Сайн нойр авахад тустай 8 арга

1

Хүн амьдралынхаа нийт хугацааны 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг. Энэхүү урт хугацааг нойрсолтонд бүрэн утгаар нь зарцуулж чадах эсэхээс тухайн хүний эрүүл мэнд, амжилт хамаардаг. Зөв, сайн унтаж амарснаар маргаашийн ажлын бүтээмж өндөр, биеийн байдал сэргэлэн цовоо байх учиртай. Тэгвэл сайн нойр авахын тулд юуг анхаарах ёстой юм бол? Ямар зүйлс биднийг зөв унтаж амрахад тус болдог юм бол? Эдгээр асуултын хариуг доор дурдлаа.

1. Тогтмол цагт унтах
Сайн нойр авахад тустай 8 арга 1
Өдөр бүрийг сэргэлэн цовоо угтахын тулд тогтмол цагт унтаж сур. Өдөр бүр тогтмол цагт орондоо ордог болсноор энэхүү хэв маяг өдрийн турш эрч хүчтэй байхад тусална.

2. Хоол ундаа ухаалгаар зохицуулах
Сайн нойр авахад тустай 8 арга 2
Орондоо орохоос дор хаяж 2 цагийн өмнө ид. Унтахаас яг өмнө идсэн хоол шингэц удаантай байхаас гадна тайван нойрсоход саад болдог. Гэхдээ өлсгөлөн үедээ ч орондоо бүү ор, энэ нь мөн л тайван бус нойрсоход хүргэдэг. Мөн зөв, тайван нойрсоход садаа болдог кофе болон алкохолын төрлийн ундааг ч хэрэглэх хэрэггүй.

3. Өдөр бүр дасгал хийх
Сайн нойр авахад тустай 8 арга 3
Өдөр бүр ямар нэг төрлийн дасгал хийдэг байх нь тайван унтахад чухал нөлөөтэй. Биеийн чангарсан булчинг суллаж өгдөг учир гүйх болон сунгалтын дасгал нь хамгийн сайнд тооцогддог. Бие махбодийн идэвхтэй байдлаас үүдэн ядрах нь гүн нойрсоход тустай байдаг. Гэхдээ унтахаас өмнө дасгал хийх нь тохиромжгүй.

4. Тухайн өдөр тохиосон сайн сайхан зүйлийн тухай бодох
Сайн нойр авахад тустай 8 арга 4
Энэ нь унтахаас өмнө тайван, эерэг байхад их тустай. Тухайн өдөр тохиосон сайхан зүйлийг бодоод нүүрэндээ инээмсэглэл тодруулан унтахаар хэвтсэнээр тайван унтахад тус болно.

5. Ном унших
Сайн нойр авахад тустай 8 арга 5
Шөнө гүн нойрсоход ном тусалдаг. Гэхдээ дараагийн хуудсыг унших гэж улайран унтах цагаасаа хэтрүүлэх хэрэггүй гэдгийг санаарай. Ном нь бодит ертөнц дэх таагүй зүйлсээс таныг холдуулж, төсөөллийг тань гэрэлтүүлэн зүүд нойрыг тань тав тухтай болгоход тусална.

6. Нойрсох үеийн зан үйлийг бий болгох
Сайн нойр авахад тустай 8 арга 6
Унтахаар хэвтэх үедээ хийдэг нэг зуршсан зүйлтэй болох нь нойр хурдан хүрэхэд тус болдог. Энэ нь ном унших, зурагт үзэх, хөгжим сонсох гээд аль нь ч байж болно. Энэ зан үйлээ хэвшүүлснээр бие махбодь, оюун санаа нойрсох болсныг ойлгож хүлээн авдаг.

7. Оюун санаагаа амрааж, цэгцлэх
Сайн нойр авахад тустай 8 арга 7
Нойрсох үедээ оюун санаагаа боогдуулж, дэмий зүйлс бодох нь хамгийн түгээмэл байдаг алдаа. Элдэв зүйл бодохын оронд бясалгал хийх гэх мэтээр юу ч бодохгүй байх нь гүн нойрыг өдөөдөг. Маргааш юу болох бол гэх мэт зүйлсийг бодохоос зайлсхийж, тайван амгалан бай.

8. Ор дэрээ тухтай засах
Сайн нойр авахад тустай 8 арга 8
Тайван унтаж амрахад нөлөөлдөг нэг зүйл нь ор. Таны хувьд хамгийн тухтай байхаар ор дэрээ засахад өнгө, үнэр тэр ч бүү хэл дэр хүртэл чухал. Үүлэн дээр хөвөх мэт мэдрэмжийг мэдрэх нь зөв, сайн нойрны үндэс юм.

16
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erka

    2017/12/03 at 05:54

    Bi eroosoo untaj chadahgui yamar uubal zugeer be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *