“Twilight” цувралыг үзэх үедээ бидний анзааралгүй өнгөрүүлсэн алдаатай 10 хэсэг

0

2008 онд нээлтээ хийсэн “Twilight” цуврал үзэгчдийг бaйлдан дагуулсны дараа Эдуард, Жейкоб нарын хэн нь Беллатай үерхэх талаар өсвөр үеийнхний дунд ширүүн маргаан өрнөдөг байсан цаг саяхан мэт. Манай сайт уншигч танд тус цуврал дээр гардаг 10 алдааг хүргэж байна.

1. Беллагийн үс цамцан доогуур орсон нь.

© Twilight/ Summit Entertainment and co-producers

Эдуард Беллагийн амийг аварч танилцдаг энэ мөчийг хэн мартах билээ. Гэвч романтик тэрхүү үзэгдэлд хэт татагдаж байхдаа олон үзэгчид Беллагийн үс хэдхэн хормын дотор цамцан доогуур орж байгааг анзааралгүй өнгөрүүлсэн биз ээ.

 

2. Беллагийн цүнх ор мөргүй алга болсон нь.

© Twilight/ Summit Entertainment and co-producers

Эдуардийг цус сорогч хэмээн сэжиг авсан Беллагийн ой дунд гүйж оддог үзэгдэлд Белла Эдуардтай уулзахын өмнө цүнхээ модны доор үлдээдэг боловч дараагийн үзэгдэлд түүний цүнх ор мөргүй алга болсон байдаг ажээ.

 

3. Алисын алчуурны өнгө өөрчлөгдсөн нь.

© The Twilight Saga: New Moon/ Temple Hill Entertainment and co-producers

Ирээдүйг харж чаддаг онцгой чадвартай Алис өөрийн загварлаг хувцаслалтаараа бусдаасаа эрс ялгардаг билээ. Тэгвэл тус цувралын Шинэ сар ангид тэрээр Беллагийн хамтаар Эдуардийг хайхаар явах үед хэсэгхэн хормын дотор түүний алчуурны өнгө өөрчлөгдөж харагддаг.

 

4. Ширээн дээрх стакантай ус хөдөлсөн нь.

© The Twilight Saga: Breaking Dawn Part 2/ Summit Entertainment and co-producers

Бүрэнхий цувралын эхний ангид Белла аавын хамтаар оройн хоол идэн сууж буй үзэгдэл гардаг. Тэдний харилцан яриа өрнөж байх үед ширээн дээрх эд зүйлс олон талаас харагддаг бөгөөд энэ үед ширээн дээрх стакантай усны байрлал өөрчлөгдөж буй нь харагддаг ажээ.

 

5. Беллагийн гутал солигдсон нь.

© Twilight/ Summit Entertainment and co-producers

Бүрэнхий цувралд цус сорогчдын супер хүчнүүдийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг ч эгэл хүмүүс ганц хормын дотор хувцсаа солих хүчтэй хэмээн гардаггүй нь мэдээж. Тэгвэл “The Twilight Saga: Breaking Dawn Part 2” ангид өндөр өсгийтэй гутал өмссөн байсан Белла хэдхэн хормын дараах үзэгдэлд өндөр өсгийт бус пүүз өмссөн байгаа нь харагддаг.

 

6. Жейкобын богино ханцуйтай цамцны өнгө өөрчлөгдсөн нь.

© The Twilight Saga: New Moon/ Temple Hill Entertainment and co-producers

“The Twilight Saga: New Moon” ангид далайн эрэг дээр Жейкоб болон Белла нар гурвалжин дурлалынхаа талаар ярилцаж байх үед Жейкобын богино ханцуйтай цамцны өнгө хэд хэдэн удаа өөрчлөгддөг ажээ.

 

7. Ромео, Жульета жүжгийн зохиол алга болсон нь.

© The Twilight Saga: New Moon/ Temple Hill Entertainment and co-producers

“The Twilight Saga: New Moon” ангид гарсан бас нэгэн алдаа нь өглөө эрт Беллагийн өрөөнд аав нь орж ирэх үед дэрэн дээр нь Ромео, Жульета жүжгийн зохиол байгаа нь харагддаг. Гэвч хэдхэн хормын дараа охиндоо төрсөн өдрийн бэлэг өгөх үед түүний дэрэн дээр байсан ном хаашаа ч юм бэ алга болсон байдаг ажээ. Сонирхолтой нь төрсөн өдрийн бэлгээ задалж буй үзэгдэл дээр алга болсон байсан ном эргэн гарч ирсэн байдаг байна.

 

8. Эдуардийн арын цонхны байршил өөрчлөгдсөн нь.

© Twilight/ Summit Entertainment and co-producers

Бүрэнхий цувралын эхний ангийн төгсгөлд Беллагийн ээж Рене охиноо сэрээж буй үзэгдэлд дэргэд нь сахиж суусан Эдуард унтаж буй дүр эсгэж байгаа нь харагддаг. Яг тэр мөчид түүний ард байх цонхны байршил өөрчлөгдөж харагддаг нь дээрх зурагт ажиглагдаж байгаа биз ээ.

 

9. Беллагийн аав өрөөнд орж ирэх үед Эдуард үл үзэгдэгч болсон нь.

© The Twilight Saga: New Moon/ Temple Hill Entertainment and co-producers

Хос хоёр Италиар аялаад эргэн ирээд Эдуард Беллагийн өрөөнд сууж байх үед түүний аав Чарли өрөөнд ирж ирдэг билээ. Яг тэр мөчид Эдуард хаашаа ч юм бэ алга болдог. Магадгүй асар хурдтай хөдөлдөг тэрээр цонхоор гарчихсан байхыг ч үгүйсгэхгүй. Гэвч цонхоор гараагүйн баталгаа нь Чарлиг өрөөнөөс гарах үед Эдуард өрөөнд байж байгаа нь шууд харагддаг.

 

10. Аюултай нөхцөл байдалд орсон Беллаг аврахын тулд түүнийг орхиж буй Эдуардын шийдвэр бодит амьдралтай нийцдэггүй.

© Twilight/ Summit Entertainment and co-producers

Цувралын бараг бүх л ангиудын туршид Эдуард Беллад цус сорогчтой дотно байх нь ямар аймшигтай үр дагаварт хүргэж болох талаар ойлгуулах гэж ятгадаг билээ. Улмаар тэрээр “The Twilight Saga: New Moon” ангид Беллаг хамгаалах зорилгоор түүнээс харилцаагаа тасалдаг. Гэвч Белла өөрийгөө гэмтээх оролдлого хийсэн гэдгийг мэдсэн Эдуард ихээр сэтгэлээр унаж буй нь харагддаг билээ.

Өмнөх ангийн төгсгөлд Викториа Жеймсийн үxлийн єшөөг авахаар тэднийг хайж байгааг мэдэж байгаа ч удаах ангийн эхлэлд ийнхүү найз Жейкобын хамтаар Беллаг үлдээж буй нь бодит амьдралтай хэрхэвч нийцэхгүй үзэгдэл гэдэг нь гарцаагүй.

Бүрэнхий цувралаас таны үзэх хамгийн дуртай анги аль нь вэ?

6
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *