Ковид-19 вирус дан ганц уушгийг гэмтээгээд зогсохгүй давхар зүрхний үйл ажиллагааг доголдуулдаг болохыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна

0

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөд Солонгос коронавирусын халдвараас улбаатайгаар зүрхний өвчин туссан анхны тохиолдол бүртгэгдсэнийг олон нийтэд мэдээлэв. Тэгэхээр уг вирус дан ганц уушги, амьсгалын замыг өвчлүүлээд зогсохгүй, давхар зүрхний үйл ажиллагааг доголдуулдаг байна.

Үнэндээ вирусын халдварыг зөвхөн уушгинаас олсон юм биш. Бөөр, ходоод гэдэсний зам болон зүрхнээс хүртэл олсон бөгөөд ийм учраас коронавирус ганцхан уушги гэхээс илүү бусад эрхтнүүдийг ч бас гэмтээдэг гэж үзэж байгаа тухай Гүро дахь Кореа их сургуулийн эмнэлгийн доктор Kim Woo-joo хэлжээ.

The Star

Дээр дурдсан өвчтөний хувьд Тэгү хотод амьдардаг 21 настай эмэгтэй аж. Уг өвчтөн коронавирусын халдвар авснаас болж цочмог миокардит (зүрхний үрэвсэл) тусчээ. Тэгү бол Солонгосын вирусын голомт болоод байгаа газар билээ. Ойролцоогоор энэ улсын нийт халдвар авсан хүмүүсийг 64%-ийг Тэгү хот эзэлж байна.

Өвчтөнүүдэд ханиалгах, хоолой өвдөх, халуурах болон туулгах шинж тэмдгүүд илэрч байгаа бол, уг эмэгтэйн биед амьсгал авахад хүндрэл үүсэх шинж тэмдэг голчлон илэрч байгаа ажээ. Түүнийг вирусын халдвар авснаас хойш 3 өдрийн дараа Кеймюн их сургуулийн Донсань эмнэлэгт хэвтүүлсэн байна. Томографын шинжилгээ хийх үед нөхцөл байдал зөвхөн уушги биш, зүрхэнд мөн аюултай байдалтай байсан талаар зүрх-судасны эмч доктор Kim In-cheol хэлжээ.

Al Jazeera

“Түүний зүрхэнд хийсэн томографын шинжилгээгээр зүрхнийх нь хэмжээ томорч, үйл ажиллагаа нь доголдсон байсан. Зүрхэнд нь хангалттай цусан хангамж очихгүй байсан учраас эмнэлэгт бүтэн нэг сар хэвтэж эмчлүүлэх шаардлагатай тулгарсан.” хэмээн эмч хэлсэн байна.

Хэдийгээр энэ өвчтөний биеийн байдал хэвийн болж, вирусын халдварыг эмчилсэн ч гэсэн зүрхнийх нь үйл ажиллагаа өмнөх шигээ хэвийн явагдахад хүндрэлтэй байж болзошгүй гэжээ. Доктор Kim In-cheol өөрийнх нь эмчилж буй өвчтөнүүдийн хагаст нь коронавирустэй холбоотой үүссэн зүрхний өвчин илэрч байгааг дурджээ. Ийм шинж тэмдэг ажиглагдаж байгаа өвчтөнүүд нас барах эрсдэл хамгийн өндөрт тооцогдож байгаа ажээ.

The Star

Тун удахгүй вакцин гаргаж авч, хүн төрөлхтөн энэ аюултай вирусыг өмнөө сөхрүүлнэ гэж найдъя!

3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *