Малайзын нэгэн инфлюнсер залуу сайн найзынхаа оpшyyлгын үйл ажиллагааг видео контент болгон сошиалд цацсан нь олон хүний дүргүйцлийг хүргэж, ихээхэн шүүмжлэлд өртжээ

0

Малайзын инфлюнсер, гоо сайхны бүтээгдэхүүний бизнес эрхлэгч Хафиз Махамадын сайн найз Лох цус харвалттай удаан хугацааны турш тэмцсэний эцэст өнгөрсөн долоо хоногт өөд болжээ. Гэсэн ч Хафиз энэхүү үйл явдлаар видео контент хийж, өөрийгөө гол дүр болгосон бичлэгээ сошиал сүлжээнд цацсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Уг бичлэг 3 минутын урттай бөгөөд Хафиз тун загварлаг хувцастайгаар онгоцны буудлаар алхаж буй үзэгдлээр эхлэх ажээ. Улмаар уг үзэгдэл гэнэтхэн биеийг нь ороосон найзынхаа цoгцoсны өмнө зогсоод уйлж буй дүрсээр солигдож, цoгцсыг буяны машинд оруулаад, жолоо барин явж буйгаар үргэлжилдэг. Бичлэгийн дараагийн хэсэгт оpшyyлах үйл ажиллагааг өөрөө тэргүүлэн гүйцэтгэж буй талаар гарах ажээ.

 

View this post on Instagram

 

A post shared by Hafiz Mahamad (@hafizmahamad)

Тэрээр уг бичлэгнийхээ тайлбарт, “Нисэх онгоцны буудалд буух үед л нулимс минь урсаж байлаа. Найз минь, чамайг санаж байна” хэмээн бичжээ. Мөн түүнчлэн өөрийн Instagram хуудастаа найзынхаа оpшyyлгын үйл ажиллагааг харуулсан богино бичлэг оруулжээ. Хэдийгээр тэрээр найзыгаа үдэн гаргах ёслолд чин сэтгэлээсээ хандаж байсан ч түүнийгээ бичлэг болгож, өөрийгөө дөвийлгөн харуулж олон нийтэд цацсан нь зохисгүй үйлдэл хэмээн интернэт хэрэглэгчид түүнийг “өөрөөрөө бахархагч”, “мэдрэмжгүй юм” хэмээн шүүмжилжээ.

Мөн түүнчлэн Twitter хэрэглэгчид хэн нэгний оpшyyлгын ёслол хэн нэгний цахим хуудаст байх нь зүй ёсны хэрэг биш хэмээн шүүмжилжээ.

Хафиз Махамад эхэндээ хүмүүсийн шүүмжлэлд хариу өгөхгүй байсан ч алдарт реппер Каприс өөрийн үзэл бодлоо илэрхийлсний дараагаар, “Бурхан л миний хүсэл зорилго бүхнийг мэдэх биз ээ. Би өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шүүмжлэхгүй. Миний бичлэгийг үзээд эерэг сэтгэгдэл авах нэгэн байхад шүүмжилж хapаах ч хүмүүс олон байна. Та бүхний сэтгэл зүрхийг хянах боломжгүй тул та бүхний санал шүүмж бүхнийг хүлээн авна” хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Энэ тухай та юу гэж бодож байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй бодлоо хуваалцаарай.

9
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *