Өөрийнхөө талаар бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх сэтгэлзүйн 11 тусгай арга

0

Хүн бол нийгмийн амьтан. Тиймээс хүмүүс бидний ойлголцох хамгийн гол зүйл бол харилцаа юм. Мэдээж байгалиасаа л аливаа харилцаанд амархан учраа олчихдог хүмүүс гэж байдаг. Гэвч ихэнх хүмүүсийн хувьд хэн нэгэнтэй харилцан яриа эхлүүлэх, олны өмнө үг хэлэх, шинэ найзтай болох нь бага зэрэг хүндрэлтэй байдаг нь нууц биш. Аз болоход ямар нэг үг хэлэхгүйгээр бусдын анхаарлыг татах, бусад хүмүүст эерэг сэтгэгдэл үлдээх сэтгэл зүйн тусгай аргууд гэж байдаг. Ингээд тэдгээр аргуудыг танилцуулж байна.

1. Биеийн хэлэмжээ тааруулах

Хэрэв та харилцаж буй хүндээ сэтгэгдэл төрүүлэх, түүний анхаарлыг татах эсвэл хүндлэл олж авахыг хүсэж байвал нөгөө хүнийхээ ​​биеийн хэлэмжийг ажиглаж, түүнийг дуурайхыг хичээх хэрэгтэй. Ийнхүү нөгөө хүнийхээ үйлдлийг далдуур дуурайснаар таныг харилцаандаа тухтай байгааг илэрхийлж түүнд итгэж байгааг харуулдаг болохыг судлаачид тогтоосон байна.

 

2. Алгаа дээш харуулж ярих

Хүний анхаарлыг татаж болох хэдхэн төрлийн биеийн хэлэмж байдаг ч яг энэ аргыг олон хүн мэддэггүй. Алгаа дээш харуулж ярих нь итгэл үнэмшилтэй, үнэнч шударга байгаагаа илэрхийлж буй явдал юм.

 

3. Хүчирхэг баатрын зогсолт

Яг ийм байрлал авч зогссоноор тархинд тухтай, өөртөө итгэлтэй байна гэсэн мэдээлэл  автоматаар очих болно. Тиймээс томоохон уулзалтад явахын өмнө толинд хараад өөрийгөө супер баатар болсон байна гэж төсөөл: Хоёр гараа ташаан дээрээ аваад, толгойгоо эгцлэн зогсоод биеэ хөдөлгөлгүй чангалж нүүрэндээ том инээмсэглэл тодруул.

 

4. Магтаал хэлэх

Үнэхээр харилцаж байгаа хүн тань ухаантай, сэтгэл татам байвал тухайн хүндээ магтаалын үг харамгүй хайрлаж байх хэрэгтэй. Ингэснээр таныг эелдэг гэдгийг бусад хүмүүс мэдэхээс гадна таны тухай бодох бодол нь ч мөн өөрчлөгдөх болно.

 

5. Сандарсан үедээ бохь зажил

Олон хүний өмнө гарах чухал арга хэмжээний өмнө сандарч, яахаа мэдэхгүй байгаа бол бохь зажлахыг зөвлөж байна. Ингэснээр тархин дахь цусны эргэлт сайжирч сандарсан мэдрэмж дарагдах болно.

 

6. Арай илүү хувийн чанартай зүйл ярилц

“Хамгийн сайхан аялал тань юу байсан бэ?” гэж асуухын оронд “Та ямар хоолонд дуртай вэ?” гэж асуух хэрэгтэй. Ийнхүү илүү хувийн шинж чанартай зүйл ярилцсанаар харилцаж буй хоёр хүний дунд итгэлцэл бий болно.

 

 

7. Энгийн бус болзоонд яв

Хамт байхдаа инээж л байгаа бол, тэр хүнтэйгээ л хамт бай. Тиймээс хэн нэгэнтэй найзлахыг хүсэж байгаа бол эхлээд хөгжилтэй яриа өрнүүлэх гээд үзээрэй. Ингэж чадвал та 2-ын харилцаа бүр эхнээсээ л нийцтэй байх болно.

 

8. Тод улаан хувцас өмсөх

Хэрэв олны харцыг булаахыг хүсэж байвал улаан хувцас худалдаж ав. Судлаачид хувцасны өнгө тухайн хүний талаарх сэтгэгдэлд нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

 

9. Хүрэхээс бүү ай

Энэ аргын гол нууц нь тухайн хүнд хэрхэн хүрэхээ тооцоолох явдал юм. Тухайн хүнийг өөрийнхөө хувьд чухал нэгэн гэдгийг ойлгуулахын тулд мөрөн дээр нь зөөлхөн хүрэхэд л хангалттай.

 

10. Хамгийн сүүлчийн мөчид сэтгэгдэл үлдээх

Анхны сэтгэгдэл мартагдашгүй байх чухал ч, үүнтэй адил таны хамгийн сүүлд үлдээсэн сэтгэгдэл бүр илүү чухал. Энэ аргыг яриагаа дуусгах, төслийн танилцуулгынхаа төгсгөлд эсвэл өөрийгөө танилцуулж дуусахдаа ашиглаж болно. Хамгийн сүүлд үлдээсэн сэтгэгдэл тань тухайн хүн ирээдүйд таныг санахад хамгийн их туслах болно.

 

11. Харцны илэрхийлэмждээ анхаар

Хэн нэгэнтэй ярьж байх үедээ тэр хүнийхээ нүд рүү харах нь тэр хүнийг хүндлээд зогсохгүй, өөрийнхөө ярьж буй зүйлд итгэлтэй байгааг харуулна. Гэхдээ зарим хүмүүст энэ нь бага зэрэг тухгүй санагддаг тул духных нь гол руу харах аргыг туршаад үзэх хэрэгтэй.

25
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Solongo Soko

    Solongo Soko

    2020/07/31 at 22:39

    .

  2. Lazuli Lazuli

    Lazuli Lazuli

    2020/08/02 at 22:12

    Kasandra Erdenesukh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *