Самсунг ухаалаг гар утсаар удирддаг угаалгын машин бүтээжээ

0

Самсунг ухаалаг гар утсаар удирддаг угаалгын машин бүтээжээУгаалгын машинаар хувцас хэрэглэл угаах гэдэг нь залхмаар уйтгартай ажил байдаг төдийгүй заримдаа угаалгын машин ажиллуулж байгаа гэдгээ мартчихдаг тохиолдол ч байдаг. Тэгвэл үүнийг хөнгөвчлөх нэгэн технологийг Самсунг компани ашигласан нь ухаалаг гар утсаар удирдах боломж бүхий угаалгын машин бүтээсэн явдал байлаа. WW9000 хэмээн нэрлэгдсэн энэхүү ухаалаг угаалгын машин нь ухаалаг гар утаснаасаа эхлүүлэх, зогсоох командыг өгөх боломжтойгоор бүтээгдсэн анхны гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болж байгаа аж. Ухаалаг утсан дээрээ усны температур, угаалгын цаг, цэвэр усаар зайлах эргэлт, сэгсрэлтийн хурд зэрэг бүх тохиргоонуудыг хийсний дараа өөрийн хийх ёстой бусад ажлаа амжуулах боломж бүрэн нээлттэй болжээ. Түүнчлэн угаалгын нунтагийг хурдан уусгах экобабл /ecobubble/ тохиргоо нь устай хамт агаарыг сорж, хөөс үүсгэснээр угаалгын нунтагийг хурдан уусган цахилгаан хэмнэх үүрэгтэй. Самсунгийн зүгээс ухаалаг угаалгын машины үнийн тал дээр тодорхой зүйл хэлээгүй ч ирэх 5-р сараас Европт худалдаалагдаж эхлэх юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *