Хорон муу санаа бодолтой “хортой” хүмүүсээс харилцаагаа таслах учир шалтгаан

3

“Аз жаргалтай гэр бүл болгон адилхан харагдах боловч айл болгон өөрийнхөөрөө аз жаргалгүй байдаг.”

Гэр бүл гэдэг бол өвөрмөц онцгой харилцаа бөгөөд хамгийн гол нь насан туршийн зүйл юм. Сайхан гэр бүлд амьдрах хүсэл нь хүний нэг мөрөөдөл боловч эргэн тойрны хүмүүс тань тэр болгон сайхан ааштай хүмүүс биш бол яах вэ?

 

Хортой хүмүүс

Танд хувь заяаны эрхээр “хортой” хэмээх хүмүүстэй хамаатан садан болж таарчээ – буруу харах уу? эв зүйг хичээх үү? Магадгүй тэд танд биш харин та тэдэнд гай болж байгаа юм биш биз?

“Гэхдээ энэ чинь миний ээж шүү дээ” эсвэл аав, эгч дүү, ах, хүү, эмээ…”ах дүүс хүмүүс!”. Чухам ийм үгээр бид дотроо хаалт саад босгож өөрийгөө дотроос нь дарамттай болгож эхэлдэг. Учир нь бид өөрийгөө тэргүүнд тавьж болохгүй гэдэг болохоор.

Энэ удаа тиран буюу дарангуйлагчийг хэрхэн таних, байдлыг хэрхэн хяналтандаа авах талаар ярилцъя. Нийтлэлийн төгсгөлд хортой хүмүүстэй хэрхэн харьцах талаарх сэтгэл зүйчдийн боловсруулсан алгоритмыг танилцуулах болно.

Ойр дотныхоос ялгарах “хор” хамгийн их хортой байдаг. Сэтгэлзүйн янз бүрийн байдалд орохгүйн тулд иймэрхүү хортой харилцааг нэн даруй таслан зогсоох нь зөв. Хүн хортой эсэх талаар ойлголт авахын тулд доорх хэдэн нөхцлийг анхаараарай.

Хортой хүний шинж

1. Хүний итгэлийг ашиглах гэдэг

Өнөөдөр таныг тайтгаруулж байвч маргааш олны өмнө таныг дооглох болно. Таны амьдрал түүнд хамаагүй биш, танд бүх л талаар туслахад бэлэн мэт дүр гаргана. Бодит амьдрал дээрээ та түүний хувьд хэн ч биш. Таны зовлонг сонсож хуваалцах мэт байх нь таныг гартаа оруулж авч, бусад илүү чухал гэж үзсэн хүндээ элдэв сонирхолтой яриа гаргаж, өөрийгөө өндрөөр харуулах гэдэг аргатай хүмүүс.

Ийм хүмүүстэй болгоомжтой ярилцах хэрэгтэй ба цаг агаар эсвэл хоосон үгээр өнгөрөөсөн нь дээр. Эдгээр нөхдүүдийн тавьсан урхинд ороход их амархан бөгөөд аль болохоор түрүүлж асууж, хариултаа сайн бодож хэлж бай.

 

2. Үргэлж ашиг хонжоо хайна

Иймэрхүү хамаатнууд холоос танигдана. Тэд хагас жил сураггүй байснаа гэнэт ямар нэг зүйл, тусламж хэрэг болох үедээ гэнэт гарч ирдэг. Мөнгө, тусламж дэмжлэг, зовлон хуваалцах зэрэг энэ хүнд тухайн үед хэрэгтэй зүйлээ авсны дараа дахиад л алга болно.

Харин танд тусламж хэрэгтэй үед тэр хүнд танд туслах аргагүй байгаа хэдэн зуун нөхцөл, шалтгаан бий болдог байна.

Ийм харилцааг ч гэсэн хэмжээ хязгаартай болгох хэрэгтэй. Таны дотор хуримтлагдах дургүйцэл, уур уцаар хуримтлагдан байгаад гэнэт нэгэн өдөр дэлбэрэн гарч хэрүүл, зодоон болж болзошгүй. Хэрвээ та иймэрхүү хандлагатай хүнтэй таарсан бол тэр хүнээс зайгаа барьж дотроо уур уцаар гомдлоо хадгалах хэрэггүй.

 

3. Алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй

Ийм хүмүүс хийсэн алдааг нь гэрчлэх хүн байгаад ч алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч энэ зүйлд таны буруу бас байгаа гэдгийг батлахын тулд улайран зүтгэх болно. Заримдаа энэ өрөвдмөөр байдлаараа олон хүнийг төөрөгдүүлж тухайн хүнийг бодол санаандаа эргэлзэхэд хүргэдэг байна.

Ийм хүмүүс маш хортой бөгөөд чухам ийм хүмүүсээс хамгийн түрүүнд хол байх хэрэгтэй. Үгүй бол тун ч тааламжгүй нөхцөлд орж болох юм. Таны найз нөхөд, хамаатнууд дотроос энэ тодорхойлолтод таарах хүн байвал түүнтэй халз тулан, бодол санаагаа ил гаргахаас зайлсхийж холдсон нь дээр.

Үргэлж өөрийнхөөрөө бай, хэрвээ эргэлзэж эхэлбэл таныг төөрөгдүүлж эхэлсэн нь тэр.

 

4. Үргэлжийн шүүмжлэл

Ийм хүмүүст санаанд нь таарахгүй зүйл хаана ч хэзээ ч байх болно. Яг онигоо шиг: “хэн буруутай вэ?”-“сүйт бүсгүй”- “сүйт бүсгүй энд алга байна ш дээ”-“гэхдээ хувцас нь байгаа биз дээ” гэдэг шиг. Бид бүгд л алдаа гаргадаг. Гэхдээ цаг үргэлжийн шүүмжлэл нь өөрийгөө үнэлэх үнэлгээнд ихээхэн хортой билээ.

Бусдыг шүүмжлэн дорд үзэх нь өөрийгөө дээр тавьж байгаа хэрэг юм. Ийм нөхцөлд тайван амьдрах арга үгүй. Бүх л боломжоороо ийм хүмүүсээс зайлсхий. Хэрвээ иймэрхүү ярианаас зайлж чадаагүй бол “цохилтыг нь” тэсэх гээд үз. Чиний гол хөзөр бол эелдэг, тайван, үл тоох байдал юм. Мэдрэлээ хямгадаж, өөрийгөө бусдаас илүү сайн сонс.

Шүүмжлэл гэдэг бол амжилтын нэг хэсэг. Гэхдээ хүн алдаа гаргадаг учир таны буруу ч байж болно. Хэрвээ буруутай бол буруугаа хүлээхээс бүү ай.

 

5. Дарамтлагч болон догшин харилцаа

Иймэрхүү хортой харилцаа ихэвчлэн “эр-эм”, “эцэг эх –хүүхэд” гэсэн оролцоотой байдаг. Тийм хүмүүс нь дарангуйлагч, хүчирхийлэгч, даргалагч… нар байна. Харин та үргэлж хохирогч.

Тэдгээр хүмүүс таны хүсэл санаа, эрх чөлөөг боогдуулан, айж ичих, буруутай мэт бодол санаатай болгож танд өөрийнхөө хүсэл зорилгыг тулгах болно. Тэр үргэлж зөв, яавал дээрийг үргэлж мэддэг байна. Зөвхөн сэтгэл зүйн төдийгүй биеийн хүчирхийлэл ч байж болно.

Яах вэ? харсан зүгтээ зугтах уу? аль болох зөв харилцааны чиг сонго: бүү хашхир, хэрүүл уруул бүү хий, айх ичих зүйлгүй яв. Боол, хохирогч байж болсон. Ийм харилцаа таны өөрийгөө үнэлэх үнэлгээнд төдийгүй таны амьдрал, эрүүл мэндэд маш хортой юм шүү.

Хамаатан садантайгаа харилцахдаа хүн болгонд янз бүрээр хандах нь хэцүү. Заримдаа тэдэнтэй хамтрах хэрэгтэй ба энэ үед асар их муухай ”хор” ялгарч байгааг мэдрэхээс өөр аргагүй. Энэхүү хороос өөрийгөө хамгаалахын тулд сэтгэл зүйчдийн боловсруулсан зөвлөгөөг дагаарай.

Хортой хүмүүстэй хэрхэн харьцах вэ?

1. Ая тухтай хэмээх орчноос сал. Цаашид улам муудах болно гэдгийг сана.

2. Өөрийнхөө айдсыг эргэн хар. Магадгүй та байхгүй үнэт зүйлсийн төлөө живж байгаа хүн сүрэл шүүрч байгаа мэт аяглаж байгаа юм биш биз? Ийм харилцааг аврах хэрэг байна уу?

3. Нөгөө хүнээ ойлгох гэж оролд. Та нөгөө хүнээс эсрэг үзэл бодолтой байсан ч бодол санааг нь ойлгох гэж үзээрэй.

4. Өөрийн орон зайгаа хайрла. Өөрийнхийгөө шүү.

5. Өөрийнхөө бодол санааг тодорхой хэлж ёс төртэй бай. Таны харилцагч элдэв дэмий үг хэрэглэж байвч та аль болох зайгаа барин мэдээллийг нь шүүн ёс суртахуун соёлын тухай санаж байгаарай.

6. Ямар ч нөхцөлд өөртөө итгэлтэй байж “үгүй” гэж хэлж сур.

7. Шидэт үг болох баярлалаа, уучлаарай гэсэн үгсийг үг яриандаа хэрэглэ.

8. Байхгүй бэрхшээлийг бий болгож бодох хэрэггүй.

9. Тэвчээртэй бай. Зөвхөн эрүүл ухаанаар сүүлийн шийдвэрээ гаргаж тооцоотой бай. Сэтгэл хөдөлсөн үед хүн олон тэнэг үйл хийдэг. Таны үйл хөдлөл бодож тунгаасан зүйл байх ёстой.

Үл таарах хамаатан, ойр дотныхонтой харилцаагаа таслана гэдэг нь тэднийг өөрийнхөө амьдралаас тэр чигээр нь гаргаад хаяж байгаа хэрэг биш юм. Тэдгээрийн ялгаруулж байгаа хор болох гомдол, атаархал, дарамт нь таны амьдралд саад болж байгаа зүйл шүү гэдгийг эхнээсээ санах хэрэгтэй.

Өөрийнхөө буруу үйлдэл хийсний төлөө бүтэж үхэхгүйн тулд гэр бүлийн харилцаанаас бүрмөсөн зугтах хэрэггүй. Аль болох багасга. Ийм байдлаар “хортонгууд” таныг хэдэн үе доош оруулахаас өөрийгөө хамгаалж чадна.

Хэрвээ нийтлэл танд таалагдсан, хэрэгтэй бол найз нөхдөдөө хуваалцаарай.

17
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Suvdaa Batsuuri

    Suvdaa Batsuuri

    2018/04/23 at 12:46

    ynen bichjee nadad iim hamaatan zundu bga yum bna ?☺️

  2. Gantomor Baatartsogt

    Gantomor Baatartsogt

    2018/04/23 at 14:07

    Medeer l um bn unen bh aa

  3. Б. Барсаа Барсболд

    Б. Барсаа Барсболд

    2018/04/23 at 15:00

    За бараг бүгд таарч бн дөө

  4. Bat Hosoo

    Bat Hosoo

    2018/04/23 at 22:45

    Medmeerl yum bnda

  5. Koro Tsatsral

    Koro Tsatsral

    2018/04/24 at 04:19

    Medmeer l yum bndaa gj

  6. Koro Tsatsral

    Koro Tsatsral

    2018/04/24 at 04:19

    Medmeer l yum bndaa gj

  7. Зочин

    2023/11/08 at 09:01

    туслахаар баярлаж талархдаггүй хариу барьдаггүй хамаатнууд олон байна муухай санагддаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *