Үсэнд зориулсан гэрийн маск: үсний ургалтыг эрчимжүүлж, эрүүл гоёмсог болгох хамгийн үр дүнтэй 5 жор

0

Урт, гоёмсог үс бол олон эмэгтэйчүүдийн мөрөөдөл. Тэд мөрөөдлөө биелүүлэхийн тулд төрөл бүрийн арчилгаа хийнэ, үнэтэй арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэнэ, нөгөө хэд нь юу ч хийхгүй, гоё үстэй байх боломжгүй л гэж бодно. Трихологчдын үзэж байгаагаар үсээ ургуулахын тулд туршилт хийх ёстой ажээ. Юунаас эхлэх вэ? Ядаж байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүнээс эхлүүл. Эрүүл мэндэд гаж нөлөөгүй, гарын дор бэлэн, туршиж үзэх л үлдлээ.

Та бүхэндээ хамгийн үр дүнтэй 5 маскыг танилцуулахаар бэлдлээ. Бүгдийг нь уншиж танилцаад өөрт тохирохыг нь сонгож аваарай.

Хүн бүрийн бие махбод харилцан адилгүй гэдгийг мартаж болохгүй. Хуйхандаа маск түрхэхээс өмнө гарынхаа шуунд заавал эхлээд түрхэж үзнэ. Ямар нэгэн харшлын үйл явц явагдах эсэхийг шалгасны дараа маскыг толгойдоо түрхэнэ.

1. Зуун настын маск

Tatevosian Yana / Shutterstock.com

Орц:

  • Зуун настын навч

Бэлдэх болон хэрэглэх арга:

Зуун настын навчийг дундуур нь хуваагаад шүүсийг нь авна. Зуун настын зөөлөн эдийг хуйхандаа түрхэж иллэг хийнэ. 2 цагийн дараа шампуниар угаагаарай. Хэрвээ зуун наст танай гэрт байхгүй бол эмийн сангаас зуун настын экстракт авч хэрэглээрэй.

 

2. Гичтэй маск

Орц:

  • 2 х.х нунтаг гич
  • 2 х.х халуун ус
  • 1 ц.х ургамлын тос

Бэлдэх болон хэрэглэх арга:

Нунтаг гичийг халуун усанд хийнэ, буцалгаж болохгүй. Дээрээс нь ургамлын тос нэмнэ: оливын, кастровын эсвэл репейн тос. Маскыг түрхээд хүнсний гялгар уутаар ороож дээрээс нь зузаан алчуураар бэгнэнэ. 15 минутын дараа өөрийн хэрэглэдэг шампуниар угаагаарай. Уг маск үсний ургалтыг эрчимжүүлнэ, үсний угийг бэхжүүлнэ. Тослог үсэнд тохиромжтой.

 

3. Нимбэгийн маск

Kolomiec / Shutterstock.com

Орц:

  • ½ жижигхэн сонгино
  • 1 ц.х репейн тос
  • 20 дусал нимбэгийн шүүс

Бэлдэх болон хэрэглэх арга:

Тал сонгины шүүс дээр нимбэгийн шүүсээ нэмээд дараа нь репейн тосоо хийнэ. Бэлдцийг ууранд халаасны дараа хуйхандаа түрхээрэй. Цагийн дараа угааж цэвэрлэнэ. Хамгийн сүүлд алимны уксусаар зайлбал илүү үр дүнтэй. Үнэрний хувьд санаа зовох зүйлгүй, танд л мэдэгдэхээс бус хажуугийн хүнд огт мэдрэгдэхгүй. Гэхдээ уг маскыг амралтын өдөр тавихыг зөвлөж байна, даваа гаригт ажилдаа юунд ч санаа зовохгүй явахад амар.

 

4. Цинамонтой маск

Орц:

  • 2 ц.х цинамон
  • 4 ц.х хөх шавар
  • 1 .х репейн тос
  • 4 дусал розмарины тос

Бэлдэх болон хэрэглэх арга:

Маскны бүх орцуудыг холиод хуйхандаа түрхэнэ. Үсээ гялгар уутаар ороогоод алчуураар бэгнээрэй. Цагийн дараа шампуниар угаана. Цинамон нь үсний өнгийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг.

 

5. Лаврын навчаар бэлдсэн маск

gowithstock / Shutterstock.com

Орц:

  • 5 ш лаврын навч
  • 1 стакан буцалсан ус
  • 1 зүсэм хар талх

Бэлдэх болон хэрэглэх арга:

Лаврын навчин дээрээ буцалсан ус хийгээд 1 цаг таглаатай нь хандалж орхино. Хар талхаа хандалсан усанд хийж зөөллөнө. Маскаа хагас цаг хуйхандаа байлгаад угаана.

Маскаа угаангуутаа усаар шингэлсэн алимны уксусаар үсээ зайлаарай (0,5 л усанд 1 х.х). Эдгээр арчилгааг тогтмол хийгээд байвал үс тань улам л гоёмсог болж өөрчлөгдөнө.

Бидний танилцуулсан маскны жоруудыг хадгалаад аваарай. Таны үсийг эрүүл бөгөөд үнэхээр гоёмсог болгох жорууд шүү. Гол зүйлийг анхаарах хэрэгтэй – маскыг тогтмол хэрэглэнэ. Долоо хоногтоо нэгээс хоёр удаа хийж заншвал үр дүнгээ өгнө.

4
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *