444 тооны учир утга: Хэрэв таны нүдэнд эдгээр тоо байнга харагдаад байвал яах ёстой вэ?

0

Нэг л тоог байнга хараад байвал Сансар огторгуй танд ямар нэгэн зүйл хэлэхийг хичээж байна гэж ярьцгаадаг.

111, 222, 333, 444 зэрэг тоонуудыг Сахиусан тэнгэрийнх гэж үздэг. Зарим нэг хүмүүс эдгээр тоог онцгой утга агуулгатай гэж тооцдог байв.

444 – эдгээр тоонуудыг хамгаалалтын буюу ивээл тоо гэнэ. Эдгээр тоог байнга хараад байвал та зөв замаар явж байна гэсэн үг.

Таны Сахиусан тэнгэр тантай цуг байгаа учраас өөртөө итгэлтэй явж болно. Та санаа зовох хэрэггүй. 444 нь таныг шинэ түвшинд хүрснийг илтгэнэ, та сэтгэлийн тайтгарлыг олж авч чаджээ.

444 – санхүүгийн амжилтын бэлгэ тэмдэг.

Компьютерын гар дээр “4” тооны өөр нэг хэрэглээ нь “$” тэмдэг, тиймээс 444 нь “$$$”-ыг илэрхийлнэ.

Эдгээр тоог харах болгонд та “бүх зүйл сайхан” гэж өөртөө хэлээрэй. Өөрийгөө тайван, өөртөө итгэлтэй байна гэдгээ мэдрэхийн тулд хором ч болов амсхий.

Тооны зурхайд 4-ийн тоо нь бат бөх үндэс суурийг илэрхийлдэг. Яг л бат бөх 4 хөлтэй ширээ шиг. 444 тоо нь эерэг үр дүнг, амжилттай гүйцэтгэлийг илэрхийлнэ.

Шашин шүтлэгт ч гэсэн энэ тоо ихэд таардаг: дөрвөн зүгт, буддын шашинд дөрвөн үнэний сургаал, байгалийн дөрвөн элемент гэх мэт.

41
БахархмаарБахархмаар
18
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *