Өнөө цагийн сод ухаант хүүхдүүд

0

Өнөө цагийн сод ухаант хүүхдүүдЯмар ч салбарт мэргэжилтэн болохын тулд хүмүүс амьдралынхаа олон жилийг суралцахад зориулдаг. Гэхдээ төрөлхийн суу билэгтэй хүүхдүүд байдаг. Тэд үеийнхнээсээ төдийгүй өөрөөсөө хамаагүй ахмад, олон жилийн дадлага туршлага, мэдлэг чадвартай хүмүүсээс ч илүү гоц гойд байдаг. Улирч өнгөрсөн хүн төрөлхтний түүхэн дэх Исаак Ньютон, Альберт Эйнштейн, Аристотель, Чингис хаан зэрэг суутнуудтай адил сод ухаантай хүүхдүүд өдгөө ч төрсөөр байгаа ба өнөө цагийн сод ухаант хүүхдүүдийн талаарх мэдээллийг энд нийтэллээ. Тухлан сууж уншина уу.

Микаела Фудолиг /Mikaela Fudolig/, Филиппин, төрсөн он 1991 эсвэл 1992

Микаела Ирене Фудолиг 11 насандаа Филиппиний их сургуульд элсэн орсон бөгөөд 16 настайдаа физикийн ухааны бакалаврын зэрэгтэйгээр нэр төртэйгээр дүүргэсэн. Одоо физикийн ухааны профессорын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ философийн шинжлэх ухааны доктор цолтой болжээ.
Акрит Жасвал /Akrit Jaswal/, Энэтхэг, төрсөн он 1993


7 настайдаа анхныхаа мэс заслыг хийсэн тэрээр сод ухаант хүүхэд байжээ. Мөлхөлгүйгээр хөлд орж, 10 сартайдаа ярьж, 5 настайдаа Шекспирийг уншиж байсан тэрээр бага наснаасаа анатомийн шинжлэх ухаанд дурладаг байсан байна. Нутгийн эмч нар түүнийг мэс засал хийх явцыг ажиглахыг зөвшөөрсөн ба зүрхний эмгэгтэй охиныхоо мэс заслын төлбөрийг төлж дийлээгүй нэгэн гэр бүл 7 настай хүүгээр 8 настай охиндоо мэс засал хийлгэхийг хүссэнээр анхны мэс заслаа амжилттай хийжээ. Түүний IQ 146 аж.
Тэйлор Вилсон /Taylor Wilson/, Америк, төрсөн он 1994

10 настайдаа анхны атомын бөмбөгөө зохион бүтээж, 14 настайдаа цөмийн хайлшин тогоо бүтээсэн.
Камерон Томпсон /Cameron Thompson/

Математикын сод ухаантан Камерон Томпсон 4 настайдаа хамгийн бага тоо бол тэг гэж хэлсэн багшийнхаа хэлснийг сөрөг тоонууд байдаг гэж хэлэн засаж байсан. 11 настайдаа аутизмын нэг зүйл болох Аспержерийн эмгэгтэй гэдгээ үл харгалзан Нэгдсэн Вант улсын Нээлттэй их сургуульд математикын шинжлэх ухааны чиглэлээр суралцаж эхэлсэн.
Якоб Барнетт /Jacob Barnett/

3 настайдаа Аспержерийн эмгэгтэй гэдэг нь оношлогдсон тэрээр цогц геометрийн дүрсүүдийг ажиглах маш дуртай байв. 8 настайдаа сургуулиа орхиж, их сургуулийн хичээлд суралцаж эхэлсэн 15 настай хүү одоо физикийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа юм.
Марк Тиан Боедихаржо /March Tian Boedihardjo/, Хятад-Индонез, төрсөн он 1998
9 настайдаа Гонконгийн их сургуульд орсон Марк математикын шинжлэх ухааны бакалаврын тусгай хөтөлбөрт хамрагдаж, математикын шинжлэх ухааны философийн магистр зэрэг эзэмшжээ. Тэрээр АНУ-д математикын доктор зэрэгт нэр дэвшээд байгаа юм.
Приянши Сомани /Priyanshi Somani/, төрсөн он 1998

Оюун ухааны гайхамшигтай чадвараараа гайхагдсан энэ охин 11 настайдаа ямар нэгэн тооны машин, компьютер, үзэг, цаас ашиглалгүй зөвхөн тархиа ашиглан арифметикийн бодолт хийдэг Mental Calculation World Cup 2010 тэмцээнд оролцож, тус тэмцээний бүх сэдвийн хамгийн залуу ялагч болж байсан. Приянши Сомани нэмэх, үржүүлэх, квадрат язгуур гаргах үйлдлийг зуун хувийн нарийвчлалтайгаар бодож гаргадаг.
Аким Камара /Akim Camara/, төрсөн он 2000

Хоёр настайгаасаа хийл хөгжим тоглож эхэлсэн хийл хөгжмийн сод авьяастай энэ хүү мэргэжлийн багшаар 6 сарын хичээл заалгасны дараа энэхүү хөгжмийн зэмсгийг төгс эзэмшжээ.
Этан Бортник /Ethan Bortnick/, Америк, төрсөн он 2000

3 настайдаа хөгжим тоглож эхлэн 11 насандаа ганцаарчилсан аялан тоглолтоо хийсэн хамгийн залуу хөгжимчин гэгдэн Гиннесийн амжилтын номноо бичигдсэн, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Этан Дэлхийн хамгийн залуу буяны үйлстэн юм.
Танишк Абраам /Tanishq Abraham/

4 сартай байхдаа хүүхдийн янз бүрийн ном үзэж, номонд өгүүлсэн сэдвийн дагуух асуултанд зөв хариулдаг байсан Танишк Абраам Стэнфордын их сургуулийн боловсролын хөтөлбөрийн математикын курсыг 6 сар хүрэхгүй хугацаанд дүүргэсэн байна.
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *