
Баяртай, уйтгартай, ууртай байгаа энэ хүмүүс бол яг одоо спортын ертөнцөд өрнөж байгаа чухал үйл явдал болох Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах Евро 2012 тэмцээнд бүрэн уусаад байгаа хөл бөмбөгийн үнэнч фанатууд. Польш, Украйн улсуудын нутаг дэвсгэрт Европын шилдэг 16 багийн өрсөлдөн тэмцэлдэж байгаа энэхүү тэмцээний аваргын төлөөх хамгийн сүүлийн тоглолт Украйн улсын нийслэл Киев хотноо ирэх 7-р сарын 1-ний өдөр болох ба мөнхүү өдөр 2012 оны Европ тивийн хөл бөмбөгийн аваргаар аль нэгэн орны шигшээ баг тодорч, аваргын алтан цомын эзэн болно.Энэ сарын 8-ны өдөр эхэлсэн Евро 2012 тэмцээнийг сэтгэл дэнслэн үзэж, өөрийн орны багаа дэмжин суугаа орон орны үзэгчид, хөл бөмбөгийн фанатуудын зургуудаар үзэгч та бүхний мэлмийг мялааж байна.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2012/uploads/euro-2012/1.jpg)
Энэ бол Орос! Оросууд Варшавт Польшийн эсрэг тоглосон. (Pascal Lauener / Reuters)
Вроцлав хотноо Чехийн багтай хийсэн өөрийн орны багийг дэмжиж байгаа Грекийн бөмбөртэй фанатууд. (Aris Messinis / AFP / Getty Images)
Львовт Германы фанатууд Португалын хаалганд оруулсан бөмбөгөө тэмдэглэж байна. (Gleb Garanich / Reuters)
Харьков хотод Нидерланд, Дани улсуудын шигшээгийн тоглолтын өмнө аварга том, хийлдэг бөмбөгөөр тоглож байгаа Нидерландууд. (Patrick Hertzog / AFP / Getty Images)
Варшавт Гректэй хийх тоглолтын өмнө өөрийн орны багаа дэмжихээр ирсэн Польшийн фенүүд. (Kai Pfaffenbach / Reuters)
Польш Грекийн тоглолтын үеэр хүнд байдалд орсон багаа харсан Польшуудын сэтгэлийн хөдлөл. Варшав хотын төвд байрлуулсан том дэлгэцэн дээр Польш, Грекийн тоглолтыг үзэхээр бараг 110.000 орчим үзэгч цугларчээ. (Wojek Radwanski / AFP / Getty Images)
Киевт Украйнтай хийх тоглолтын өмнө Шведийн фанатууд биесээ будаж байна. (Anatolii Stepanov / Reuters)
Испаний галзуу фанатууд. (Gabriel Bouys / AFP / GettyImages)
Варшавт Оросын эсрэг хийх тоглолтыг хүлээж байгаа Польшийн фен. (Pascal Lauener / Reuters)
Украйнтай хийх тоглолтын өмнө Шведийн фен. (Martin Meissner / Associated Press)
Варшавт Грекийн эсрэг хийсэн тоглолтын үеэр өөрийн шигшээгээ дэмжиж байгаа дуулгатай үзэгч. (Christof Stache / AFP / Getty Images)
Польш, Оросын тоглолтыг хүлээж байгаа Польшийн залуу фанат. (Janek Skarzynski / AFP / GettyImages)
Киевийн Тусгаар тогтнолын талбай дээрх том дэлгэцэн дээр Польш, Грекийн тоглолтыг үзэж байгаа Украйны фений сэтгэл хөдлөл. (Sergei Supinsky / AFP / Getty Images)
Харьковт болсон Дани, Нидерландын тоглолтын дараагаар сэтгэлээр унасан Нидерландын үзэгчид. (Geert Vanden Wijngaert / Associated Press)
Познанд Ирланд, Хорватын тоглолтын өмнө Хорватын фанатууд. (Peter Morrison / Associated Press)
Киевт сурталчилгааны самбарын наана зураг авахуулж байгаа Оросын фен. (Anatolii Stepanov / Reuters)
Вроцлавт сургуулилтын дараагаар гарын үсэг зурсан бөмбөгийг өгч байгаа Чехийн хаалгач Petr Čech. (Daniel Mihalilescu / AFP / Getty Images)
Варшавт Евро 2012-ын анхны тэмцээн эхлэхээс хэдхэн цагийн өмнө Киевийн фанатуудын бүсэд Украйн хүүтэй хөл бөмбөг тоглож байгаа Голландын фен. (Sergei Supinsky / AFP / GettyImages)
Львовт өөрийн улсын тугийг барьсан Германы фанатууд. (Jeff Pachoud / / AFP / GettyImages)
Познанд өөрийн орнуудын шигшээгийн тоглолт эхлэхээс өмнө хөгжилдөж байгаа Хорват, Ирландын фанатууд. (Kacper Pempel / Reuters)
Харьковт Нидерландыг хожсон өөрийн багийн ялалтыг тэмдэглэж байгаа Данийн фен. (Filippo Monteforte / AFP / GettyImages)
Познанд цагдаагийн офицерын ард автобусанд тоглоом хийж байгаа хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид. (Agencja Gazeta / Reuters)
Хотын төвд өөрсдийн байрласан наран шарлагын газарт хөл бөмбөг тоглож байгаа Шведийн фенүүд. (Sergei Grits / Associated Press)
Донецк дахь Оросын баазад унтаж байгаа фен. (Alexander Khudoteply / AFP / Getty Images)
Герман, Португалын тоглолтын үеэр Cristiano Ronaldo-гийн номер бүхий богино ханцуйтай цамц өмссөн Португалын фен сардин загас бэлтгэж байна. (Patricia De Melo Moreira / AFP / Getty Images)
Евро 2012 тэмцээнд өөрийн багийн байгуулсан ялалтыг тэмдэглэн лаа асааж байгаа Украйны шигшээгийн фенүүд. (Efrem Lukatsky / Associated Press)
Варшавт Оросын эсрэг тоглолт эхлэхийн өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн орох хаалганы өмнө хамгаалалт хийн зогсоо цагдаа нарын наана Польшийн фен харагдаж байна. Тэмцээний дараа Польш, Оросын фенүүдийн дунд мөргөлдөөн эхэлсэн байна. (Christof Stache / AFP / Getty Images)
Варшавт Польш, Оросын тоглолт эхлэхийн өмнө Польшийн фанатууд Оросын фенийг зодож байна. (Wojtek Radwanski / AFP / Getty Images)
Польш, Оросын тоглолтын өмнө дэгдсэн үймээний үеэр гэнэтийн дайралтаас хамгаалах цэргүүдийн дэргэд зогсоо Польшийн фанат. (Agata Grzybowska / Reuters)
Харьковын Металист цэнгэлдэх хүрээлэнд Украйны цагдаатай ярилцаж байгаа Голландын фен. (Vasily Fedosenko / Reuters)
Оросын эсрэг хийх тоглолтын өмнө өөрийн багийн төлөө залбирч байгаа Польшийн үзэгч. (Gabriel Bouys / AFP / Getty Images)
Киевт том дэлгэцэн дээр тоглолт үзэж байгаа Украйны дэмжигчид Шведийн шигшээгийн эсрэг тоглож байгаа өөрийн багт санаа зовинож байна. (Genya Savilov / AFP / Getty Images)
Берлинд Германы шүтэн бишрэгчид ялалтаа тэмдэглэж байна. (Markus Schreiber / Associated Press)
Франц, Английн тоглолтыг үзэн гутлаараа алга ташиж байгаа Английн шигшээгийн дэмжигчид. (Czarek Sokolowski / Associated Press)
Мадрид хотноо Испани, Италийн тоглолтыг үзэж байгаа Испаний фанатууд. (Andres Kudacki / Associated Press)
Португалын шигшээгийн эсрэг хийх тоглолтын өмнө Германы баг өөрийн орны шүтэн бишрэгчдэд хүч чадлаа харуулж байна. (Efrem Lukatsky / Associated Press)
Гданск хотод Италийн эсрэг хийх тоглолтыг хүлээж байгаа Испаний хөгжөөн дэмжигчид. (Alvaro Barrientos / Associated Press)
Сургуулилтаа хийсэн Португалын шигшээгийн тамирчин Cristiano Ronaldo-гоос шүтэн бишрэгчид нь гарын үсэг авч байна. (Armando Franca / Associated Press)
Вроцлавт Грекийн шигшээг хожсон Чехийн шигшээ фенүүддээ талархал илэрхийлж байна. (Dominic Ebenbichler / Reuters)








Tzar
2012/06/19 at 15:17
:)) goy yumaaa ochij neg uzex yumsan
jerry-man
2012/06/19 at 18:26
синсацтай болж байгаа юм байна даа
TheLibertines
2012/06/19 at 18:33
like
Зочин
2012/09/05 at 22:22
гоё л болж байгаа юм байна