Эрчүүд бүсгүйчүүдэд таалагдахын тулд бодит бус гоо сайхны стандарттай нүүр тулгардгийг судалгаагаар баталжээ. Бодит байдал дээр бүсгүйчүүд эрчүүдээс дэндүү их зүйл хүсдэг байна

0

Эрэгтэй хүнд хэвшмэл болон тогтсон гоо сайхны стандартад нийцэхийн тулд бүсгүйчүүд чамгүй их хүчин чармайлт гаргадаг тухай олон арван нийтлэлүүдэд дурдсан байдаг. Гэвч бидний олж хараагүй нэг зүйл бол эрчүүд ч мөн ийм асуудалд тулгардаг явдал юм. Тэд нэгэнт л “супер баатрын эрин үе”-д амьдарч байгаагаас хойш адилхан л гоо сайхны тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Бодит байдал дээр бүсгүйчүүд эрчүүдээс маш их зүйл хүсдэг бөгөөд энэ талаар хийгдсэн хэд хэдэн судалгаа байдгийг бид оллоо. Ингээд эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан бие биенийгээ байгаагаар нь илүү сайнаар хүлээж авдаг болоход энэ нийтлэл тусална гэдэгт итгэлтэй байна.

Эрчүүд ч мөн өөрийн гадаад төрхөндөө сэтгэл ханадаггүй. Тэд зүгээр л хэлдэггүй юм

© Kumaton / Reddit

“Reddit” сайтын нэгэн хэрэглэгч эр хүний ​​хувьд бодит бус гоо сайхны хүлээлттэй тулгарч байгаа бөгөөд яагаад энэ талаар маш ховор ярьдаг талаар санал бодлоо илэрхийлжээ. “Эмэгтэй хүн шиг жүжиглэхээ боль гэдэг үг бол үүний хамгийн наад захын илрэл юм”. Мэдээж эрчүүд ч мөн гомдоллох эрхтэй. Гэхдээ яг энэ асуудлаар гомдоллосон тохиолдолд эрчүүд ихэвчлэн эр хүн шиг биш гэсэн нийтлэг хандлагатай нүүр тулгардаг байна. Тиймээс тус хэрэглэгч Жейсон Момоа, Райан Рейнольдс гэх мэт алдартай оддын жишээн дээр өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.

© AFP/EAST NEWS, © Game of Thrones / Warner Bros. Television

Тэрээр нэмээд эмэгтэй хүний хувьд гоо сайхны илэрхийллийн хамгийн том хэмжүүр бол тэдний биеийн жин байдагтай адил эрчүүдийн хувьд биеийн өндөр нь хамгийн том шалгуур болдог гэжээ.

 

Бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийн 80% нь царай муутай

© Crazy, Stupid, Love / Warner Bros. Pictures, © Lars and the Real Girl / Metro-Goldwyn-Mayer

Ингээд бид “Reddit” сайтад өрнөсөн хэлэлцүүлгийг судалгааны түвшинд авч үздэг “OkCupid”-ийн хийсэн судалгааг онцолж байна. Нэгэн алдартай болзооны вебсайт дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эсрэг хүйсийн хүмүүсээ үнэлэхийг хүсжээ. Ингээд үнэлгээ өгөх явцад эрчүүд илүү өгөөмөр ханддаг болохыг тогтоосон байна. Үүний зэрэгцээ, эмэгтэйчүүд сайтын эрчүүдийн 80% нь дунджаас царай муутай гэж үнэлсэн байна. Бүсгүйчүүдийн хувьд эрчүүд бол аварга том далай дотор сэлж буй хязгааргүй олон тооны загас шиг байдаг бололтой.

 

 

Үр дүнд нь залуу эрчүүдийн хувьд болзоо яг л дайны талбар мэт болжээ

© One Tree Hill / Warner Bros. Television, © Superbad / Sony Pictures

“Tinder”-ийн төлөөлөгчид ч мөн энэ үзэгдлийг сонирхож, эмэгтэйчүүдийн нэрлээд буй эрчүүдийн усан сан руу шагайж үзэхээр шийджээ. Ингээд тэдний олж мэдсэн зүйл бол эрчүүдийн хувьд болзоо бол илүү өрсөлдөөнтэй зүйл байдаг ажээ. Учир нь “Эрэгтэй хүнд эмэгтэй хүн таалагдах” магадлал нь “Эмэгтэйчүүдэд эр хүн таалагдах”-аас 6.2 дахин их байдаг байна. Үүнээс гадна тэдний судалгаагаар дундаж эмэгтэй хүнд эрчүүдийн 12% нь л таалагддаг гэнэ. Тиймээс царай муутай байх тусам бүсгүйчүүдэд таалагдах магадлал тэр хэрээр багасаж байдаг байна. “Дундаж царайтай залуугийн бүсгүйчүүдэд таалагдах магадлал ердөө 1% байдаг байна”.

 

Энэ сэдэв дээрх эмэгтэйчүүдийн үзэл бодол

© chrishemsworth / Instagram

Энэ сэдэв дээрх бүсгүйчүүдийн үзэл бодол маш олон хувилбараар гарсаар байгаа юм. Гэвч ихэнх хүмүүс хүн хүний харах өнцөг өөрийн дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг шүүх шүүлт өөр байх ёстой гэдэг дээр санал нийлжээ.

4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/08/01 at 20:56

    Царай муутангууд бүгдээрээ эхнэртэй байдаг шдээ

  2. Эрхэс Энх

    Эрхэс Энх

    2020/08/02 at 12:45

    Duus2

  3. О.Н Эрдэнэ

    О.Н Эрдэнэ

    2020/08/02 at 19:16

    Ийм эмэгтэй сонирхдоггүй ээ

  4. Ganuul Ganaa

    Ganuul Ganaa

    2020/08/03 at 17:39

    Ядаргаа байндаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *