Ихэнхи охидын мэддэггүй эмэгтэй хүний биеийн 26 онцлог

2

Хүний бие гэж маш сонирхолтой зохион байгуулалттай бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүний бие организмын ялгааг асуухад олон хүн ойлгомжтой хэдэн зүйлийн тухай л хариулах биз ээ. Энэ удаад таныг гайхашруулах эмэгтэй хүний биеийн 26 онцлогийг танилцуулъя.

  • Эмэгтэй хүний тархинуудыг хооронд нь заагладаг зааг нь эрэгтэй хүнийхийг бодвол илүү том байдаг ба баруун зүүн тархины холбоос нь зузаан байна. Үүний ачаар эмэгтэй хүн арай олон өөр зүйлийг зэрэг сэтгэж бодож чаддаг.
  • Эмэгтэй хүн илүү сэргэг унтдаг ба энэ үед тархины идэвхтэй байдал тун бага хэмжээгээр буурна.
  • Хүнтэй харьцах үед хоёр ч тархи нь ажиллах ба үүний ачаар өдөрт 8000 хүртэл үг хэлдэг төдийгүй 10,000 гаруй дохио, зангаа хийдэг байна.

  • Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол орчин тойрноо таньж мэдэх (төөрөх) нь арай муу ба өөр хэсэгт байх тархинууд энэ үйлдлийг хариуцдагаас болдог гэнэ.
  • Эмэгтэй хүн илүү их санаа зовомтгой, стресст орох нь их байдаг учир Альцгеймерийн өвчин тусах магадлал өндөр.
  • Эмэгтэй хүний дундаж наслалт эрэгтэй хүнийхээс арай илүү ба энэ нь эмэгтэй хүний бие өвчинтэй тэмцэх чадвар илүү гэдгээр тайлбарлагддаг.
  • Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү өнгө ялгах чадвартай ба эмэгтэй хүн нэмэлт Х-хромосомтой учраас тэр.
  • Охидууд 6 нас хүрэх үед тархины жин нь адил насны эрэгтэй хүүхдийнхээс бага болдог ба энэ нь сэтгэн бодох чадварт огт хамаагүй юм.
  • Эмэгтэй хүн өвдөлтийг илүү мэдэрдэг ба энэ нь эмэгтэй хүн илүү их өвчин мэдрэх төвтэй байдагтай холбоотой. Гэхдээ эмэгтэйчүүд илүү их хэмжээний эстрогентэй учир өвчин даах чадвар нь илүү.
  • Эмэгтэй хүн илүү их үнэрч.
  • Эмэгтэй хүн илүү өргөн өнцгөөр хардаг бол эрэгтэйчүүд нарийн чиглэсэн хараатай байдаг.

  • Эмэгтэй хүн өөрийг нь 15 секундээс их хугацаагаар тэвэрсэн хүнд илүү их итгэдэг ба энэ үеэр бие организмын ялгаруулдаг окситоцин хэмээх бодис хүнд илүү итгэмтгий болох, стрессийн эсрэг тэмцэх чанартай болгоно.
  • Эмэгтэй хүний үс эрэгтэй хүнийхээс 2 дахин нарийн.
  • Эмэгтэй хүний булчин болон үенд эластин хэмээх бодис нь коллаген хэмээх бодисоос илүү их байдаг учир эрэгтэй хүнийхээс уян байдаг байна.
  • Эмэгтэй хүний хүзүү эрэгтэй хүнийхээс илүү уян байдаг ба эмэгтэйчүүдийг араас нь дуудахад зөвхөн толгойгоо эргүүлдэг бол эрчүүд бүх л биеэрээ эргэдэг.

  • Эмэгтэй хүний арьс эрэгтэй хүнийхээс хэд дахин илүү мэдрэмтгий.
  • Хоёр Х-хромосомтой учраас эмэгтэй хүн ужиг өвчинд баригдах нь бага, өвчин нь бага хүндэрдэг байна.
  • Эмэгтэй хүн стрессийн дараа толгой өвдөх нь их ба стрессээс шалтгаалан ходоод өвдөх, уйлах нь их.
  • Эмэгтэй хүн жилд дунджаар 30-60 удаа уйлдаг бол эрэгтэй хүн 6-17 байдаг.

  • Эмэгтэй хүний зүрхний цохилт эрэгтэй хүнийхээс их байдаг. Учир нь эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс бага жинтэй .
  • Эмэгтэй хүн бусад хүнтэй илүү амархан дасдаг ба тархины ийм үйлдлийг хариуцах хэсэг нь илүү хөгжсөн учраас ийм байдаг байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний биед окситоцин илүү их хэмжээгээр байдаг гэсэн үг.
  • Эмэгтэй хүний биед эрэгтэй хүнийхээс дунджаар 8-10% илүү өөхөн давхарга байдаг ба эмэгтэй хүний хөхөнд булчин огт байдаггүй.

42
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *