сайтар хутгана. Дараа нь дээрээс нь бүлээн халуун ус хийж (шууд гоожуураас авч болно) холимгийн халууныг 45-50 градус байлгахаар тооцох хэрэгтэй.

6. Анхаар! Буцалсан усыг шууд усны сав руу хийж болохгүй ба халууны огцом өөрчлөлтөөс болж ус хураах сав хагарч болзошгүй юм шүү.

7. Цэвэрлэгээний холимог бэлэн болсны дараа үүнийгээ ус хураах саванд хийж бүрэн дүүргэх ба ус татах механизмын дээд хэсэг ил байх хэрэгтэй.

8. 15 минутын дараа холимог маань үр дүнгээ өгч зэв болон хуримтлагдсан бохир бага багаар салж байгааг харж болно.

9. Ус татах механизмын жижиг хэсгүүдийн бохирдлыг арилгахын тулд нимбэгийн хүчилтэй усанд дүрсэн хөвөнтэй саваагаар цэвэрлэнэ.

10. Ус хураах савны хананд наалдсан бохирыг арилгахын тулд нимбэгийн хүчилтэй усанд дүрсэн ариун цэврийн цаасаар ханыг нь бүрнэ.

11. Усны саваа таглаад энэхүү холимог маань үйлчлэх 6-8 цагийн турш хүлээнэ. Болж өгвөл бүтэн шөнө хүлээх нь илүү үр дүнтэй.

12. 8 цагийн дараа бүх л ариун цэврийн цаасыг авч энэхүү холимгоороо цэвэрлэж эхэлнэ.

13. Сав цэвэрлэх том сойз, болон шүдний сойз ашиглан цэвэрлэнэ.

14. Цэвэрлэж дууссаны дараа бохир усаа татаж асган шинэ ус ирэх хаалтыг нээнэ. Хэрвээ бохирдол их биш бол энэ цэвэрлэгээ хангалттай байх ёстой.

15. Зураг дээр олигтой сайхан болж чадаагүйг харж байгаа байх. Ус татах механизм дээр хамгийн их бохирдол үлдсэн байна.

16. Ийм учраас цэвэрлэгээгээ үргэлжлүүлье. Одоо нимбэгийн хүчил биш уксус ашиглах болно.

17. Түүнийгээ 40-50 хэм хүртэл халаана.

18. Усаа татаад ус дүүрэх явцад халаасан уксусаа нэмж хийнэ.

19. Энэ холимгоо 2-3 цаг байлгах ба уксус нь бүх л бохирыг идэж, хөндийрүүлнэ. Дараа нь дахин цэвэрлэнэ.

20. Хэрвээ ингээд ч бүрэн цэвэр болгож чадаагүй бол механизмыг салгаж авахаас өөр арга үгүй. Ингэх нь тийм ч хэцүү зүйл биш юм.

21. Эхлээд ус татах механизмыг салгаж авна. Үүний тулд механизмаа цагийн зүүний эсрэг эргүүлж авна.

22. Үүний дараа ус тохируулах клапаныг авах хангалттай зай гарна. Үүний тулд түүний доор байх гайкыг цагийн зүүний эсрэг эргүүлж авна.

23. Салгаж авсан механизмаа задалж цэвэрлэнэ.

24. Бүрэн цэвэрлэсний дараа буцаан суурилуулах хэрэгтэй. Авснаасаа эсрэг дарааллаар хийнэ: эхлээд ус тохируулах клапаныг, дараа нь ус татах механизмаа.

25. Хаалтаа нээж, ус ирүүлэх ба бүх зүйл хэвийн байгааг эсэхийг сайн шалгаарай.

26. Ингээд бараг шинэ юм шиг болтол цэвэрлэсний дараа тагийг нь тавьж ус татах товчлуурыг буцаан суулгана.

27. Ус татах болон бусад зүйл хэвийн байгаа эсэхийг дахин шалгана.

28. Ус хураах сав маань төгс цэвэрхэн болсон ба дахиад танд олон жилийн турш ямар нэг бэрхшээлгүйгээр үйлчлэх болно.

15
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sumber Sumber

    Sumber Sumber

    2023/09/04 at 12:52

    Өө яршиг зүгээр л шинээр солих хэрэгтэй юм шиг….

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *