Аз жаргалтай байхад саад болдог 12 муу зуршил

0

Аз жаргалтай байхад саад болдог 12 муу зуршилХүн бүрт аз жаргалын тухай өөр өөрийн гэсэн ойлголт, бодол байдаг. Нэг нь материаллаг байдлаараа хангалуун байхыг аз жаргал гэж ойлгодог байхад нөгөө нь зугаа цэнгэлийг, гуравдагч этгээд  нь хайр болон хүндлэлээр хүрээлүүлэх нь аз жаргалтай байхын үндэс гэж үзэх нь бий. Хүн бүрийн аз жаргалын үнэлэмж харилцан адилгүй ч дотоод сэтгэл зүрхэндээ тав тухгүй байдлыг мэдрэх нь гарцаагүй аз жаргалгүй байгаагийн илрэл юм. Ямартай ч аз жаргалтай байх эсэх нь бидний муу, таагүй зуршлаас ихээхэн шалтгаалдаг. Тэгвэл аз жаргалтай байхын тулд юу хийх хэрэгтэй вэ? Энэхүү асуултын хариуг та бүхэн нийтлэлийн маань дэлгэрэнгүйгээс олж уншаарай.

Аз жаргалтай байхын тулд санаа зовохоо боль
Айдас түгшүүр нь хэт их стрессийг үүсгэдэг. Асуудлыг шийдэхийн оронд хэрэггүй айдсаар өөрийгөө хуурч байгаа хэрэг юм. Сэтгэл хөдлөлөө хянаж сур, сэтгэл хөдлөл чамайг удирдах ёсгүй. Аз жаргалтай байж, бусдын хүсэл сонирхлыг өөр дээрээ үүрэхээ боль. Үнэнч байх нь таныг үргэлж хүмүүсийн хүрээлэлд байхад тус болох ба бусдаар хүрээлүүлэх нь ганцаараа байгаа мэт мэдрэмжийг таягдан хаях болно. Гэхдээ үнэнч зан чанарыг тань хэн нэгэн мөнгө мэт ашиглахыг бүү зөвшөөр.
Аз жаргалтай байхын тулд үгүй гэж хэлж сур
 
Бусдын цаг, энерги, сонирхлыг хэт тахин шүтэх нь өөрийгөө үгүй хийж буй хэрэг бөгөөд аз жаргалтай байх цаг хугацааныхаа ихэнхийг үрж, энергиэ алдаж, ядарч туйлдаж гүйцнэ. Үгүй гэж хэлж сурснаар танд илүү их цаг хугацаа үлдэнэ.
Аз жаргалтай байхын тулд цагийг дэмий бүү үр
 
Бид асар үнэтэй цаг минут, хором мөчийг ямар ч үр ашиггүй өнгөрүүлж байгаагаа анзаардаггүй.
Өнгөрсөнд амьдардаг зуршил
Өнгөрсөнд ямар нэгэн алдаатай зүйл хийж, хэн нэгэнтэй ам зөрсөн ч бай түүнийг өнөөдөр дахин дахин эргүүлэн бодож, амаа барьж явах нь утгагүй зүйл. Харин түүний оронд дахин алдаа хийхгүй байхыг хичээж, өнөөдрийн баяр баясгаланг мэдрэх нь аз жаргалтай амьдралын замын нэг шат нь юм.
Маргааш гэж хойш тавьдаг зуршил
 
Аливаа юмыг хойш тавих нь шийдэгдээгүй, үр дүнгүй асуудлуудыг овооруулахын зэрэгцээ үл итгэх, үл хүндэтгэх байдлыг үүсгэдэг. Энэ нь маш стресстэй нөхцөл байдлыг бий болгодог.
Ирээдүйн тухай хий хоосон мөрөөдөх зуршил
 
Энэ нь цаг хугацааг дэмий үрж буй хэрэг юм. Мэдээж хэрэг юмсыг төлөвлөх нь хэрэгтэй ч үүнийг ойрын ирээдүйд, бодитой байдлаар төлөвлөх хэрэгтэй. Заримдаа нөхцөл байдал таны бодож төлөвлөснөөр, бичиж тэмдэглэснээр өрнөхгүй байх нь ч бий. Энэ нь урмыг тань хугалж, сэтгэл хангалуун бус байхад хүргэнэ. Тиймээс өнөөдөр цэнгэн хөгжилдөж, өнгөрсний сүүдрээс гарч, тохиолдсон асуудлыг тэр дор нь шийдвэрлэж сур.
Аз жаргалтай байхын тулд бусдыг шүүмжлэхээ зогсоо
Хүмүүс төгс бус, та ч мөн адил.
 
Хэн нэгнийг ил шударга шүүмжлэх нь уур хилэн болоод гомдол дургүйцлыг өөртөө татах ба энэ бүх сөрөг энерги, сөрөг сэтгэл хөдлөл тавгүй байдлыг үүсгэхээр барахгүй аз жаргалтай байх замыг хаана. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч сур. Бүх зүйлийг та өөрийн хүссэнээр байлгах боломжгүй юм.
Аз жаргалтай байхын тулд атаархахаа боль
 
Өөрийгөө бусадтай харьцуулж, тэднийг өөрөөсөө илүү, амжилттай гэж бодох нь амьдралдаа сэтгэл хангалуун байхад хүргэхийн зэрэгцээ гөлрөнгө, ноомой байдлыг үүсгэдэг. Хэн нэгний амжилт таныг гайхалтай үйл хэрэг бүтээх урам зориг болох ёстой. Атаархаж суухын оронд тэдэн шиг зүтгээд үз.
Аз жаргалтай байхын тулд өөрийгөө өөчилж, гоочлохоо боль
Та ямар нэгэн буруу, аймшигтай зүйл хийснийхээ төлөө уучлал гуйсан бол үүнээс цааш дахин тэр талаараа бодож, өөрөө өөрийгөө шийтгэхээ болих хэрэгтэй. Бүгд таныг уучилсан байтал та өөрөө өөрийгөө уучлахгүй хэдий хүртэл ингэж өөрийгөө зовоох гэж? Өөрийгөө яллахаа болиод хэрхэн тэр өнгөрсөн алдаагаа давтахгүй байх талаараа бод.
Аз жаргалтай байхын тулд бүхнийг хянах гэдгээ боль
Бүх зүйлд хариуцлагатай байхаар хичээх нь ихээхэн ачаалал үүсгэнэ. Хүн бүрийн үйлдэл, үзэл бодол таныхтай нийцэх албагүй. Энэ бол тэдний бодол, тэдний санаа, тэдний хүсэл сонирхол. Тэдэнд чөлөөтэй амьсгалах боломж олго. Тэгснээр та аз жаргалыг мэдрэх болно.
Аз жаргалтай байхын тулд айж эмээхээ боль
 
Айдас таны аз жаргалтай байх замын том саад юм. Шийдвэр гаргаж, үйл явдалд оролцохоос айх хэрэггүй. Боломж чадварынхаа хүрээг тэлж, эцэст нь зорьсондоо хүрснээр энэ бүхэн таны хүсэл сонирхол байсныг мэдэх ба энэ нь таныг аз жаргалтай болгоно.
Аз жаргалтай байхын тулд шинэ зүйлийг бүү эсэргүүц
Өөрчлөлт бол байнгын явагдаж байдаг зүйл. Хуучин зуршлаасаа зууралдаад байх нь өөрийгөө өнөөдрөөрөө баяр баясалтай байх боломжоос зугтаалгаж байгаа хэрэг. Та өөрийгөө хөгшин гэж мэдрэхийг хүсэхгүй л байгаа биз дээ?
Нөхцөл байдлын талаар гомдоллохоо зогсоо
 
Хувь тавиландаа гомдоллох нь өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун бус байдал үүсгэдэг. Энэ нь таныг уцаартай болгож, бусдаас хөндийрүүлэхэд хүргэх ба аз жаргалын үүдийг хаадаг. Депрессээс зайлсхийхийн тулд эерэг зүйлсийг бодож, хайж, хий.
Аз жаргалтай байхын тулд залхуурлаа март
 
Юу ч хийхгүй байх нь цаг хугацааг хий дэмий алдахад хүргэнэ. Амьдралаа хэрхэн зохион байгуулахад суралцахгүй юм бол эерэг үр дүнд хүрэхэд улам хэцүү болно.
Аз жаргалтай байхын тулд алдар нэрийн хойноос хөөцөлдөхөө боль
 
Нэгэн зэрэг олон үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг байна гэдэг гарцаагүй сайн зүйл. Гэхдээ өөрийгөө үргэлж шахна гэдэг тийм ч сайн зүйл биш. Та дэндүү их зүйлийг хийж чадахгүйгээ санаж, өдрийг зөв төлөвлөхөд суралц. Юмыг цагт нь дуусгаж чадахгүйгээс айх айдас нь сэтгэлийн тавгүй байдлыг үүсгэдэг.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *