
Үений мөгөөрс нь таны ясыг хөдөлгөөний үед хоорондоо үрэлцэж шүргэлцэхгүй зөөллөж байх үүрэгтэй юм. Мөгөөрс нь янз бүрийн яс, булчин зөөлөн эд, шөрмөс зэргийг холбох нэгэн төрлийн холбоос билээ.
Мөгөөрс нь таны идэж буй хоол хүнснээс шалтгаалж нөхөн сэргэх, бэхжих үйл явц нь харилцан адилгүй өөр байна. Саяханы хийсэн судалгаануудаар ликиний амин хүчил бүхий хүнс хоол нь мөгөөрсөнд их сайн нөлөөтэй байдаг, эдгээр амин хүчил нь коллаген шинэчлэгдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тогтоосон бөгөөд чухамхүү энэ коллаген нь мөгөөрсний үндсэн хэсэг билээ.
Тиймээс та өөрийн эрүүл мэндийн төлөө байгалийн гаралтай хүнс хоол хэрэглэж эрүүл энх байгаарай!
Ингээд таны мөгөөрсийг бэхжүүлэн, нөхөн сэргээдэг 7 хүнсний тухай:
Анар
Анар жимс болон түүний шүүс нь тодорхой ферментийн бий болох явцтай хамт үүсэх үрэвслийн химийн урвалд сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. Энэ фермент нь мөгөөрсний нөхөн сэргэлтэнд зайлшгүй хэрэгтэй зүйл боловч бас хэт ихээр бий болсон нөхцөлд эргээд мөгөөрсөө муутгадаг шинж чанартай. Тиймээс анар жимс болон түүний шүүсийг долоо хоногт ядаж нэг удаа тогтмол хэрэглэж байхыг зөвлөж байна.
Бүйлс
Бүйлс нь омега-3, Е амин дэм, марганецаар баялаг гэдэг. Омега-3 нь үрэвсэл дарах үйлчилгээтэй бол Е амин дэм нь бие организмыг гадны янз бүрийн халдвар гэмтлээс хамгаалж байдаг антиоксидант юм. Марганец нь глюкозамныг илүү үр дүнтэй, хурдтай ажиллах болгох учир үе мөчний эд эсийг сэргээж төлжүүлнэ.
Куркума болон цагаан гаа
Үе мөчний мөгөөрсийг бэхжүүлэх хамгийн шилдэг аргын нэг нь өөрийн хоол хүнсэнд цагаан гаа болон куркума хэрэглэх явдал юм. Цагаан гаа болон куркума нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдгээрээ алдартай хүнс билээ. Үүгээр ч зогсохгүй энэ хоёр үндэс нь таны мөгөөрсний өвчин зовиурыг дараад зогсохгүй бас янз бүрийн гэмтэл өвчлөлөөс хамгаалдаг байна. ½ цайны халбага үрж жижиглэсэн цагаан гааг 1 цайны халбага куркумагийн нунтагтай хольж өдөрт нэг удаа хэрэглэхэд л дээрх бүх үр дүнд хүрэх болно.
Сармис
Сармис бол таны үе мөч, мөгөөрсийг хамгаалж байдаг хүнсний нэг. Мөн сонгино болон түүнтэй төстэй бусад ургамал нь орган-хүхрийн нэгдэл агуулах бөгөөд энэ нь хүхэр бий болох органик эх үүсвэр нь юм. Хүхэр нь үе мөчний өвчин зовиураас урьдчилан сэргийлдэг шинж чанартай билээ.
Кокосын тос
Энэ тос нь бидний бие организмд бий болж болох үрэвслийг дарах, өвчин бууруулах, эд эсийг сэргээж вирус болон бактери, мөөгөнцрөөс хамгаалах хүчтэй эфирийн тосоор баялаг байна. Энэ тосыг дотуур болон гадуур байдлаар хэрэглэж болно.
Интоор
Интоор, улаан интоор, анар зэрэг олон төрлийн жимс нь хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй байдаг. Энэ нь эдгээр жимсэнд байх антоцианинтай холбоотой бөгөөд чухам энэ бодисоос болж уг жимснүүд нь улаан төрлийн өнгөтэй байдаг юм.
Желатин
Желатинд нэг том давуу тал бий – энэ бол өвдөгний үе мөч, гуя, тааз болон бусад үе мөчний мөгөөрсийг нөхөн сэргээдэг явдал юм. Желатин нь мөгөөрс шинээр бий болоход ихээхэн нэмэр болох бөгөөд бүтэц нь ч мөгөөрстэй тун ойролцоо байдаг байна. Мөн ийм зорилгоор ясны шөлийг ашиглаж болдог билээ.








Оюун Оюунаа
2019/12/19 at 09:43
Бүйлс гэж юу вэ
Өсөхбаяр Магсаржав
2019/12/19 at 19:27
Battsogt Hergvl
Amarbuyan Algaa
2019/12/19 at 19:33
Myagmar Ichinnorov
Aynur Bakhit
2019/12/19 at 20:46
Rina Habisat
Khorloo Ika
2019/12/19 at 21:35
Shalkhaan Burmaa
Ээл Бэри
2019/12/20 at 00:21
Уянга Г.
Selengemurun Enkhbold
2019/12/20 at 12:52
Muugii Bold
Хонгорзул Хишигдорж
2019/12/20 at 16:39
Идэш Оюун-туяа
Az Jargal
2019/12/20 at 23:16
Давка Лхагвасүрэн
Namjil Sanchirmaa
2019/12/21 at 05:07
Алтанням Намсрайжав
Damdinsuren Nergui
2019/12/21 at 23:48
shaaldaa
Ёндонжамц Сансармаа
2019/12/22 at 09:46
Д. Оюунаа