Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд

1

Өөрийн дуртай хүүхэлдэйн киног үзэх бүртээ “дэлгэцийн цаана гарч буй” үлгэрийн цамхагт амьдрах, гайхамшигт гудамжаар нь алхах, шидэт ойд очих бодол төрдөггүй хүн цөөхөн байх.

Итгэмээргүй боловч энэ нь боломжтой ба учир нь кино бүтээгчид маань бодитоор оршин байдаг газраас онгодоо дуудан бүтээлээ туурвидаг билээ. Тиймээс та тэр бүхнийг нүдээрээ үзэхийн тулд заавал нисдэг хивс хэрэглэх шаардлагагүй юм.

Султаны ордон. Алладин. Таж Махал, Энэтхэг

Алладины адал явдалт хүүхэлдэйн кинонд гардаг Дорнын хот Аграб дахь Султаны цайз бол Энэтхэгийн Агра хотод байрлах, Лалын шашинтны үнэт сувд болсон Таж Махалын ордон юм. Энэхүү ертөнцийн нэгэн гайхамшигаас кино бүтээгчид маань санаа авч Жасмин гүнжийн үлгэрийн гэрийг бүтээсэн байна.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 2 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 1

[/before-after]

Диваажингийн хүрхрээ “Up”. Анхел хүрхрээ. Венесуэл

Нас барсан эхнэртээ амьд ахуйд нь амлаж байснаараа Диваажингийн хүрхрээ рүү агуу аялал хийдэг нэгэн үглээ өвгөнтэй “Up” хүүхэлдэйн киног санаж байна уу? Тэгвэл тэр өвгөн маань Венесуэлийн Анхел хэмээх хүрхрээ рүү нисэж байгаа нь тэр. Энэ бол дэлхийн хамгийн өндрөөс унадаг хүрхрээ бөгөөд 1000 гаруй метр өндөртэй энэ цутгалан руу зөвхөн нисэж л очих боломжтой билээ.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 1 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 2

[/before-after]

Рапунцелийн цайз. Мон-Сен-Мишелийн цайз. Норманд

“Tangled” хүүхэлдэйн кинонд гардаг үлгэрийн цайз нь бодит амьдрал дээр Норманд дахь Мон-Сен-Мишелийн цайз юм. Энэхүү үзэсгэлэнт цайз нь 8-р зууны үед баригдсан ба киноны гол баатар хоригдсон энэхүү цайз хэрмийг жил болгон 2 сая жуулчид ирж үздэг гэнэ.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 3 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 4

[/before-after]

Хааны ордон. Мулан. Хятад Бээжин

Мулан хүүхэлдэйн кинонд Хятадын нийслэлийг бодит Бээжингээс хуулбарласан нь хэнд ч ойлгомжтой байх. Өнөөх л хуучны барилга, талбай. Дутуугаас зөвхөн Мао даргын зураг, коммунист лоозон л байна даа.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 5 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 6

[/before-after]

Сүм, Нотр Дамын бөгтөр. Парисийн дарь эхийн сүм. Франц

Диснейн хүүхэлдэйн кинонд гардаг Нотр Дамын Сүм хаана байдгийг бүгд мэдэх байх. Юмыг яаж мэдэх вэ? Мэдэхгүй нэг нь мэдээд ав. Парист.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 7 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 8

[/before-after]

Эрикийн цайз, Лусын дагина. Шильон цайз. Швейцарь

Ариэль Эрикийн амьдардаг тэрхүү цайз мөн л бодит амьдрал дээр байдаг ба энэ бол Швейцарь дахь Шильон цайз юм. Хүүхэлдэйн кинонд  гардаг далайн эрэг дээрх цайзаас ялгаатай нь далайн биш харин нуурын эрэг дээр байдаг билээ. Энэхүү цайз оршин байх хугацаандаа сурвалжит гэр бүлийн амьдрах байр, цайз-хэрэм, шорон зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглагдаж байсан ба 19-р зуунаас музей болсон байна. Дашрамд хэлэхэд энэхүү цайз нь бас нэгэн урлагийн бүтээл болох Жорж Байроны “Шильоны хоригдол” найрагт үйл явдлын орон зай нь болдог гэнэ.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 9 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 10

[/before-after]

Цайз, Нойрсож буй гүнж. Нойшванштэйн цайз. Герман

Нойрсож буй гүнжийн унтаж байсан орыг үзмээр бол Герман руу яваарай. Чухамхүү Германд, тэр тусмаа Нойшванштэйн дэх цайзын нэгэн өрөөнд бидний мэдэх үлгэрийн нэгэн гүнж өөрийгөө сэрээхийг хүлээн унтаж байжээ.
Мөн Людвиг II-ын тушаалаар барьсан энэхүү цайз нь  Парис дахь Диснейлэндийн цайзын загвар болсон байна.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 11 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 12

[/before-after]

Эльзагийн ордон, Frozen. Отел де Глейс. Канад

Дээрх хүүхэлдэйн кинонд Эльза гүнж дайралдсан болгоноо мөс болгох ид шидийн хүчтэй бөгөөд  өөрийн амьдран суух цайзаа ч бас мөсөөр бүтээсэн байдаг. Тэгвэл Эльза цайзынхаа загварыг Канадын Квебекийн Отел де Глейс хэмээх мөсөөр хийсэн зочид буудлаас санаа авсан бололтой.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 3 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 13

[/before-after]

Уул, Араатны хаан Арслан. Килиманжаро Африк

Африкийн хамгийн өндөр уул бол Килиманжаро бөгөөд 6000 метрийн өндөр энэхүү уул “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд “цухас” гараад өнгөрдөг билээ.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 14 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 15

[/before-after]

Буган чулуу, Brave. Калланиш. Шотланд

Хүүхэлдэйн кино бүтээгчид маань алдарт Калланишийн буган чулууг тоохгүйгээр өнгөрөөнө гэж юу байхав. Цагтаа онгон шүтээний нэг байсан энэхүү чулуун хөшөө нь эртний Шотландын дүр төрхийг илэрхийлэх хамгийн боломжит газруудын нэг учраас “Brave” хүүхэлдэйн кинонд чухал байр суурь эзэлдэг билээ.

[before-after viewer_position=”center” move_on_hover=”true”]

Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 16 Диснейн хүүхэлдэйн кинонуудад гардаг бодит газрууд 17

[/before-after]

 

9
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *