Энэ хавар заавал үзэх 15 шинэ кино

0

Бид сайн киног ганцыг ч орхигдуулалгүйгээр та бүхэнд танилцуулахыг эрхэмлэдэг. Энэ хавар дэлгэцнээ гарахаар хүлээгдэж буй шинэ кинонуудыг та бүхэнд бэлдлээ – та үзээд харамсахгүй л болов уу.

Logan

Хэзээ гарах: 3-р сарын 2-ноос

Тоглосон жүжигчид: Хью Жекман, Патрик Стюарт, Дафни Кин, Бойд Холбрук

Өөрийн гоц хүч чадлаа алдаж буй Нохой зээхийн тухай өгүүлнэ. Амьдралаас уйдсан Логан өвчтэй Иксийг арчилж хоёул Мексикийн хил орчим нуугдан амьдрах ажээ. Хар хүчнийхэнд мөрдөгдөж буй залуу мутанттай танилцсанаас хойш Логан өнгөрсөн амьдралаа сэргээхээс өөр аргагүйд хүрнэ. Хар цагаан зураглалтай, цусан гол урсахаар амлаад байгаа юм. Мөн Жекман сүүлчийн удаа Логаны дүрд хувирч байгааг дурьдах хэрэгтэй байх.

 

Gold

Хэзээ гарах: 3-р сарын 2-ноос

Тоглосон жүжигчид: Мэттью Макконахи, Эдгар Рамирес, Брайс Даллас Ховард, Кори Столл

Индонезийн ширэнгэн ойгоос алт хайж байгаа нэгэн этгээдийн тухай адал явдал. Киног бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд гол дүрийг Мэттью Макконахи сонирхолтой үсний засалттайгаар бүтээжээ.

 

Song to Song

Хэзээ гарах: 3-р сарын 10-наас

Тоглосон жүжигчид: Натали Портман, Райан Гослинг, Майкл Фассбендер, Руни Мара

Хайр дурлал, халуун тачаангуй хүслээр дүүрэн хайрын гурвалжингийн тухай өгүүлнэ. Найруулагч Терренс Малик холливудын одуудыг нэг дор цуглуулж чадсанаас гадна орчин үеийн алдартай оператор Эммануэл Любецкийг урьж ажиллуулж чаджээ.

 

Beauty and the Beast

Хэзээ гарах: 3-р сарын 16-наас

Тоглосон жүжигчид: Дэн Стивенс, Эмма Уотсон, Люк Эванс, Юэн Макгрегор

Диснейн хүүхэлдэйн киног олон жилийн дараа дахин амилууллаа. Үйл явдлыг нь бид бүгд мэднэ: гоо үзэсгэлэн Белль эцэгтээ туслахаар явах бөгөөд аймшигтай араатан амьдардаг ордонд ирнэ. Трейлерийг нь үзэхэд бага нас минь эргээд ирэх шиг санагдсан шүү.

 

Life

Хэзээ гарах: 3-р сарын 23-наас

Тоглосон жүжигчид: Ребекка Фергюсон, Жейк Жилленхол, Райан Рейнольдс

Улаан нүдэн гариг дээр судалгаа шинжилгээний баг амьдрал байгааг олж нээнэ. Энэхүү нээлт нь тэднийг юунд хүргэхийг гадарлах ч үгүй байгаа. Кино бүтээгчид өөрсдийн уран бүтээлээ “Alien”–ийг амилуулсан гэж мэдүүлж байгааг бид удахгүй үзэх нь ээ.

 

Manchester by the Sea

Хэзээ гарах: 3-р сарын 23-наас

Тоглосон жүжигчид: Кейси Аффлек, Мишель Уильямс, Кайл Чандлер

Ааш муутайхан сантехникч Ли ахыгаа нас барсны дараа төрөлх хотдоо ирнэ. Тэрээр одоо өсвөр насны үеэл дүүгийнхээ асран хамгаалагч болсон, өөрөөр хэлбэл төрөлх хотдоо амьдрахаар иржээ. Залуу насны хар өдрүүдийг эргэн дурсах цаг ирнэ. Оскарт 6 төрлөөр нэр дэвшиж байгаа сэтгэлийн чавхдасыг хөндөх кино юм.

 

The Secret Scripture

Хэзээ гарах: 3-р сарын 23-наас

Тоглосон жүжигчид: Руни Мара, Тео Жеймс, Эйдан Тернер, Ванесса Редгрейв

Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж буй Розанна Макналтигийн түүхийг өгүүлнэ. Түүнийг чухам юу сэтгэл мэдрэлийн эмнэлэгт авчирсныг хүн болгон мартахаар тийм удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа бүсгүй. Харин ахлах эмч Грин бүсгүйн хувь заяаг сонирхоно – Розаннагийн нууц тэмдэглэлийн дэвтрийг олж үзжээ. Тэмдэглэлийн дэвтэрт амьдралын гайхамшигт үе болох хайр дурлалыг өгүүлжээ.

 

Ghost in the Shell

Хэзээ гарах: 3-р сарын 30-наас

Тоглосон жүжигчид: Скарлетт Йоханссон, Майкл Питт, Майкл Уинкотт, Жюльет Бинош

Кибертехнологи амьдралын бүхий л салбарт бий болсон тэр үе бөгөөд гэмт хэрэгтнүүд виртуал орчинд гэмт хэргээ хийж эхэлсэн. Цагдаагийн элит багийн ахлагч киборг-гибрид аюултай хакерийн араас мөшгөнө. Уг киног адил нэр бүхий хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээжээ.

 

This Beautiful Fantastic

Хэзээ гарах: 4-р сарын 13-наас

Тоглосон жүжигчид: Жессика Браун-Финдли, Эндрю Скотт, Том Уилкинсон, Жереми Ирвин

Белла Браун – өөрийн уран зөгнөлтэй ертөнцөд амьдрах зохиолч бүсгүй. Түүний амьдралд гэнэт хоёр залуу гарч ирэх бөгөөд хайр дурлал, үерхэл нөхөрлөл, халамжаар дүүрэн болно. Намуун даруухан амьдардаг энэ бүсгүй олон хүний амьдралд өнгө нэмж чадна гэж хэн бодох билээ дээ.

 

Colossal

Хэзээ гарах: 4-р сарын 20-ноос

Тоглосон жүжигчид: Энн Хэтэуэй, Дэн Стивенс, Жейсон Судейкис, Тим Блейк Нельсон

Аварга том мангас Сөүл рүү дайрна. Саяхан ажлаасаа халагдаж, найз залуудаа хаягдсан Нью-Йоркод амьдардаг Глори энэ аймшгийн мангастай өөрийгөө холбоотой гэж үзэх ажээ. Кино аймшигтай мангасын тухай бус харин амьдралын чухал асуудлыг хэрхэн шийдэх талаар өгүүлнэ.

 

The Zookeeper’s Wife

Хэзээ гарах: 4-р сарын 27-ноос

Тоглосон жүжигчид: Жессика Честейн, Йохан Хелденберг, Даниэль Брюль

Германчуудад эзлэгдсэн тэр үеийн Польшийн амьдрал гарна. Киног бодит түүх дээр сэдэвлэн бүтээсэн юм. Аюулаас үл айн амьтны хүрээлэнгийн эзэн, эхнэрийн хамт өөрийн амьтны хүрээлэндээ хэдэн зуун еврейг нууж амийг нь аврахаар зүтгэнэ.

 

Guardians of the Galaxy Vol. 2

Хэзээ гарах: 5-р сарын 4-нөөс

Тоглосон жүжигчид: Крис Салливан, Пом Клементьефф, Крис Пратт, Вин Дизель, Зои Салдана

Энэ хаврын хамгийн их хүлээлттэй байгаа кино. Киноны гол баатрууд өөрчлөгдөөгүй, санаанд оромгүй адал явдалтай орооцолдох хэдий ч ямар ч хохиролгүйгээр гарч чаддаг нь гайхамшиг. Энэ удаад бид Галактикийн чухал нууцыг дэлгэнэ.

 

Voice from the Stone

Хэзээ гарах: 5-р сарын 11-нээс

Тоглосон жүжигчид: Эмилия Кларк, Мартон Чокаш, Катерина Мурино

Америк-италийн хамтран бүтээсэн триллер бөгөөд сэтгэл зүйч эмч болон залуу өвчтөн бүсгүйн түүх гарна. Хий үзэгдэл, оньсого мэт үйл явдал, дээрээс нь гол дүрд Эмилия Кларк тоглосон гэхээр үзмээр санагдана.

 

King Arthur: Legend of the Sword

Хэзээ гарах: 5-р сарын 11-нээс

Тоглосон жүжигчид: Чарли Ханнэм, Кэти Макграт, Жуд Лоу

Залуу Артур өөрийн дээрэмчдийн хамт Лондиниумын ойролцоо явахдаа өөрийгөө юуны төлөө төрснөө гадарлах ч үгүй яваа. Ид шидийн Экскалибур сэлэмтэй учирснаар түүний амьдрал орвонгоороо эргэнэ. Гай Ричи энэ удаад киногоо хийх гэж багагүй зовсон: зураг авалтыг хойшлуулах үе зөндөө гарсан хэдий ч чадварлаг найруулагч үзэгч олныгоо хэзээ ч марталгүй киногоо дуусгаж чадсан.

 

Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales

Хэзээ гарах: 5-р сарын 25-наас

Тоглосон жүжигчид: Кая Скоделарио, Жонни Депп, Хавьер Бардем, Орландо Блум

Удаан хүлээлгэж байж гарч байгаа анги даа – энэ удаад Болжмор хочит ахмад Жек өөрийг нь хуучны дайсан аймшгийн ахмад Салазар мөрдөж байгааг олж мэднэ. Түүнд Посейдоны гурван шүдэт сэрээ л тус болно. Сэрээг өөрийн болгоод авбал далай, тэнгисийг эзэгнэх чадалтай болох ажээ.

46
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. xD

    2017/03/19 at 13:57

    Manchester by the Sea Bluray garchaaad baihad hwahaw

  2. ichinhvv

    2017/05/07 at 11:14

    Woow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *