Нью-Йорк хотод саяхан их хэмжээний цас оржээ, цасны зузаан зарим хэсгээр бараг 2 метр хүрч байгаа аж

0

12 дугаар сар гараагүй байхад л Нью-Йорк хотод аль хэдийн их хэмжээний цас оржээ. 11 дүгээр сарын 18-ны Баасан гарагаас цасан хунгар дундаас машинаа олох, машины хаалга онгойлгуулах дуудлагууд эхнээсээ ирж эхэлсэн байна. Ялангуяа Буффало хотод хамгийн их цас орсон. Цасны хунгар зарим нэг хэсгээрээ бараг 2 метр хүрч байгаа ажээ. Өвөлдөө энэ хотод ер нь л цас  орох дуртай ч ингэж орно гэж хэн ч төсөөлж байгаагүй гэнэ. 2022 оны энэ удаагийн цас Буффало хотын түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй их хэмжээний цас гэдгээрээ үлдэх нь ээ.

Харин бид хүмүүсийн дурсгал болгон авсан хөгжилтэй гэрэл зургуудыг харж баясацгаая. Жил болгон ийм өвөл болоод байхгүй тул боломжийг ашиглах нь зөв.

Их хэмжээний цас үнэхээр галзуурмаар юм

weather_buffalo

 

Тэр ч бүү хэл Буффало хотын цасан хүн хүртэл тусламж хүсчээ

ms__pauline

 

8 цагийн дараа л бид үүнийг хийж чадлаа. Экскаватор ирж биднийг дарсан цаснаас нэг юм аварсан хэрэг

weather_buffalo

 

Хойд туйлд ямаршуухан байгаа бол?

KenIgnatowski

 

Уг “хэмжүүрийн хэрэгсэл” нь цасан хунгарын бодит өндрийг танд харуулна

PhilThompson13

 

Буффалод амьдардаг энэ хүний өндөр 1,9 метр

TheresaMac1960

Тэгэхээр 1,5 метр өндөртэй хүн тэнд балрах нь ээ дээ?

 

1,6 метрийн өндөртэй байгалийн хашаа

Vento921

 

24 цагийн зөрүүтэй гэрэл зургуудын ялгаа

JulieNshit

 

Үүгээр ч зогсохгүй

salerno101

Цас үүгээр зогсохгүй байх таамгийг цаг уурчид хэлж байна. Тэд Ням гариг хүртэл үргэлжлүүлэн орж болзошгүй гэж анхааруулжээ.

 

Цонхны цаанаас харагдах үлгэрийн орон. Гэртээ камин зуухныхаа дэргэд тухлан суугаад ийм дүр зураг харах шиг аз жаргал хаана байна вэ?

poodlewalker10

 

“Олоорой” гэдэг тоглоом, дараа нь олсон машинаа онгойлго гэдэг үе эхэлнэ

celebratingcher

 

Ид шидийн цасан хонгил

JM_Sievert

Өвөл, цас, чарга, цасан хүн – хүүхдүүдийг баясгах гэж л тэр. Гэхдээ насанд хүрсэн хүн цасан хунгараас илүү гарч чадахгүй бол эцэг эх, хүүхдүүд бүгд анхаарал болгоомжтой байх ёстой.

 

Муур амьдралдаа анх удаа яахаа мэдэхээ больж байгаа нь

Kjwhalen77

Цаснаас болоод гадаа юу болж байгааг харж чадахгүй болсондоо муур маань их л гонсгор байсан даа. Нөхцөл байдлыг түүний талд өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн …

 

Харин нохой бөөн баяр хөөр, цасан хунгарт дураараа үсрээд л

eustace225

 

Хаалгаа онгойлготол – цасан хана байгааг харлаа

emjay716

 

Хашаанд байдаг ширээ нэг хоногийн дотор цасан мөөг болсныг батлах баримт

n1temare74

 

3,5 Кирбисийн хэмжээтэй цасан хунгар

paul_bembia

Өвлийн зугаа цэнгэл – сайхан л хэрэг, гэхдээ байгалийн аюултай үзэгдлийн үед юун инээж хөөрөх манатай. Тийм учраас цасан шуурга болохгүй тайван тогтуун өнгөрөөсэй гэж хүсэж байна. Хүмүүс нь хүрз, шүүрээ хойш хурааж амар амгалан амьдарцгааг.

Уншигч та өвлийн улирлын юунд хамгийн их дуртай вэ?

7
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *