Өмнөд Солонгосын ард иргэд нь өөрсдөө аль хэдийнээ дасал болсон, харин бидэнд зөгнөлт ертөнц шиг санагдах сонирхолтой баримтууд

0

Хэрвээ та Өмнөд Солонгост очиж үзээгүй байгаа бол тус улсад аялах аяллыг заавал төлөвлөөрэй. Ёс заншлын онцлогоос гадна ирээдүй рүү өнгийх болно. Солонгосчууд элдэв янзын сонирхолтой технологи ашиглаж байна, гоё, сонирхолтой хоол унд идэж байгаа зэрэг үзэж харах зүйл ихтэй.

Супермаркетад зөвхөн хоол хүнс, хагас бэлэн бүтээгдэхүүн худалдаж аваад зогсохгүй мөн тэнд нь шууд идэж болно. Ийм нөхцлийг хангаж богино долгионы зуух, ширээ хүртэл байрлуулсан байдаг ажээ

 

Ихэнх хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө амталж үзэх боломжтой. Гоё байгаа биз дээ?

 

Энэ газрыг онцлог кафе гэж хэлж болохоор, учир нь “хязгааргүй хоолтой” юм. Энд ирээд та хоол (зууш, салат, мах, загас) ойролцоогоор 14 ам.доллар төлөөд идэж болно, хэмжээ хамаагүй. Ширээн дээр махаа шараад иднэ, ямар ч утаа хиншүү гарахгүй – ширээ болгон дээр хиншүү сорогч байрлуулсан байдаг болохоор тэр

 

Бусад улс орнуудын ард иргэдэд эвгүй санагдаж болох юм – алдартнуудад төрсөн өдрийн мэндчилгээг зурагт хуудас байдлаар илгээдэг. Иймэрхүү мэндчилгээний хуудастай хаа ч таарч болохоор: дэлгүүрийн тэрэгнээс авахуулаад хотын гудамжинд ч таарна

 

Өмнөд Солонгосын бас нэгэн онцлог гэвэл гоо сайхны мэс засал хийлгэх дуртай ард түмэн. Нэг хүнд ноогдох гоо сайхны мэс заслаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэнэ. 19-29 нас хүртэлх 3 эмэгтэй тутмын нэг нь ямар нэгэн байдлаар гоо сайхны мэс засал хийлгэсэн байдаг ажээ

Өмнөд солонгосчууд бусдын гадаад төрхийн талаар шулуухан хэлдэг нь дээрх үзүүлэлтийн шалтгаан болдог гэж үздэг.

 

Жишээ нь, Өмнөд Солонгост ирсэн Канад бүсгүйн ярьснаар бол гудамжинд явж байхад нь нэг залуу дөхөж ирээд хамраа засуулахыг зөвлөөд зогсохгүй ийм төрлийн мэс засал хийж өгөх эмнэлэг хүртэл санал болгосон байна

Энэ улсын ард иргэдэд ихэд таалагддаг гуталтай танилц – сандаль, углааш. Зүгээр ч үгүй, бүр оймстой өмсөнө гээч. Зарим нэг нь бүр цагаан оймс өмсөж бусдаас ялгарах гэж хичээдэг. Өмнөд Солонгосчууд дотогш орохдоо гаднын гутлаа тайлж ордог уламжлалтай, магадгүй энэ л шалтгааны улмаас углаашны дотор оймс өмсдөг байж болох юм. Их сургууль, ажил дээрээ, гэртээ ч тэр.

 

Зарим нэг нь дээрх байдалтай хотын гудамжаар алхаж байгаа харагдана. Өмнөд Солонгосын жирийн хүн гэхэд л тоо томшгүй оймстой, тэгээд ч байшингийн булан бүрт оймс зарж байдаг

 

Хүмүүсийг хэт халуунаас аврахын тулд хотын захиргаа автобусны буудлууд дээр “мананцар”–аар шүршиж хүмүүсийг сэргээдэг байна

 

Үнэртэн хавсаргасан ном худалдаж авч болно

 

Сурагчид нь шууд сурах бичиг дээрээ гэрийн даалгавраа хийдэг. Хичээлийн дэвтэр гэж тусад нь худалдаж авдаггүй

 

Ийм байвал танд ямар санагдах уу? Таксины жолооч зорчигч тээвэрлэж байхдаа зурагт үзээд л

 

Сөүлийн метрог бага оврын ферм болгон ашигладаг буюу салатны навч тариалдаг ажээ

 

Цaгдаа нарын машинд ердийн дуут дохионоос гадна жолооч нарт мэдээлэл дамжуулах тусгай самбар байдаг

 

Байгаль орчиндоо онцгой анхаарал хандуулдгийг энэхүү шатнаас харж болно. Шатыг барихад мод болгоныг яаж хадгалж үлдсэнийг хар л даа

 

Дэлгүүрээс бэлэн гоймон авахдаа давсны агууламжийг нь харж болно.

 

Хаа сайгүй үнэгүй Wi-Fi: нийтийн унаанд, нийтийн хоолны газруудад, метро, гэрийн ойролцоо

 

Энд утас ашиглахгүйгээр дурын хүн гудамжнаас түргэн тусламж дуудаж чадна

 

Өмнөд Солонгосчууд Эйфелийн цамхгаар дотноссон улс гэхэд буруудахгүй. Энд тэнд олон газар тааралдана

 

Иймэрхүү замын тэмдэг хараад битгий гайхаарай. Шууд утгаар нь л хүлээж ав, мэлхий зам хөндлөн гарч байж болзошгүй, анхааралтай бай

 

Далдуу модны холтсоор сонирхолтой зам тавьдаг. Зарим нэг түүхэн дурсгалт газруудын ойролцоо тавих нь их. Бат бөх, мөн бороо хур ихтэй үед аюулгүй байдлыг хангаж өгдөг – ямар ч халтиргаа үүсдэггүй

 

Байнга ухаалаг утсаа ширтэж явах болсон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хотын захиргаа яг зам дээр хэвтээ “гэрлэн дохио” суурилуулах болжээ. Явган зорчигч толгойгоо өргөхгүйгээр гэрлэн дохиогоо харна.

 

Танд ямар санагдаж байна? Нийтийн бие асах газар нь эмэгтэй, эрэгтэй гэж хуваагддаггүй. Босоо шээлтүүрийн дэргэд эмэгтэйчүүдэд зориулсан бүхээгүүд байдаг. Бүсгүй хүн бие засахаар ариун цэврийн өрөө ороход “морь харж” байгаа залуутай таарах нь ээ дээ

 

Өмнөд Солонгост электрон цоож ихэд түгээмэл. Олон байшингуудын ердийн цоожийг орлох болсон

 

Солонгосчууд хүйтэн ундааны ачаар стрессээ тайлдаг гэж ярьцгаадаг. Өвлийн хүйтэнд хүртэл мөстэй кофе ууж харагдана

 

Хүүхдийн цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ дагуулаад салхинд гарна, музей үзнэ. Хүүхдүүдээ алдахгүй бас хооронд нь холихгүйн тулд хурц, ижил өнгийн хувцсаар ижилсүүлдэг ажээ. Тиймээс цэцэрлэгүүд өөрсдийн өнгөтэй гэж хэлж болохоор

 

Иймэрхүү байдлыг мэдэх нэгэн та бүхний дунд байгаа биз ээ? Солонгосчууд өөртэйгөө байнга ярьдаг. Кино үзэж байхдаа ч тэр (дүрийг дэмжих гэж), ажил дээрээ (хийх ажлын хугацаа, даалгаврыг өөртөө сануулах гэж), хоол идэхдээ (тогоочийг магтах эсвэл эсрэгээрээ)

 

Шинэ машинтай хүмүүс үүнийг сайн ойлгоно: тээвэрлэлтийн явцад машины гадна кузовыг зурагдахаас хамгаалахын тулд зөөлөвч наах. Өмнөд Солонгосын жолооч нар худалдан авсныхаа дараа ч гэсэн зөөлөвчийг үлдээдэг. Тус улсын машины зогсоол нь жижигхэн болохоор бусдынхаа машиныг хайрладаг ажээ

26
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Эмгүй Эмчилгээ

    Эмгүй Эмчилгээ

    2023/01/25 at 18:19

    мөрөөдөл юмдаа

  2. Buyanzaya Otgonkhuu

    Buyanzaya Otgonkhuu

    2023/01/25 at 20:15

    Тийм шүү… 👍👍👍
    Үнэхээр сайхан…

  3. Nikolai Enhtsetseg

    Nikolai Enhtsetseg

    2023/01/25 at 21:30

    Mashinii hajuudah zoolovch delguurt zardag shude.albaar avch naadag baigaa shu.end hunii mashiniig zurchihval tegeed boon orond orno shude.tegeed l zoolovch avch naadag

  4. Luuvan Luuvan

    Luuvan Luuvan

    2023/01/25 at 22:40

    Ёооё атаархмаар юмаа

  5. Reverse Rebirth

    Reverse Rebirth

    2023/01/26 at 01:16

    Za ter noil n er em gej bdaggui ntriig bol arai l bult shaajee. Eregtei emegtei noiliig hezee ch holih uls korea bish. Ynz buriin belgiin gaj dontonguud bdag bolhoor ted nariin esreg tom arga hemjee avdag. Noiliin asuudal bol barag 1t tavidag uls shdee. Unen bodit medeelel gusldaa usan teneguudee 😂

  6. Зочин

    2023/01/27 at 12:56

    saihan, buyantai uls shuu, chimeeguihen buyaniig ni hurteh heregtei.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *