Ганц дуу гаргаад л тэр нь супер хит болж дэлхий даяар алдартай болж чадсан одууд одоо ямар болж өөрчлөгдсөн бэ? Хуучны сайхан дуунуудыг эргэн нэг санацгаая

0

Олон жилийн турш тасралтгүй шинэ сингл эсвэл цомог гаргаад дэлхийгээр аялан тоглолт хийж, хэдэн арван клип хийгээд ч хөгжмийн түүхэнд орж чадалгүй үлдэж болно. Харин заримдаа ганц хит дуу бүтээгээд л хэдэн үеэр дамжигдах дэлхийн хэмжээний од болох завшаан хэн нэгэнд тохионо. “Macarena” дуунд бүжиглэж үзээгүй хүн бидний дунд байна уу? Эсвэл “Freestyler”-ыг мэдэхгүй хүн байна уу? Хит дуугаараа амьдралаа  “өмнө нь” болон “дараа нь” гэж хуваалгахад хүргэсэн дуучдын хувь тавилан хэрхэн үргэлжилснийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байж болох юм.

Хуучны сайхан дуунуудыг эргэн дурсаж тэр үеийн хит дууг дуулсан оддын өнөөгийн амьдралыг сонирхож үзэхээр шийдлээ. Тэдний гадаад төрхийн өөрчлөлт ч бас бидний сонирхлыг татсан юм.

Bomfunk MC’s «Freestyler»

© BomfunkMCsVEVO / YouTube, © bomfunk.net, © telenet.be

2000 онд Финландын хамтлагийн дуулсан дуу радио станцууд болон MTV-ийн хит-парадуудад тэргүүлж, дуулсан дуучиндаа “Скандинавын шилдэг дуучин” шагналыг авчирч байлаа. Толгой эргүүлэм энэхүү амжилтад хамтлаг бэлэн биш байсан бололтой. Аялан тоглолт хийх, телевизийн ток-шоунд оролцохын тулд залуучууд уран бүтээлийн завсарлага авчээ. Харамсалтай нь Bomfunk MC’s-ийн дараагийн бүтээлүүд нь домогт “Freestyler” шигээ амжилт олж чадаагүй юм.

2019 онд мега хит дууны 20 жилийн ойд зориулж “Freestyler” дууны клипний шинэ хувилбарыг гаргасан. Уг хамтлаг одоо ч тоглолт хийж, төрөл бүрийн наадамд оролцсоор байгаа нь ганц хит дууных нь л ач юм.

 

Los del Rio «Macarena»

© LosDelRioVEVO / YouTube, © losdelriooficial / Instagram

Севильигээс гаралтай испани дуэт 1996 онд алдаршсан, гэхдээ дэлхийн хэмжээний алдрыг Bayside Boys-ийн  ремикс авчирсан гэж үздэг. Дууны найруулга гaлзуурмаар, бүжиглэх бүсгүйчүүд нь ч гaлзуурмаар. 2002 онд «Macarena» дуу нь VH1 сувгийн “Нэг хитийн аугаа баатрууд”-ын рейтингийг тэргүүлж байсан удаатай, харин 10 жилийн дараа Billboard-ын “Цагийг эзэлсэн шилдэг 100 дуу”-ны 7-рт бичигджээ.

1996 оноос хойш Los del Rio нийт 8 цомог гаргасан боловч ганц нь ч амжилт олж чадаагүй юм. «Macarena» дуу нь одоо болтол Антонио Ромеро Монх болон Рафаэль Руиз Пердигонес нарт муугүй орлого авчирсаар байна.

 

LMFAO «Sexy and I Know It»

© LMFAOVEVO / YouTube, © redfoo / Instagram

Лос-Анжелесээс гаралтай хамтлаг 2011 онд өөрсдийгөө дэлхий дахинд таниулж байжээ. «Sexy and I Know It» дуу нь Billboard Hot 100 рейтингийг тэргүүлж байсан бөгөөд хамтлагтаа дуу хөгжмийн төрөл бүрийн шагналыг авчирчээ. Эдгээр хитүүдээс гадна, LMFAO-гийн алдартай болсон хэд хэдэн бүтээлүүд байдаг, тэдний нэг нь яах аргагүй – «Party Rock Anthem». Харамсалтай нь 2012 оноос хойш ганц ч шинэ бүтээл гаргаагүй юм.

Уран бүтээлийн үзэл бодол зөрчилдсөнөөс болж хамтлаг тарахад хүрчээ. Хамтлагийн гишүүн дижей RedFoo болон түүний үеэл дүү Sky Blu нар дангаар дуулж эхэлсэн хэдий ч аль аль нь амжилтад хүрч чадаагүй юм.

 

Vanilla Ice «Ice Ice Baby»

© ASSOCIATED PRESS / East News, © vanillaiceofficial / Instagram

1990-ээд онд Роберт Уинклийн (дуучны өөрийн жинхэнэ нэр) дуу нь дуу хөгжмийн олимпын ялагч болж байлаа – Billboard чартыг тэргүүлсэн анхны рэп-сингл. Vanilla Ice удалгүй нэгэн шударга бус лейблтэй хамтарсан нь алдаа байсан юм. Хамтрагч нь дуучны хувийн амьдралыг нууц байлгах үүднээс намтрыг хуурамчаар зохиожээ. Уинкл уг компанитай хамтран ажиллах гэрээг цуцалснаас хойш дуу хөгжмийн чиглэлээ ч өөрчилсөн юм. Уран бүтээлчийн дараачийн цомгууд нь рок өнгө аястай байв. Түүний дуунууд олны дунд алдаршаагүй ч гэлээ шүтэн бишрэгчид нь нааштайгаар хүлээж авчээ.

Дуучин өдгөө 53 настай. Дуу хөгжим оролдохын хажуугаар Уинкл өөрийгөө кино салбарт сорьж байна. Хэд хэдэн удаагийн инээдмийн кинонд өөрийнхөө дүрийг бүтээсэн, мөн өөр бусад кинонуудын (“The New Guy”, “The Ridiculous 6”) туслах дүрд тогложээ.

 

PSY «Gangnam Style»

© officialpsy / YouTube, © 42psy42 / Instagram

2012 онд нэгэн хит дэлхийн дуу хөгжмийн бүх чартыг тэргүүлж YouTube-ийн үзэлтээрээ бүх рекордуудыг эвдэж байлаа. Хамгийн сонирхолтой нь сонсогчид дуунд юу өгүүлж байгааг гадарлах ч үгүй. Тэр цагаас хойш Пак Чжэ Сан (дуучны жинхэнэ нэр) гэх Өмнөд Солонгосын дуучин 2 цомог гаргасан боловч аль нь ч толгой эргэм амжилт авчирсан «Gangnam Style» шиг байж чадаагүй.

PSY 2018 онд дууны лейбл YG Entertainment-тэй хамтын ажиллагаагаа цуцалж өөрийн «P Nation» компанийг байгуулсан юм. 2012 оноос хойш дуучин Беверли-Хиллзээс холгүй байрлах 1 сая ам.долларын үнэтэй  харшид эхнэр, 2 охины хамт амьдарч байна.

 

4 Non Blondes «What’s Up»

© 4NonBlondesVEVO / YouTube, © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

Сан-Францискогийн эмэгтэй рок хамтлагийг алдартай болгосон «What’s Up» дуу сонсогчдод хүрээд бараг 30 жилийн нүүр үзэж байна, одоо ч гэсэн үдэшлэгийн хит дуу хэвээр. Харамсалтай нь 4 Non Blondes-оос дахин хүчтэй дуу төрсөнгүй. Хамтлаг ганц цомог гаргаад л гоцлол дуучин Линда Перри явснаар 1994 онд таржээ. Дуучин бүсгүй ганцаараа ажиллах болсон, гэхдээ энэ удаад дуучин биш харин дууны зохиолчоор. Түүний хитүүдээс дурдвал – Кристина Агилерийн дуулсан «Beautiful», мөн Пинкийн дуулсан «Get the Party Started» дуунууд болно.

2014 онд Лос-Анжелест сайн үйлсийн төлөө зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцохын тулд хамтлаг ганц үдэш дахин нэгдэж байжээ.

 

MC Hammer «U Can’t Touch This»

© MC HAMMER / YouTube, © mchammer / Instagram

1990-ээд онд «U Can’t Touch This» гэдэг нэртэй сингл нь дуучинд алдар хүнд авчирсан юм. Тэр үед уг дуу дэлхий дахинд яг л вирус шиг тарж байлаа, харин MC Hammer цомог нь алмаз эрдэнийн статус хүртсэн түүхэн дэх анхны реп-дуучин болжээ. Стэнли Кёрк Бёрел (дуучны жинхэнэ нэр) тэр үед хэмжээлшгүй баяжсан боловч нэг их удаан үргэлжилсэнгүй. MC Hammer дуу хөгжмийн лейблүүдэд өөрийн нөхцлийг тавихын зэрэгцээ хэд хэдэн удаа шуугиан тарьснаас болж алдар хүнд нь хурдтайгаар унаж эхэлсэн байна. Ингээд Берел дампуурлаа зарлахад хүрчээ: 1996 онд гэхэд л түүний өр зээл 13 сая ам.доллар хүрсэн байв.

Тэр цагаас хойш дуучин хэд хэдэн цомог гаргасан хэдий ч бүгд л амжилт ололгүй бүтэлгүйтжээ.

 

Tanita Tikaram «Twist in My Sobriety»

© Mary Evans / AF Archive / Cinetext / Morgan / East News, © tanitatikaramofficial / Instagram

Британийн дуучин бүсгүйд нийт 11 цомог байдаг, гэхдээ ихэнх сонсогчид нь Танита Тикарамыг нэг л хит дуугаар нь сайн мэднэ. «Twist in My Sobriety» сингл нь нэг биш удаа европын дуу хөгжмийн чартад багтаж байсан төдийгүй 1989 онд Brit Awards шагнал нэр дэвшиж байсан түүхтэй. Үүнээс гадна уг алдартай дууг хэд хэдэн кино бүтээлээс ч сонсож болох юм. Танитагийн «Ancient Heart» цомог тухайн үедээ үнэхээр олноор зарагдаж байжээ, ойролцоогоор 4 сая хувь зарагдсан гэж үздэг.

Дуучин өдгөө 51 настай. Лондонд амьдардаг тэрээр дуу хөгжмөөр оролдсон хэвээр. Хамгийн сүүлд гэхэд л 2019 онд нэг цомог гаргажээ.

 

Baha Men «Who Let the Dogs Out»

© Baha Men / YouTube, © bahamenmusic / Instagram

2000-аад оны эхэнд нохойны тухай тэр л дуу бараг байшингийн бүх өнцөг булан бүрд сонсогдож байсан гэлтэй. Уг дуу нь Багамын арлаас гаралтай хамтлагт Грэммийн “Шилдэг бүжигтэй бичлэг” төрлөөр шагнал хүртэл авчирсан юм. «Who Let the Dogs Out» дууны ард хүүхэлдэйн киноны 2 аваргууд тоглоом ч үгүй тэмцэл үүсгэснийг тэр болгон мэдэхгүй байх. Учир юунд вэ гэвэл Disney уг дууг “One Hundred And One Dalmatians” хүүхэлдэйн кинондоо, харин Nickelodeon “Rugrats in Paris” бүрэн хэмжээний кинондоо эгшиглүүлэхийг хүсэж байжээ.

Эцэст нь Nickelodeon дууны клипний зардал, мөн хагас цагийн концертын зардлыг бүрэн даахаар болж өрсөлдөөний ялагч болж байсан гэдэг. Уг дууг “Rugrats in Paris”-аас гадна “Rat Race”, “The Hangover” мөн “Men in Black II” кинонуудад эгшиглэж байгааг сонсож болох юм. Baha Men хамтлаг одоо ч гэсэн дуу хөгжимдөө үнэнч, тэд хамгийн сүүлд 2015 онд «Ride with Me» цомог гаргажээ.

 

Smash Mouth «All Star»

© SMASH MOUTH / YouTube, © smashmouthsmash / Instagram

Калифорнийн альтернатив рок-хамтлаг 1994 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн алдар хүндийг олон жилийн дараа «All Star» дуугаараа олж авч чаджээ. Уг дуу нь «Shreck» хүүхэлдэйн киноны гол дуу юм. 2010-аад оны үед дуу санамсаргүй байдлаар мем болж дахин амьдарсан гэхэд болно. Гэхдээ хамтлагийг дахин сэргээж чадаагүй юм.

«Fush Yu Mang» болон «Smash Mouth» пянз гаргасан нь амжилттай болсон учир дараа дараагийн бүтээлүүд туурвижээ. Даанч худалдан авалт муу байснаас болоод амжилтад хүрсэнгүй. Уг хамтлаг одоо ч гэсэн аялан тоглолт хийдэг, гэхдээ шинэ дуу гаргахаа болиод удаж байна. Хамгийн сүүлд 2012 онд л нэг цомог гаргасан байдаг.

 

Gotye «Somebody That I Used to Know» (feat. Kimbra)

© gotyemusic / YouTube, © The Basics / YouTube

2012 онд австралийн жүжигчний Шинэ Зеландын дуучин Кимбратай хослон дуулсан дуу зөвхөн интернетийг шуугиулаад зогсоогүй мөн дуу хөгжмийн чартуудыг ч доргиож байлаа. «Somebody That I Used to Know» дуу нь Billboard Hot 100-ын рейтингийг тэргүүлж, Грэммийн 2 шагнал авч байжээ. Харин дууны клипийг нь 1 тэрбум гаруй удаа үзсэн байдаг юм.

Хамгийн хачирхалтай нь Готье клипээрээ зар сурталчилгаанд оролцохоос татгалзсан байдаг юм. Тийм ч учраас клипээрээ мөнгө олж чадалгүй хоцорцээ. Жүжигчин одоо ч гэсэн дуу хөгжмөөрөө оролдсон хэвээрээ боловч «Somebody That I Used to Know» дуу шиг нь амжилтад хүрсэн бүтээл түүнд одоогоор байхгүй.

 

Aqua «Barbie Girl»

© Aqua / YouTube, © lenenystrom / Instagram

1996 онд Дани хамтлагийн «Roses are Red», «My Oh My» дуунууд хөгжмийн чартыг тэргүүлж, шагналуудыг хуу хамж байлаа. Тэдний хит дуу бол «Barbie Girl». Чухам энэ л дуу Aqua-гийн нэрийн хуудас төдийгүй хэрүүл маргааны бай болсон юм. Уг дууны үгийг “Барби” хүүхэлдэйн үйлдвэрлэгч Mattel компани дoромжлол гэж үзжээ. Худалдааны бэлгэ тэмдгийг хууль бyсаар ашигласан гэдгээр хамтлагийн шүүxэд өгсөн  байдаг. Даничууд ч зүгээр суусангүй, Mattel компанийн эсрэг зарга үүсгэжээ. Тэднийг гүтгэлэг хийсэн хэргээр шүүxэд өгч Aqua хамтлаг ялалт байгуулж байсан түүхтэй.

2001 онд хамтлаг тарахаар шийджээ. Уран бүтээлийн завсарлага 7 жил үргэлжилж байгаад Aqua дахин  нэгдсэн юм. Тэд 2018 онд «Rookie» синглээ сонсогч олондоо хүргэжээ.

Өнөөдрийн жагсаалтад орсон дуунаас та алийг нь одоо ч гэсэн уйдалгүй сонссоор байгаа вэ? Магадгүй таны мартаж болохгүй дурсамж тэр дуутай холбоотой юм болов уу?

12
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *