Таны гэрийн тэжээвэр амьтан толгойгоо хананд наагаад байна уу? Яагаад ингээд байгаа нь дараах 7 шалтгаантай холбоотой

0

Гэрийн тэжээвэр амьтад этгээд хачин ааш авир гаргах нь түгээмэл үзэгдэл байдаг. Гэхдээ заримдаа тэдний гаргах ааш авир хор хөнөөлгүй, өхөөрдөм харагддаг боловч, энэ нь эрүүл мэндийн ноцтой асуудал байх магадлалтай. Нэг жишээ дурдахад тэдний “толгойгоо хананд наах” нь эхлээд харахад аюулгүй мэт санагдах ч, таны гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн байж болзошгүй юм.

Бид таны гэрийн тэжээвэр амьтдын сайн сайханд анхаарал тавих зорилгоор энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе гэж шийдлээ. Ямар шалтгааны улмаас тэд толгойгоо хананд нааж байгааг мэдэж авснаар 4 хөлт найздаа туслахад чинь хэрэг болно гэж найдаж байна.

“Толгойгоо хананд наах” нь ямар учиртай вэ?

Хана эсвэл тэгшхэн гадаргууд толгойгоо наах нь ямар нэгэн зорилго агуулаагүй муу зуршилд автсаныг илтгэх үйлдэл юм. Гэрийн тэжээвэр амьтны энэ ааш авирыг эзэд нь ихэнхдээ тоолгүй өнгөрдөг боловч, үүний цаана нөлөөлж буй олон хүчин зүйлс байж болно. Ийм ааш авир гаргахад хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл бол гэмтэл бэртэл бөгөөд гэрийн тэжээвэр амьтан хөл, нүүр эсвэл толгойндоо гэмтэл авсан байна гэж ойлгож болох юм.

 

1. Тархины эмгэг

Энэ нь таны гэрийн тэжээвэр амьтны тархинд үрэвсэл явагдаж байна гэсэн үг. Залуу болон дундаж насны нохой хөгшин нохойтой харьцуулахад уг өвчнөөр оношлогдох магадлал илүү өндөр байдаг. Уг нөхцөл байдал мууранд маш бага илэрдэг. Зарим шинж илрэх шинж тэмдгүүдээс дурдвал, багтрах, зүг чиг нь алдагдах, хэвийн бус ааш авир гаргах, энерги дутагдах, тэнцвэр муудах болон зарим үед халуурна.

 

2. Бодисын солилцооны эмгэг

Бодисын солилцооны эмгэг зарим тодорхой эрхтэнд илрэх эсвэл системийн өвчин байдлаар илэрч, таны 4 хөлтэй найзын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн асуудал үүлдэр эсвэл наснаас хамаарч удамшдаг. Нохой болон муурын аль алинд нь илэрч болох бөгөөд хамгийн сөрөг нөлөө нь чихрийн шижин өвчин тусах болон бамбай булчирхайн үйл ажиллагааг доголдуулдаг байна.

 

3. Толгойн гэмтэл

Толгойн гэмтэл гэрийн тэжээвэр амьтан толгойгоороо юм мөргөх эсвэл автомашины ослоос болж үүснэ. Энэ асуудлыг 2 ангилж, хувааж авч үзэх боломжтой: анхдагч болон хоёрдогч. Анхдагч нь гэмтэлтэй адилхан ойлголт бөгөөд шууд гэрийн тэжээвэр амьтны тархинд гэмтэл учруулдаг. Харин хоёрдогч нь гэмтлийн дараа илрэх бөгөөд үүнд бие физиологи болон биохимийн хослол нөлөөлж, улмаар гавал доторх цусны даралт ихэсдэг.

 

4. Элэгний асуудал

Элэгний гол функц бол цуснаас биед хор хөнөөл үзүүлдэг бүх бодисыг устгах билээ. Гэрийн тэжээвэр амьтны хувьд энэ эрхтэнтэй холбоотой асуудал маш аюултай байдаг. Элгэнд хор хөнөөл учруулдаг өөр өөр төрлийн өвчин, халдвар, эм болон химийн бүтээгдэхүүнүүд бий. Нохойнд түгээмэл илрэх бөгөөд үүнээс болж шар өвчин, чихрийн шижин эсвэл “Cushing”-ийн хам шинж болох эрсдэлтэй. Муурны хувьд элэг өөхлөх, гэдэсний түгжрэлийн хадвар, цусны хавдар зэрэг өвчин тусах магадлалтай.

5. Мэдрэлийн системийн эмгэг

Таны гэрийн тэжээвэр амьтанд түгээмэл илрэх шинж тэмдгүүдийн нэг бол мэдрэлийн асуудлууд юм. Үүнд татах, чичрэх эсвэл багтрах зэрэг багтана. Энэ төрлийн асуудал төв эсвэл туслах мэдрэлийн системээс үүдэлтэй бөгөөд хамгийн ихээр нөлөөлдөг хэсэг бол тархи, нуруу нугас юм. Хордлого болох, шим тэжээлийн дутагдалд орох эсвэл удамшлын эмгэгээс болж мэдрэлийн системийн эмгэг болно. Хэрэв таны гэрийн тэжээвэр амьтанд харах, шээх эсвэл нүдээ анивчихад хүндрэл учирч байгааг та анзаарах юм бол, мэдрэлийн системийг эмгэг болсон байна гэж үзэх боломжтой – эсвэл тэд толгойгоо тэгшхэн гадаргууд наана.

 

6. Тархины хавдар

Эхлээд тархины хавдар тархин дотор томоохон хэмжээгээр бүрэлддэг. Энэ хавдар анхдагч хүчин зүйл байж болох бөгөөд тархины эсүүдийг гаргадаг. Эсвэл хоёрдогч бол, биеийн бусад хэсгүүдэд хавдрын эсүүдийг тархаадаг байна. Хөгшин муур болон нохойд илүү илрэх магадлалтай бөгөөд гэрийн тэжээвэр амьтан бодох, явах, идэвхтэй байх эсвэл амьсгалахад хүндрэлтэй, хэцүү байвал энэ нь тархины хавдар болсныг илтгэж байгаа юм. Мөн тэнцвэр алдагдах эсвэл өвдөх зэргээр шинж тэмдэг нь илэрч болно.

 

7. Хортой бодисын хордлого

Таны нохой эсвэл муур толгойгоо тэгшхэн гадаргуу дээр наагаад байгаагийн өөр нэгэн шалтгаан бол хордлого байж болох юм. Энэ асуудалд хүргэж болзошгүй олон шалтгаанууд байж болно. Тухайлбал, хүний хоол идэх эсвэл эм хэрэглэх, эсвэл мэрэгч амьтан, ургамалд хэрэглэдэг химийн бодис, нэг бол цэцэрлэг, талбайн бүтээгдэхүүнд хүрэх, санамсаргүй амсах гэх мэт.

 

Бонус: хэрхэн гэрийн тэжээвэр амьтанд туслах вэ?

Хэрэв та гэрийн тэжээвэр амьтнаа сонин ааш авир гаргаад байгааг анзаарвал, хамгийн түрүүнд хийх ёстой зүйл чинь малын эмч дээр очих хэрэгтэй. Дараа нь 4 хөлтэй найздаа онош тавиулж, яагаад тийм ааш авир гаргаад байсан учрыг нь олж мэдээрэй – хордлого, хавдар, бодисын солилцооны асуудлуудын аль нэг нь байж болох нь.

Та гэрийн тэжээвэр амьтандаа ямар эмчилгээ хийлгэхийг сайтар бодож үзсэний эцэст шийдэх хэрэгтэй. Эмчилгээний үр дүн ямар шалтгаанаас үүдэлтэйгээс шууд хамаарна. Тиймээс эмчийн заавар зөвлөгөөг сайтар дагаж, нохой эсвэл мууруу сайн хооллож, амраагаарай.

Та урьд өмнө гэрийн тэжээвэр амьтнаа толгойгоо хананд нааж байхыг нь анзаарч байсан уу? Хэрэв тийм бол та бяцхан найздаа яаж тусалж байсан бэ? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

26
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baigali Baigali

    Baigali Baigali

    2020/04/19 at 07:24

    L7

  2. Gansuvd Suvda

    Gansuvd Suvda

    2020/04/19 at 19:46

    Namuun Sainbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *