Хариуцлагатай, итгэж болох сайн эмчийг тодорхойлох 10 шинж чанар

2

Та сайн эмчийг муугаас нь яаж ялгадаг вэ? Сайн эмчийн гарт очсондоо итгэлтэй байгаа өвчтөнүүдийн өвчин хурдан эдгэрч байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс энэ бол чухал асуудал. Өвчтөн болгон эмч нарт тавих өөрийн гэсэн шаардлагатай, нэгд нь таалагдаагүй эмч нөгөөд нь сод ухаантан мэт санагдах нь ч бий. Анагаахын салбарынхан сайн мууг хэрхэн ялгахаа мэднэ, ингээд тэд өөрсдийн туршлагаа хуваалцаж байна.

Итгэж болох эмчийн шинж чанарыг танд танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийн төгсгөлд эмчийн дутагдалтай тал мэт харагдах хэдий ч үнэндээ үгүй болохыг танд танилцуулна.

1. Тэр нухацтай бас зарчимч

Эмч нарт өндөр хариуцлага ноогддог. Бид тэднийг зөөлөн, халамжтай байхыг хүсдэг хэдий ч эмч нар өвчтөнтөндөө нухацтай хандаж наргианч зангаа хойш тавихад хүргэдэг.

Энэ байдал нь эмч өөрийн ажилдаа анхаарлаа хандуулахад нь туслахаас гадна өвчтөнийг үзлэгт бэлдэж өгнө. Эрүүл мэнд тоглоом шоглоом биш гэдгийг санаж явах хэрэгтэй.

Сайн эмч нар инээж баярладаггүй гэж ойлгож болохгүй. Тийм учраас доор дурдсан бусад шинжтэй танилцахыг хүсэж байна.

 

2. Тэр эргэлзээ төрж байгаагаа нуухаас айдаггүй

Дээд зэрэглэлийн эмч хэмээгддэг Евгений Комаровскийн үзэж байгаагаар, сайн эмч – өвчтөнтэй танилцсан эхний минутад онош тавьж байгаа эмчийг хэлэхгүй гэжээ. Өвчнийг үнэхээр анагаах хүсэлтэй эмч “би мэдэхгүй байна”, “би нэмэлт материал унших ёстой” эсвэл “ажиглая” гэж хэлж болно.

Түүний болгоомжлолоос та л хожно шүү.

 

3. Тэр танд шаардлагатай бүх мэдээллийг өгнө

Бие махбодийн бүтэц, үйл ажиллагааны явцын тухай ойлголтын түвшин эмч, өвчтөний хооронд эрс ялгаатай. Өвчтөний биеийн байдал, эмчилгээний явцад гарах эрсдэл зэргийг тайлбарлаж өгч байгаа бол сайн эмч гэж үзнэ. Ийм эмчид үзүүлсэн өвчтөн өөрийнхөө биеийн байдлын талаар хангалттай ойлголттой болж чаддаг.

 

4. Тэр ойлгомжтой хэлээр ярина

Өмнөх хэсгээс дараах асуулт гарч ирнэ: эмчийн ярьж байгааг та ойлгох ёстой. Эмч нарын мэргэжлийн үг хэллэг хэрэглэх явдал нь өөртөө итгэлгүй байдлаа хэцүү үг хэллэгээр далдалж байгаа хэрэг гэж үздэг.

Ялангуяа хүүхдүүдтэй ажилладаг эмч нарт түгээмэл харагдах үзэгдэл юм. Хуурай баримтууд энэ тохиолдолд ямар ч хэрэггүй. Хүүхэд сонсох хүсэл төртөл эмч ярьдаг байх ёстой.

 

5. Тэр таныг санаж байгаа

Эмч өдөрт хэдэн арван хүн үздэг тул өвчтөн бүрийг нэрээр нь санаж, оношийг нь шууд хэлж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ нэг эмчид удаан хугацаагаар үзүүлж байгаа бол тэр таныг үзүүлэх болгонд өвчний түүхийг эхний хуудаснаас нь үзэж байгаа – та хэн билээ, ямар өвчтэй билээ гэдгийг санах гэж тэр хичээж байна.

Эмч бүх зүйлийг санаж байх албагүй, гэхдээ таныг ямар өвчнөөр шаналж байгааг санаж байгаа бол сайн эмчийн шинж гэж ойлгоорой.

 

6. Тэр таныг сонсоно

Олон өвчтөн буруу арга барил ашигладаг: сэтгүүл эсвэл бусад хүмүүсийн зөвлөмжийн дагуу өөрөө оношоо тавина, тэр нь анагаахтай ямар ч холбоогүй байх аж. Эмч өвчтөний хэлсэн болгоныг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болохгүй.

Эмч таныг юу санаа зовоож байгааг, таны ярьсныг лавлан асууж байгаа бол өвчний шинж тэмдэг болгоныг анхааралдаа авч байна гэж үзнэ. Таныг сонсонгоо асуулт тавьж тэмдэглэгээгээ үргэлжлүүлж байвал та сайн эмчийн гарт очжээ.

 

7. Тэр ганцхан таныг ч сонсохгүй

Станционар эмчилгээний үед өвчтөний төрөл садантай уулзахад хүрдэг. Сайн эмч энэ уулзалтаас зугтаахгүй, харин ч эсрэгээрээ өвчний үнэн мөнийг тогтоохын тулд цаг гарган уулзана.

 

8. Тэр бусад мэргэжилтнүүдийн үзэл бодлыг авна

Сайн эмч багаар ажиллаж чаддаг. Хэрвээ эмч шаардлагатай гэж үзсэн бол таныг өөр мэргэжилтэнд үзүүлэхээр илгээнэ, тэр ганцаар ажиллахыг хүсэхгүй байгаагийн шинж. Эмч өөрийн тавьсан оношт эргэлзээ төрж байгаа бол бусад эмч нартайгаа зөвлөнө. Зөвлөгөө, тусламж авч байгаагаа нэр хүндээ унагаана гэж тэр зовохгүй.

 

9. Тэр асуудлын эх сурвалжийг эрэлхийлнэ

Сайн эмч таныг өвчнөөс салгана, бас дахин давтагдахгүй байх аргыг олно. Тиймээс сайн эмчийн бас нэг шинж бол зөвхөн өвчнийг эмчлээд зогсохгүй шалтгааныг тогтоож арилгахад тусална.

 

10. Тэр танд таалагдахыг хичээхгүй

Магтаалын үг, чих хүртэлх инээмсэглэл, сэдвээс гажсан яриа хөөрөө – эмнэлэгт ажилтай байхын тулд өвчтөнөөс таатай сэтгэгдэл авах гэж байгаа мэргэжилтний хуурамч дүр зураг.

Эмч өөрийнхөө мэргэжлийн ур чадварт итгэлтэй байгаа бол өвчтөнд таалагдах эсэх тухай бодох ч үгүй. Түүний хэлэх үгийг ажил хэрэг нь орлоно.

 

Та юунаас айх шаардлагагүй вэ?

  • Эмч дуугаа өндөрсгөх. Эмч өвчтөний өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Тиймээс зарим тохиолдолд таны ирээдүйн төлөө таныг ухааруулж дуугаа өндөрсгөн ярих явдал гарна.
  • Таны төсөөлж байснаас танд бага цаг зарцуулсан. Тийм ээ, тохирсон онош тавихын тулд ганц өдрөөс ч илүү гарна. Шинжилгээ өгөх, шинжилгээний хариуг дүгнэх зэрэгт ихэнх хугацаа явдаг. Ингээд өвчтөнтэй харьцах хугацаа богино байж болно.
  • Эмч утсаа авахгүй байх. Эмч өөрийн утасны дугаарыг өвчтөнд өгдөг. Харилцааны хил хязгаарыг давж ажлын бус цагаар хэд хэдэн удаа залгадаг өвчтөнүүд маш олон. Эмч утсаа авахгүй байгаа бол цагаа хараарай: тэр унтаж байгаа юм биш биз? эсвэл өөр өвчтөн үзэж байгаа юм болов уу?

Эмчийг сайн, муу гэж дүгнэхээсээ өмнө өөрөө сайн өвчтөн байхыг хичээгээрэй: эмчийнхээ цагийг хэмнэ, өөрөө бие даан онош бүү тавь, эмчийн заавраар эмчилгээгээ хий.

12
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *