Таны нохой танд итгэдэггүй эсвэл хайргүйг илтгэх 7 шинж тэмдэг

0

Нохой хүний үнэнч анд нөхөр хэмээгддэг. Эзэндээ үнэнчээр зүтгэж өөрөөсөө ч илүү хайрлаж чаддаг амьтан. Гэхдээ эзэндээ дасахгүй байх тохиолдол бас гардаг ажээ.

Нохой тань таны хайр халамжинд хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг ямар шинж тэмдгээр ойлгох вэ?

Таныг хараад сүүлээ хөдөлгөхгүй байх

Таны нохойны сүүлний хөдөлгөөн түүний сэтгэл санааны илэрхийлэл болно. Ер нь нохой эзнээ хараад сүүлээ хүчтэй хөдөлгөж эхэлдэг, үүгээрээ өөрийнхөө баярлаж хөөрч байгааг илэрхийлж байгаа юм.

Нохой таныг хараад сүүлээ хөдөлгөхгүй байвал танаас болгоомжилж байна гэж ойлгоорой. Ялангуяа хойд хоёр хөлөндөө сүүлээ хавчуулсан бол их айдастай байгаагийн шинж.

 

Таныг илж байхад хазах гэж оролдох

Таныг гарыг тоглоом байдлаар зөөлөн хазах нь хайртайгийн шинж, нохой танд дасаж эзнээ гэж ойлгож байна гэсэн үг. Үүнээс гадна нохой хүчтэй эсвэл ууртай хазаж ч болно. Энэ үед араас нь архирах, шүдээ хавирах мөн биеэ хумих байдалтай байгаа эсэхийг анхааралтай хар. Үнэндээ маш богино хугацаанд хүчтэй хазна, тиймээс тоглооомынхоос амархан ялгах боломжтой.

Нохой хэн нэгэн таалагдахгүй байгааг тэр болгон илэрхийлээд байдаггүй. Ихэнх тохиолдолд хэн нэгний зүгээс аюул мэдэрсэн, өөрийгөө хамгаалах шаардлага гарсан үед л ийм зан авир гаргадаг ажээ.

 

Харааны харилцаа тогтоохоос зaйлсхийх

Нохой харааны харилцааны тусламжтайгаар эзэндээ өөрийнхөө хайр халамж, үнэнч сэтгэлээ илэрхийлдэг. Хүний хувьд нохойтой итгэлийн харилцаа тогтооход харааны харилцаа чухал.

Хэрвээ таны нохой тантай харц тулгарахаас зaйлсхийгээд байвал магадгүй танд дасаагүй эсвэл хайргүй байж болох талтай.

 

Тань руу архирах эсвэл хуцах

Нохойны хуцалт болгоныг ямар нэгэн муу зүйлийн илэрхийлэл гэж ойлгож болохгүй. Жишээ нь, нохой таны анхаарлыг татахын тулд хуцаж байж болно эсвэл тантай тоглохыг хүсэж байж ч болно. Гэхдээ таны нохой тань руу танихгүй хүн харсан юм шиг хуцаад байвал энэ байдалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой.

Архирах – нохой танд хэрхэн хандаж байгааг ойлгуулах маш энгийн арга юм. Нохой ямар нэгэн шалтгааны улмаас танд итгэхгүй байгаа эсвэл таны зүгээс аюултай гэж үзсэн болохоороо архирдаг ажээ.

 

Зайнаас харилцах

Хэрвээ таны нохой танаас зугтааж зайгаа бариад байвал танд итгэхгүй байгааг илтгэнэ. Энэ үед нохойтой харьцахдаа дуугаа өндөрсгөхгүй байхыг хичээгээрэй, мөн биеийн хүч хэрэглэж болохгүй. Түүний сайн үйлийг магтаж хөөргөж бай, аль болох их цаг гаргаж цуг байхыг хичээ. Энэ тохиолдолд та хоёрын дунд удаан үргэлжлэх найдвартай харилцаа үүснэ.

 

Даалгавар биелүүлэхээс татгалзах

Хэрвээ таны нохой даалгавар биелүүлэхээс татгалзаад байвал магадгүй таныг удирдагч гэж үзэхгүй байгаатай холбоотой байж болох юм.

Энэ тохиолдолд бэлтгэлийн арга барилаа солиод үзэхэд илүүдэхгүй. Нохойтой ширүүн харьцаж сургаж хүмүүжүүлнэ гэж байхгүй, энэ бол үр дүнд хүргэх арга биш. Харин эсрэгээрээ, зөөлөн харьцаж байх ёстой.

 

Тантай тоглохоос татгалзах

Нохойтойгоо тоглох – та хоёрын харилцааг бататгах хамгийн хүчтэй арга. Нохойны хувьд тоглоом нь цагийг өнгөрөөх хамгийн тааламжтай үе, тиймээс эзний хувьд та үүнд маш их анхаарал хандуулах ёстой.

Хэрвээ нохой тантай тоглох хүсэлгүй байвал танд хайргүйгийн шинж болно.

20
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хатагтай

    2022/01/18 at 22:38

    Нохойгоо яаж гэрийн аргаар сургах вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *