
Энэ оны 12 дугаар сарын 16-нд киноны түүхэнд хамгийн их орлого олох магадлалтай кино дэлгэцнээ гарна. Бид Жеймс Кэмероны “Avatar” киноны хоёрдугаар хэсгийг ярьж байна. Үргэлжлэлийг “Avatar: The Way of Water” гэж нэрлэсэн бөгөөд эхний ангиас хойш 13 жилийн дараа гарч байгаа нь тэр. Сануулж хэлэхэд “Avatar” кино нь орлогоороо дээд амжилтыг тогтоосон – үүнийг амжилтын тавцангаас буулгах цорын ганц өрсөлдөгч нь магадгүй өөрийнх нь сиквел л байх бололтой.
Үзэгч биднийг томоохон үйл явдал хүлээж байгаагаас хойш 21 зууны өнгөрөгч жилүүдэд чухам ямар кино хамгийн их орлого олсныг сонирхоцгооё. Бөөн л хит, урлагийн гайхалтай бүтээлүүд байгаа юм! Үнэндээ нэгээс бусад нь.
2001 он: Harry Potter and the Sorcerer’s Stone

Нийт орлого: $978 сая
2002 он: The Lord of the Rings: The Two Towers

Нийт орлого: $927 сая
2003 он: The Lord of the Rings: The Return of the King

Нийт орлого: $1,120 тэрбум
2004 он: Shrek 2

Нийт орлого: $923 сая
2005 он: Harry Potter and the Goblet of Fire

Нийт орлого: $896 сая
2006 он: Pirates of the Caribbean: Dead Man’s Chest

Нийт орлого: $1,066 тэрбум
2007 он: Pirates of the Caribbean: At World’s End

Нийт орлого: $961 сая
2008 он: The Dark Knight

Нийт орлого: $1,004 тэрбум
2009 он: Avatar

Нийт орлого: $2,923 тэрбум
Сонирхуулж хэлэхэд, “Avatar” кино 2021 оны 3 дугаар сард Хятадад давтан прокатаар өөрийн анхны орлогыг дахин олжээ. Энэ аргыг хэрэглээгүй бол “Avatar”-аас хойш 10 жилийн дараа дэлгэцнээ гарсан уран зөгнөлт блокбастерт байраа алдах байлаа. Энэ киноны тухай бид дор дурдах болно.
2010 он: Toy Story 3

Нийт орлого: $1,066 тэрбум
2011 он: Harry Potter and the Deathly Hallows: Part 2

Нийт орлого: $1,341 тэрбум
2012 он: The Avengers

Нийт орлого: $1,518 тэрбум
2013 он: Frozen

Нийт орлого: $1,274 тэрбум
2014 он: Transformers: Age of Extinction

Нийт орлого: $1,104 тэрбум
Энэхүү жагсаалтад багтсан аваргуудаас аль нь үзэгчдийн хамгийн бага үнэлгээтэйг та мэдэх үү? Чухам азгүй “Transformers” байгаа юм. Марк Уолберг ч тэр, төмөр динозаврууд ч тэр киног аварч чадаагүй гэдэг.
2015 он: Star Wars: The Force Awakens

Нийт орлого: $2,068 тэрбум
2016 он: Captain America: Civil War

Нийт орлого: $1,153 тэрбум
2017 он: Star Wars: The Last Jedi

Нийт орлого: $1,332 тэрбум
2018 он: Avengers: Infinity War

Нийт орлого: $2,048 тэрбум
2019 он: Avengers: Endgame

Нийт орлого: $2,797 тэрбум
Нэг удаагийн нээлтийн хугацаанд хамгийн их орлого олсон кино. Шударга өрсөлдөөнөөр бол “Endgame” кино “Avatar” киноноос 8 саяар илүү орлого олжээ. Даанч “Avatar” кино давтан нээлт хийж орлогоо нэмэгдүүлсэн юм.
2020 он: The Eight Hundred (Хятад)

Нийт орлого: $461 сая
Энэхүү жагсаалтад багтсан хамгийн санамсаргүй кино. Та үзсэн үү? Ер нь сонссон уу? Цар тахлын 2020 он, дэлхий дахинаа бүх кино театрууд үүд хаалгаа хааж бүх кинонууд нээлтээ хойшлуулсан байсан үед англи хэлээр ярьдаггүй кино жилийн орлогоороо толгой цохижээ. Бусад кинотой харьцуулахад орлогоороо их даруухан харагдана.
2021 он: Spider-Man: No Way Home

Нийт орлого: $1,901 тэрбум
2022 он: Top Gun: Maverick (одоохондоо)

Нийт орлого: $1,486 тэрбум
Том Крузын хувьд хамгийн азгүй нь энэ оны 12 дугаар сарын 16-нд орлогын амжилтыг эвдэх “Avatar: The Way of Water” кино дэлгэцнээ гарна. Уг бүтээл он дуустал Том Крузын дээд амжилтыг эвдэж чадахыг хүлээж л суух бидэнд үлдлээ. Одоогийн байдлаар 2022 оны амжилтыг цэpгийн нисгэгчийн тухай 1986 оны сиквел барьж байна.
Энэхүү жагсаалтад багтсан ихэнх кино ямар нэгэн бүтээлийн үргэлжлэл байгааг та анзаарав уу? 4-хөн кино л анхны бүтээл байгаа юм. Франчайз, сиквел гэж ийм л ид шидтэй зүйл байх нь дээ.








Наба Наранбаатар
2022/11/23 at 12:30
LOTR odiid garsan bol mongoig hvvlj bgaa
Зочин
2022/11/24 at 10:21
Lord of the rings.1fellow ship 2 two
towers. 3 Return of the king
2022 The rings of the power
Olon angit 1buleg Бөгжний
Эзэн өмнөх хэдэн 1000 жил
үйл явдал 7 Бага яаж бүтээсэн
Сауроманы үүсэл