
Xi Ding бол Австрийн Вена хотод амьдардаг хятад уран бүтээлч бөгөөд хүмүүсийг маш гайхалтай хүүхэлдэйн дүр мэт болгон зурдаг нэгэн ажээ. 10 жилийн хугацаанд тэрээр энэ чиглэлээр суралцаж өөрийн хэв маягийг төгөлдөржүүлсэн гэнэ. Мөн тэрээр дэлхийн хамгийн хурдан хүүхэлдэйн дүр зураач гэдгээрээ алдартай нэгэн билээ.
Манай сайт уншигч танд энэхүү уран бүтээлчийн сор зурагнуудаас түүвэрлэн хүргэхээр бэлдлээ. Мэдээж бонусанд түүний хэрхэн зурж буй богино хэмжээний бичлэгийг бэлдлээ.
Xi Ding нь Австрийн Вена хотод амьдардаг хятад уран бүтээлч юм

Тэрээр цахим сүлжээнд киноны баатрууд болон алдартай хүмүүсийг хүүхэлдэйн дүр мэт болгон зурсан зургуудаараа маш алдартай болсон билээ

Тэрээр уламжлалт сонгодог болон комик зургийн чиглэлээр 10 гаруй жил суралцсан

Тэрээр өөрийн зурж буй хүн эсвэл киноны дүрийн зургийг 3 минутын дотор зурдаг ажээ

Цаасан болон дижитал гэсэн 2 хэлбэрээр зурдаг

Тэрээр баяр ёслолд оролцож хүмүүсийн дурсгалт мөчүүдийг мөн зурагтаа буулгадаг байна

2013 оноос хойш тэрээр хүүхэлдэйн урлагт оруулсан хувь нэмрийнхээ ачаар олон шагналуудыг өөрийн болгосон ажээ

Тэрээр дэлхийн хамгийн хурдан зурдаг хүүхэлдэйн зураачдын нэгт тооцогддог. Xi Ding цагт 20 хар зураг гаргадаг

Түүний бүтээлүүдийн хэсэг бүр нь хүний зүрх сэтгэлийг эзэмдэх бөгөөд түүний авъяас чадварыг үгүйсгэх хүн үгүй биз ээ

Тэрээр ханхүү Харри болон Меган нарын хуримын ёслолыг ч зурагтаа буулгаж байжээ

Thanos түүний уран бүтээлд байх нь мэдээж

Mysterio яг л бодит мэт харагдаж байгаа биз?

Зендая-гийн инээмсэглэл танд хүч оруулж байгаа биз дээ?

Төмөр хүний гайхалтай хөрөг

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу эрдэмтдийн нэг Stephen Hawking болон хар нүх

Бонус: Түүний зургаа урлаж буй бичлэгийг танд хүргэж байна
Түүний уран бүтээл танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ? Түүний дараагийн зурагт хэний хөрөг буух бол? Сэтгэгдэл хэсэг өөрийн бодлоо бидэнтэй хуваалцаарай.







