Өгзөгний булчин чангалах хамгийн шилдэг дасгалууд

2

1. “Плие” суулт

Хөлөө хол зайтай (доош суухад өвдөг шалтай перпендикуляр байхаар) тавина. Суухдаа өгзөг арагшаа болж, гуя шалтай нэг шулуунд байрлана. Нуруу эгц, мөрийг татна. Хэвлийгээ чангална. Босохдоо өгзөгний булчингаа чангалж амьсгалаа хүчтэй гаргана.

 

2. Нэг хөл дээрээ суух

Эгц зогсоно. Нэг хөлөө өргөнө: ул доош, өсгийг өөр рүүгээ татна. Хөл аль болох шулуун байна. Суухдаа өвдгөөрөө нугална, өргөсөн хөлийг шалтай нэг шулуунд байрлуулна. Секунд орчим энэ байрлалдаа зогсоод зогсож байгаа хөлөө түлхэж бэлтгэл байдалдаа ирнэ.

Хөлийн улыг шалнаас салгахгүй. Өргөхдөө амьсгалаа гаргана.

Эхний оролдлого амжилттай болоогүй бол дасгалыг хийхдээ зөв техник ашиглаж байгаагаа шалгаарай. Хэдэн удаагийн оролдлогын дараа та чаддаг болно.

 

3. Хөлөө арагш салгах

Шалан дээр дөрвөн хөллөнө. Нэг хөлөө дээш аажим өргөөд шалнаас хөндийрүүлнэ. Хөлийг дээш өргөхдөө өгзөгний булчинг ажиллуулаарай. Их бие шулуун, нурууг бөгтийлгөхгүй. Хөлөө буулгахдаа шалан дээр шууд тавихгүй, байнга ачаалал авч байхаар дасгалыг гүйцэтгэнэ.

 

4. Гүүр

Дээш харж хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална.

Өгзгөө аль болох дээш өргөнө, энэ үеэр мөр шалнаас салахгүй. Цээжин бие шулуун, зөвхөн өгзөг л хөдөлгөөнд орно: дээш-доош. Өргөхдөө амьсгалаа хүчтэй гаргана. Өгзгөө доош буулгахдаа шаланд хүргэхгүй, ачаалал авсаар байх юм. Хөлийн улыг шалнаас салгахгүй.

 

5. Сандал тулж нэг хөл дээрээ суух

Нуруугаараа сандал руу харж зогсоно, хоорондын зай нь 1 алхам. Баруун хөлийг сандал дээр, зүүн хөлийг урагш тавьж өвдгөөр нь бага зэрэг нугална.

Зүүн хөл дээрээ доош сууна, өвдөг хөлийн өсгийнөөс илүү гарахгүй (болохгүй байвал хөл, сандлын хоорон дахь зааг өөрчлөөд үзээрэй). Урд хөлөөр суухад 90 градус үүссэн байна.

Нуруу эгц байрлалд. Босохдоо амьсгалаа гаргаж өгзгийг аль болох сайн ажиллуулна.

9
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *