Өндөр цалинтай ажлаасаа гарч, хүсэл мөрөөдлөөрөө амьдрах сонголтыг хийсэн нэгэн залуу дэлхийгээр аялангаа долларын саятан болсон түүх

0

Onestep4ward аяллын блог хөтлөгч Johny Ward цахим ертөнцөд ч, бодит амьдрал дээр ч аз жаргалтай, амжилттай яваа нэгэн. Түүнийг ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь мэдээж дэлхий даяар аялал хийж, цагийг зугаатай өнгөрүүлэнгээ 2 сая долларын эзэн болсонтой нь холбоотой.

Гэвч эгэл жирийн Ирланд гэр бүлээс гаралтай тэрбээр хэрхэн энэ амжилтад хүрсэн юм бол?

Өдгөө 38 настай бизнесмэн эрийн ярьж буйгаар тэрээр шинэ эмний туршилтад орох зэрэг олон ажил хийдэг байсан аж. Улмаар 2009 онд Австралид сарын 20,000 долларын цалинтай худалдааны мэргэжилтэн хийх болсон ч ердөө 6 сарын дараа ажлаасаа гарахаар шийджээ.

Тэрбээр тун боломжийн ажилтай байсан ч ийнхүү гарах болсон шалтгаанаа Business Insider хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Сэтгэл хангалуун байж чадахгүй байсан юм. Чөлөөт цаг гэж байхгүй, амрахын тулд хэн нэгнээс зөвшөөрөл хүсэх шаардлагатай болдог, өөрөөр хэлбэл өөрийнхөөрөө байж чадахгүй байсан учраас л ийм шийдвэр гаргасан” хэмээн ярьжээ.

Ийнхүү ганц олдох амьдралаа тэрээр илүү зугаатай өнгөрүүлэхээр шийдэж Onestep4ward аялалын блог нээн хөтлөх болсон бөгөөд хожим өргөжиж Onestep4wardmedia болжээ.

Өнгөрсөн 6 жилийн туршид тэрээр дунджаар өдрийн 1000 долларын орлоготойгоор дэлхийн 152 орноор аялаад байгаа аж. Энэхүү дүүрэн хуваарьтай аялалынхаа зэрэгцээ тэрээр цахим хэлбэрээр 7 хоногт цөөн цагаар ажилладаг байна. Түүнчлэн тэрээр энэ хугацаандаа үзэсгэлэнт онгоцны үйлчлэгч найз бүсгүйтэй ч болжээ.

“Хангалттай их хэмжээний биш боловч тодорхой хэмжээний санхүүгийн боломжтой болсон. Гэхдээ бүтэлгүйтэх вий гэсэн айдас маань намайг мөнгөтэй болгоомжтой харьцаж байх хэрэгтэйг минь үргэлж сануулдаг. “

onestep4ward.com

 

Тэрээр дэлхийн бүх орноор аялах туйлын хүсэлтэй байдаг.

onestep4ward.com

 

Өмнө нь тэрбээр хүний биед сөрөг нөлөө үзүүлж буй эсэх тухай шинэ эмийн туршилтад орох зэрэг олон төрлийн ажил хийж байв.

onestep4ward.com

 

2009 онд тэрээр Австрали улсад тун өндөр цалинтай ажилд орсон юм.

onestep4ward.com

 

Гэсэн ч сарын 20,000 долларын цалинтай ажлаасаа тэрээр ердөө 6 сарын дараа гарсан юм.

onestep4ward.com

 

“Өндөр цалинтай ч цаг завгүй, эрх чөлөөгүй болсон мэт мэдрэмж төрж байлаа…”

onestep4ward.com

 

“… өөрийнхөөрөө байх боломжгүй мэт санагдаж байсан.”

onestep4ward.com

 

Ийнхүү тэрбээр 2010 онд ажлаасаа гарч аялалын блог хөтлөх болжээ.

onestep4ward.com

 

“Хүсэл мөрөөдлөөрөө эхлүүлсэн энэхүү төслөөс олсон анхны орлого нь ердөө 80 доллар байв.”

onestep4ward.com

 

“Миний веб сайтад зар байршуулахын тулд надад хүмүүс мөнгө төлж эхэлсэн тэр үеэс л миний бодол эрс өөрчлөгдсөн юм.”

onestep4ward.com

 

“Магадгүй хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн зэрэгцээ мөнгө олж болох юм байна гэх бодол төрсөн.”

onestep4ward.com

 

Ийнхүү тэрээр 2012 онд Onestep4wardmedia компаниа байгуулжээ.

onestep4ward.com

 

Тэрээр өдгөө 7 хоногт цөөн тоогоор ажиллаж, аялахдаа ихэнх цагаа зарцуулах болсон.

onestep4ward.com

 

Сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 152 орноор аялахдаа өдрийн 1000 долларын орлоготой байв.

onestep4ward.com

 

“Би мөнгө оллоо гээд бусад шиг тансаглаж явдаггүй. Мөнгөтэй болгоомжтой харилцах нь чухал.”

onestep4ward.com

 

“Би хүмүүст чи заавал 1 сая долларын орлоготой болох албагүй. 1 доллар, 10 доллар, 50 доллар ч олж байж болно. Түүнийгээ хурааж сурсан цагаас эхлээд л чи саятан болж болно гэдгийг ухаарах болно гэж хэлдэг.”

onestep4ward.com

 

“Би эрх чөлөөтэй амьдрахыг үргэлж хүсдэг байсан.”

onestep4ward.com

 

“Хүссэн бүхнээ хийх боломжтой, санхүүгийн тогтвортой байдалтай байх нь л жинхэнэ эрх чөлөө.”

onestep4ward.com

 

Завгүй аялалын хөтөлбөрийнхөө хажуугаар тэрээр үзэсгэлэнтэй онгоцны үйлчлэгч бүсгүйтэй болзох болжээ.

onestep4ward.com
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. zochi

    2021/08/14 at 14:53

    urtliin bichweree zurgan deer yah gej taillbaraar uruulaad bga bee unshih uzehees dugui hurj bna shdee omno unshchaad zugeer zurgaas huwaaltsii geeed zurgaa tawichaacjh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *