Лас Вегаст үүд хаалгаа нээсэн ер бусын музей [10 зураг]

0

Лас Вегаст үүд хаалгаа нээсэн ер бусын музей [10 зураг]


1920-1933 онуудад АНУ-д архи, согтууруулах ундааг зарж худалдах, үйлдвэрлэх, тээвэрлэхийг хориглож байсан түүхтэй. 1929 оны 2-р сарын 14-нд Чикагод дээрх хоригийн үеийн гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж байсан Итали-Америк гаралтай дээрэмчин Al Capone-гийн Италийн дээрэмчдийн бүлэглэл болон хоригийн үеийн Чикагогийн дээрэмчин Bugs Moran-ы удирдсан Ирландын дээрэмчдийн бүлэглэлийн хооронд томоохон мөргөлдөөн болсон нь түүхэнд Гэгээн Валентины өдрийн аллага хэмээн нэрлэгдэн үлдсэн юм.Гэгээн Валентины өдрийн аллагын 83 жилийн ойн өдрөөр Лас Вегас хотноо хуучин засгийн газрын шүүхийн байранд Mob Museum буюу албан ёсоор National Museum of Organized Crime and Law Enforcement хэмээн нэрлэгдсэн музей үүд хаалгаа нээсэн байна. Лас Вегас болон бүхэл бүтэн АНУ-ын түүхэн нөхцөл байдлын хүрээнд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болон хууль сахиулах байгууллагын хоорондох маргаантай харилцаа холбоонд зориулагдсан тус музейд Гэгээн Валентины өдрийн аллагын газарт байсан цусанд будагдаж, бууны сумнууд туссан тоосгон ханыг байрлуулжээ. Мөн гэмт хэргийн болон шүүх засаглалын ертөнцтэй холбоотой буу зэвсэг, цахилгаан сандал, мөнгөн тэмдэгтүүд, гав гинж, гэмт хэрэгтнүүдийн зурагнууд гэх мэт олон зүйлс дэлгэгдэн тавигдсан байна. Тус музейн төсөлд 50 сая орчим доллар зарцуулагдсанаас 26 сая доллар нь шүүхийн хуучин барилгыг сэргээн засварлахад зарцуулагджээ. Америкийн гэмт хэргийн ертөнцийн нэгэн үеийн түүхийг өгүүлэх тус музейгээр гэрэл зургаар дамжуулан аялахыг урьж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/02/18 at 11:49

    sonin l iin

  2. Зочин

    2012/02/18 at 12:01

    2nd

  3. enkule_fires

    2012/02/18 at 14:52

    medku yum oooo

  4. xoosh

    2012/02/18 at 16:31

    hachin l yum bna da ochoood vzvvl sonirholtoil bh da

  5. montekristo_gun

    2012/02/19 at 17:18

    tiim bh

  6. MaFia-Makc

    2012/02/24 at 17:07

    iishe ochdog hergee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *