Тайландын нэгэн цайны мухлаг өөрсдийн өвөрмөц савлагаагаар олны анхаарлыг татаж, үйлчлүүлэгчдийнх нь тоо эрс нэмэгджээ

0

Тайландын Сонгхла мужийн Лам Плай хот дахь Ча Дин хэмээх нэгэн жижиг цайны газрын хачирхалтай шийдэлтэй савлагааны талаар орон нутгийн мэдээллийн хэрэгслээр гарсан нь олны анхаарлыг татжээ. Зүүн Өмнөд Азийн орнуудад цайг гялгар уутан савлагаагаар худалдаалах нь энгийн үзэгдэл боловч Ча Дин мухлагийн цайны савлагаа бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татах ажээ.

Тус мухлагийн цайны савлагаа ийнхүү Тайландын цахим сүлжээнд тарснаас хойш хүмүүс уг уут нь ёс зүйгүй байна хэмээн шүүмжилж байгаа бол хөгжилтэй талаас нь хүлээж авч буй хүмүүс ч мөн олон байх ажээ. Аль нь ч бай энэхүү савлагаа нь тус мухлагийн хувьд гайхалтай сурталчилгаа болж буй нь мэдээж биз ээ.

Тус мухлагийн талаар мэдээ гараад удаагүй байгаа ч Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ча Дин мухлагийн үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн хэмээн мэдээллэжээ.

Ча Дин мухлаг ногоон цай, тай цай, кокоатай цай гэх мэт олон төрлийн амттай мөстэй цайг худалдаалдаг ажээ. Салахын аргагүй амттай цай худалдаалдаг байлаа ч таны хувьд ийм савлагаанаас цай уух байсан уу?

22
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *