
Бид хөгшрөлтийг удаашруулж, залуу харагдах талаар бодохдоо чухам ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх талаар хамгийн түрүүнд боддог. Гэсэн хэдий ч хөмсөг, сормууснаас эхлээд бидний харагдах байдалд нөлөөлөх зүйл маш олон байдаг. Ингээд таны аз болоход залуу сайхан харагдаж болох төрөл бүрийн арга байдаг бөгөөд хэдхэн зүйлээ өөрчлөхөөс өөр нэмэлт юу ч шаардахгүйгээр харагдах байдлаа өөрчилж болох аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.
1. Нүүрээ хэтрүүлэн будах хэрэггүй

Гэрэл, сүүдэр тавих нь царай төрхийг зөв харагдуулдаг ид шидтэй учраас сүүлийн жилүүдэд трэнд болоод байгаа билээ. Гэвч залуу харагдахыг хүссэн хүний хувьд энэ нь тийм ч зөв сонголт биш юм. Мөн та доод сормуусаа будахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь доод сормуусны сүүдэр доош бууж нүд хар хүрээтэй харагдах аюултай.
2. Хөхний даруулгаа зөв сонго

Өөрт таарсан зөв хөхөвч сонгох нь маш чухал. Хамгийн чухал нь зөв хөхний даруулга таны биеийн ерөнхий галбирыг засаж харагдуулах болно. Харин хэт том юм уу сул даруулга зүүвэл хөх унжих эрсдэлтэй. Хэвлийн махыг хуваахгүй байх, аяганы хэмжээг зөв тохируулах буюу өргөгчтэй хөхөвч сонго.
3. Машин жолоодох нь хурдан үрчлээтэх шалтгаан болдог

Бид машиндаа маш их цаг хугацааг өнгөрөөдөг бөгөөд машины жолооч хэсгийн цонхоор нарны тусгал шууд нэвтэрдэг учраас арьс маш ихээр гэмтдэг. Ялангуяа нүүрнийхээ аль нэг талд илүү үрчлээтэх аюултай байдаг. Энэ бол яагаад нарны тос түрхэхгүйгээр жолоо барьж болохгүйн шалтгаан юм. Мөн хэрэглэж буй суурь кремээ нарны хамгаалалттай байхаар бодож сонгоорой. Дор хаяж “SPF 15”-тай байх хэрэгтэй төдийгүй хүзүүндээ ч мөн түрхэхээ мартаж болохгүй.
4. Өргөн хөмсөгтэй бол

Хөгшрөх тусам бидний үс шингэрдэг бөгөөд түүнд нь хөмсөг ч ялгаагүй өртдөг. Хөмсгөө илүү өтгөн ургуулах арга олох, аль эсвэл нүүр будалтын техник ашиглан өтгөн хөмсөг зурах хэрэгтэй. Учир нь өтгөн хөмсөг хүнийг илүү залуу харагдуулдаг байна.
5. Уруулаа улаанаар буд

Хөгшрөх үед уруул дээрх үрчлээ тодорч эхэлдэг бөгөөд улаанаар будах юм уу улаан туяа өгөх хэрэгтэй. Энэ өнгө нь хүнийг залуу сайхан харагдуулахаас гадна илүү эмэгтэйлэг, эрүүл харагдуулах болно.
6. Сормуусаа дэрвийлгэ

Маш энгийн юм шиг хэрнээ хэрэгтэй зөвлөгөө. Сормуусаа дэрвийлгэх нь нүдийг том харагдуулж, илүү залуу харагдахад тусалдаг. Мөн сормуусны будаг хэрэглэхээсээ өмнө сормуусандаа хүүхдийн тальк түрхээд үзээрэй. Ингэснээр сормуусны будгийн тогтоц сайжрахаас гадна илүү урт, өтгөн будагдах болно.
7. Хацраа өнгөлөх

Хацар өнгөлөгчийг хацрын өндөр ясан дээр түрхэх ёстой. Шанаа буюу хонхойдог хэсэгт түрхэж болохгүй. Хөгшрөх тусам нүүрний өөх алга болж хацар хонхойж харагддаг. Тиймээс л хүн илүү хөгшин харагддаг байна.
8. Биеийн галбиртаа анхаар

Биеийн галбир алдагдахад хүн илүү хөгшин харагддаг. Сандал дээр сууж байхдаа болон босоогоороо зогсож байх үедээ нуруугаа бөгтийлгөж болохгүй. Мөн утсаар ярьж байхдаа мөрөө хавчихгүй байх, хэт хүнд цүнх үүрэхгүй байх хэрэгтэй. Мөн хүнд зүйлийг болгоомжтой өргөөрэй. Ингэснээр залуу харагдахаас гадна нуруу, хүзүү болон мөрний өвчнөөс сэргийлж, толгой эргэх, дотор муухайрах зэрэг асуудлыг шийдэж өгнө.
9. Илүү цайвар хувцас сонгож өмс

Шүүгээнд байгаа тод цэнхэр, ягаан, улбар шар өнгийн хувцсаа сольж илүү залуу харагдуулах гэгээтэй өнгө сонгох цаг иржээ. Хар бараан, саарал өнгө хүнийг илүү туранхай харагдуулдаг ч овортой харагдуулдаг учраас хар хувцсыг ч мөн өмсөхгүй байх нь зүгээр. Гэсэн хэдий ч хар өнгийн хувцас өмсөхөөр шийдсэн бол цайвар өнгийн гоёл чимэглэл зүүхээ мартаж болохгүй.
10. Үсээ янзал

Урт үс нь овор багатай харагдуулдаг бөгөөд царай төрхийг зөөлөн харагдуулж, нүдийг тодруулж, үрчлээг нууж өгдөг. Мөн шаталсан үс нь тайрмал үснээс илүү дээр харагдах болно.

Мөн үргэлж үсэндээ бага зэргийн долгион өгч байх хэрэгтэй. Тайрмал, дунд зэргийн урттай, шаталсан үс нүүрний хэлбэрийг өөрчилж, дүр төрхийг сэргээж харагдуулна. Мөн үсний үзүүрийг үл ялиг эргүүлснээр илүү залуу, сахилгагүй харагдах боломжтой.







