Сошиал сүлжээ хэрэглэгчид өнгөрсөн үеийн 15+ нууцлаг эд зүйлсийг дэлхий нийтэд хуваалцаж сонирхуулжээ

0

Түүхэн цаг хугацааны явцад маш их хэмжээний сонин хачин зүйлс цугларчээ. Тэр болгоныг өөрийн нүдээр хармаар санагдах нь хүний хүсэл дуусашгүйг гэрчилнэ. Тос шахдаг хуучны дарагч, эсвэл биднээс хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан бяцхан ром жаалын гишгэсэн тэр чулууг хармаар байна уу? Дэлхий дахинд гарч байгаа бүх үзэсгэлэнг үзнэ гэдэг худлаа, тийм учраас сошиал сүлжээ хэрэглэгчид түүх судлахад бидэнд туслах болно. Тэд өөрсдийнхөө үзэж харсан, олсныг дуртайяа хуваалцдаг улс.

Өнгөрсөн зууны тухай түүх юу өгүүлж байгааг сонирхоцгооё. Бонуст нь хуучны бичгийн машинаар зураач ямар уран бүтээл туурвиж байгааг толилуулах болно.

Хаш чулуун дээр сийлж гаргасан юм шүү

© Les Chatfield / Flickr

 

Викторианы үед талхыг ингэж халаадаг байжээ

© davedhjones / twitter

 

Царсаар хийсэн тэрэг ойролцоогоор 4000 жилийн настай. Дэлхий дээрх хамгийн эртнийхэд тооцогддог

© Unknown author / Reddit

 

Энэ зоосыг цэвэрлэж дууссаныхаа дараа 1808 оных юм байна гэдгийг олж мэдсэн юм. Британийн Ост-Энэтхэгийн компанид хийжээ. 213 жилийн настай эд

© rottingpotatoes / Reddit

 

XIX–XX зууны грекийн туйпуутай тун төстэй зүйл. Тэр үед Константинополь болон ойр орчимд илгээдэг байв. Туйпуу дээрх үсэг – үйлдвэрийн эзний нэрийн товчлол

© LoLThermite / Reddit

 

Дэвшүүлсэн тамгуудын нэг хувилбараас үзвэл энэ чихийг сонсголгүй хүмүүст эм болгон ашигладаг байжээ. Бас өөр хувилбар – бурхдын анхаарлыг мөргөлд хандуулахыг зорьсон. Хамгийн бодит таамаг – бурхны чихийг дүрслэн хийсэн хөшөө

© BetaKeyTakeaway / Reddit

 

Миний грек зоос – 2300 жилийн настай

© the_real_w00zi / Reddit

 

1800-аад оны үеийн гэр бүлийн захидал. Цаасаа хэмнэх зорилгоор босоо, хөндлөнгөөр нь захидлаа бичдэг байжээ

© UggBootPimpJuice / Reddit

 

Өвөөгөөс минь үлдсэн Шекспирийн дуурийн зохиолыг жижгэрүүлж хэвлэсэн товхимол. 100 гаруй жилийн настай номнууд

© FX114 / Reddit

 

Израильд байдаг тос шахах эртний пресс яг л Дарт Вейдер шиг харагдана

© Baruch13 / Reddit

 

Энэ Библийг би аав, ээжийнхээ гаражаас олсон юм. 1881 онд хэвлэгджээ

© strange_days12 / Reddit

 

Ойролцоогоор 2000 жилийн өмнө амьдарч байсан Ром жаалын хөлийн мөр

© TheSanityInspector / Reddit

 

Надад 1915 оны ийм утлагын аппарат байдаг юм. Тос, шороотойгоо холилдсон байсныг нь сайтар цэвэрлэж өнгөлж чадлаа. Бүрэн ажиллаж байгаа шүү

© tomos1 / Pikabu, © tomos1 / Pikabu

 

Испанийн конкистарууд болон майячуудын дүрстэй эртний шатар оллоо

© Sloga_ / Reddit

 

Эртний Помбей дэх түргэн хоолны газар

© crap_another_new_one / Reddit

 

Бонус: Би хуучны бичгийн машин ашиглан үсэг, тоогоор зурдаг. Миний бүтээлүүдийн нэг

© JamesCookArtwork / Reddit

Та ч гэсэн эртний ямар нэгэн нууцлаг эд зүйлтэй байх? Бидэнд заавал сонирхуулаарай.

8
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *