Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга

1

Нийтлэлийн маань гарчиг таны сонирхлыг татахын зэрэгцээ ингэх боломж бий гэж үү гэсэн бодлыг төрүүлж байгаа байх. Өнөө цагт өргөн хэрэглэгддэг болсон лити-ион батерей нь дахин цэнэглэх боломжтой болсон нь мөнгө хэмнэхийн зэрэгцээ эх дэлхийд хаягдах хортой хог хаягдлын хэмжээг бууруулахад тодорхой хувь нэмрийг үзүүлж байгаа. Гэвч дутагдалтай нэг тал нь байдаг ийм батерейг олон цагаар цэнэглэх шаардлагатай байдаг. Хаа нэг тийшээ яаралтай гарах болсон тохиолдолд батерей чинь бүрэн цэнэг аваагүй бол яах вэ? Ийм үед хөзөр болон зарим нэг бусад зүйлсийг ашиглан халаасандаа хийгээд л аваад явчих хэмжээний нарны эрчим хүч ашигладаг цэнэглэгч хийж болдог ажээ. Shawn Frayne энэхүү батерей цэнэглэгчийг хэрхэн хийхийг доорх бичлэгээр харуулсан байна.

1-р алхам: Наалдамхай ар бүхий зэс тууз, супер цавуу, хөзөр, 0,6-1,2 см диаметр, 0,07-0,3 см зузаантай, N42-N52 хүртэл аль ч төрлийн нео соронз буюу neodymium magnet, 4-8 хэсэг нарны хавтангийн хэсгүүд, цэнэглэдэг АА батерей гэсэн зүйлсийг бэлтгэнэ.Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга 5

2-р алхам: Хөзрөө батерейны уртаар хоёр талаас нь нугалж, зэс туузаа наана.Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга 7

3-р алхам: Хөзөрний ар талд 2 соронз наана.Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга 3

4-р алхам: Нарны хавтангийн хэсгүүдийг байрлуулна.Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга 6

5-р алхам: Эпоксидын цавуугаар хөзрөө бүрнэ. Ингэхдээ дотор талын батерейнд цавуугаа огт хүргэж болохгүй. Эпоксидын цавуу урсахаас хамгаалахын тулд Frayne зайрмагны мод ашиглан хаалт хийсэн байна.Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга 1

6-р алхам: Эпоксидын цавуу хатах хүртэл 5 минут хүлээгээд нарны эрчим хүчийг ашигладаг халаасны батерей цэнэглэгч бэлэн болно.Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга 4Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга 2Нарны гэрлээр цэнэглэдэг халаасны батерей цэнэглэгч хийх арга 8

Видео

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/11/05 at 09:02

    medne2

  2. Зочин

    2015/04/01 at 00:57

    Сэтгэгдэл *wooooow gaihaltai

  3. cigor

    2016/09/23 at 09:53

    Gaihaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *