Төвдийн бодит амьдралыг харуулсан сонирхолтой 16 гэрэл зураг. Таны урьд нь төсөөлж ч байгаагүй зүйлс энд бий

0

Олон хүн Төвдөд очиж үзэхийг хүсдэг ч энэ хүслийг биелүүлэхэд амаргүй. Азаар интернэтийн энэ эрин үед дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зургийг чөлөөтэй үзэх боломжтой болжээ.

Төвдөд 3600 гаруй метрийн өндөрт тавьсан галт тэрэгний зам бий

travelask.ru

Зарим нэг эх сурвалжийн мэдээллэснээр бол галт тэрэг болгонд жижүүр эмч ажилладаг бөгөөд хүчилтөрөгчийн зохих түвшинг хангаж явдаг ажээ.

 

Ойролцоогоор 4500 метрийн өндөрт байрлах ууланд Ямжо-Юмцо нуур бий

travelask.ru

Сүсэгтэн олон ирж мөргөдөг ариун нуур хэмээгддэг. Нуурын усны өнгө нь гэрэлтүүлэг, цаг агаарын байдлаас шалтгаалж өөрчлөгддөг ажээ.

 

Потала ордны ханыг жил болгон цагаан өнгөөр буддаг

travelask.ru

Сүмийн барилгын талбай том ч гэлээ будсаар л байна, ханыг бүрэн будахад арав орчим хоног зарцуулдаг.

 

21 дүгээр зууны эхэнд Шигазэ орчмын сүм хийдээс баялаг номын сан олж нээжээ

travelask.ru

Хуучны 84,000 гаруй судар бичиг олдсон гэх бөгөөд сүмийн хананд нуун далдалсан байжээ. Хэдэн зуун жилийн түүхтэй гар бичмэлүүд болно.

 

Лхас хотын нэгэн сүмд орох үүдэн дээр бялхтал нь ус хийсэн том тогоо бий, усанд нь цэцэг, мөнгө хөвнө

travelask.ru

Төвдүүд тогоотой усанд мөнгө, цэцэг хийдэг. Сүсэг бишрэлтэй холбоотой ёс ажээ. Шидсэн мөнгө живбэл эрүүл саруул явахын шинж, харин усны гадаргуу дээр хөвж үлдвэл баян болохын шинж.

 

Төвдийн гол, нуурын эрэг дээр маанийн ерөөл сийлсэн чулуун хавтангууд их байдаг

travelask.ru

 

Сүсэгтэн олонд хүртээлтэй байлгах үүднээс зам дагуу хүрд байрлуулсан байдаг

travelask.ru

 

Гудамжнуудаар гартаа жижигхэн хүрд эргүүлэн алхах төвд хүмүүстэй олон таарна

travelask.ru

 

Төвдүүд сарлагийнхаа эвэрт ээмэг зүүх дуртай

travelask.ru

 

Төвдийн үнэг

travelask.ru

Хэдхэн жилийн өмнөөс л дэлхий дахинд танигдаж эхэлсэн амьтан.

 

Сүүгээ боловсруулж сарлагийн тос гаргаж авна

travelask.ru

Гаднынхны хувьд эвгүй үнэр, амттай санагдаж болох юм. Сарлагийн сүүгээр мөн шим тэжээлтэй тараг бүрж иддэг ажээ.

 

Үүнээс гадна малын сүүгээр цагаан идээ хийж бэлддэг

travelask.ru

Боловсруулсан цагаан идээг хатааж хэрэглэдэг. Бид хатуу ааруул амандаа дэвтээдэг шиг л иддэг байна.

 

Төвдөд Цагаан сарын баярын дараа сарлагийн тосоор хийсэн дэнлүүний баяр тэмдэглэдэг

travelask.ru

Лам нар тосоор төрөл бүрийн хэлбэр дүрс урлаж бүтээнэ. Тос амархан хайлах гээд байдаг тул баримал хийнэ гэдэг маш хүнд ажил. Лам нар тосыг хайлуулахгүйн тулд хүйтэн тасалгаанд ажиллаад зогсохгүй гараа үе үе мөстэй усанд дүрэхээс өөр аргагүйд хүрнэ.

 

Нутгийн ард иргэд өтгөн сүүтэй цай уух дуртай

travelask.ru

Өтгөн төдийгүй давс ихтэй, тос зэргээр амталсан байх бөгөөд хүйтэнд дулаацуулж, эрч хүчээр сэлбэдэг. Мөн хүйтэн хуурай салхинд хагарсан уруулыг чийглэдэг байна.

 

Төвдүүд гэрийнхээ үүд хаалгыг ихэд гоёж чимэглэдэг

travelask.ru

Жижигхэн байшинтай, мөнгөгүй байсан ч гоёж чимнэ.

 

Зуух болгон ашигладаг нарны хавтан

travelask.ru

Наранд их халах тул ус буцалгаж хоол хийх боломжтой. Ямар ч илүү зардал, хүч гаргахгүйгээр шүү дээ.

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь юу байсан бэ?

27
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *