Та аварга том зүйлээс айдаг уу? Магадгүй энэ нь мегалофоби байж болох юм. Эдгээр гэрэл зургуудаар өөрийгөө шалгаад үзээрэй

1

Хүн ямар нэгэн зүйлээс айдаг. Тодорхой хэмжээнд байх нь хэвийнд тооцогдоно: өөрийгөө хамгаалах төрөлх зан чанар илэрч байгаа хэрэг. Харин байнга ямар нэгэн зүйлээс ихээр айгаад байвал фоби болох ба энэ нь тайван амьдрахад саад учруулж эхэлнэ. Европыг эзэлж байсан эзэн хаан Бонапарт Наполеон цагаан моринаас үxтлээ айдаг байжээ. Түүнийг ийм морин дээр дүрсэлсэн уран зураг нь үнэндээ зураачийн уран зөгнөл юм. Сэтгэл судлаачид тавь гаруй төрлийн фоби бий гэж үздэг, эдгээрийн нэг нь мегалофоби – том зүйлээс айх айдас. Ийм объектуудын гэрэл зургуудаар өөрсдийгөө шалгая.

Газрын тос олборлоно гэдэг амаргүй

Газрын тос олборлох платформ хэмжээгээрээ үнэхээр аугаа том, бүр аймар ч гэж хэлж болно. Платформ болон үүний доор хүчтэй давалгаалах далайг хараад энд ажиллдаг хүмүүсийн эр зоригийг бахдахаас өөрцгүй. Газрын тос олборлох платформ нь өөрөө инженерийн нарийн комплекст тооцогддог, хүний гараар бүтсэн томоохон байгууламжуудын нэг мөнөөс мөн. Ийм төрлийн платформын нэг болох “Петрониус”-ын  өндөр 600 гаруй метр. Нөгөө нь “Пердидо”- усны гүнд 2450 метрт байрлана.

 

Аваргууд

Америкийн алдартай “Аполлон” ажиллагаанд зориулсан пуужинд ийм том хөдөлгүүрүүд суурилуулжээ.

 

Малайзийн Ханумана бурхны алтан хөшөө

Бату агуйд орох үүдэнд аварга том бурхны хөшөө сүндэрлэн угтана.

 

Галт уулын үүл айдас төрүүлнэ

Сент-Хеленс гэдэг нэртэй галт уул. Идэвхтэй галт уул нь Вашингтон мужид байрладаг юм.

 

 

“Нvцгэн эмэгтэй” – ландшафт бүтээл

Англи дахь тус ландшафт бүтээлийн зохигч  – америкийн алдартай архитектор Чарльз Женкс. Бүтээлийн урт – 400 метр.

 

Гайхалтай чулуу

Энэ чулуу 500 тонн жинтэй. Бас нэгэн чулуун дээр тэнцвэрээ олж тогтож байгаа нь гайхалтай. Эдгээр чулуунууд нь 10 гаруй мянган жил ийн тогтож байгаа гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Нүүрс олборлох нүсэр төхөөрөмж

Нүүр олборлоход аварга том бас нарийн хийцтэй ийм төхөөрөмж хүнд тусалдаг ажээ.

 

Сонирхол татахын зэрэгцээ мөн айдас төрүүлнэ

Аялал зугаалгын парк – аймхай хүмүүст тохирохгүй газар. Айхыг мэдэхгүй зоригтнууд л энэ газар ирцгээдэг. Тэгээд бас цөөнгүй гэж байгаа.

Итгэхийн аргагүй хэмжээтэй агуй

Урьд нь чулуу олборлох газар байсан гэдэг. Одоо хуучин зорилгоор нь ашиглахаа болсон ч олборлолтын улмаас өөрчлөгдсөнөөр жуулчдын сонирхлыг татах болжээ.

 

Үлэмж том далан

Их л зоригтой хүн ийм далангийн ирмэг рүү дөхөж зогсох байх. Харин мегалофобитэй хүн бол ойртож ч зүрхлэхгүй.

 

Зоригтой усанд шумбагч хөx халимд ойртон очжээ

Халимын бүлдээ хамгийн томд тооцогддог төрөл юм. Энэ амьтны биеийн урт 33 метр бол жин нь 150 тонн.

 

Хүнд даацын ачааны машин

Иймэрхүү машиныг уул уурхайн салбарт ихэвчлэн ашигладаг. Уул уурхайд ашиглах автомашиныг задалж тээвэрлээд дараа нь буцаан угсардаг байна.

 

Төсөөлөхийн аргагүй том ачааны усан онгоц

Энэ ачааны усан онгоцны хажууд хүн жижигхэн тоглоом шиг харагдаж байгаа биз? Урт нь толгойд багтмааргүй: 24 метр гээд төсөөл дөө? Домогт Титаник 20 метрээр урт байсан юм.

 

Хэмжээгээрээ айдас төрүүлнэ

Boeing 777 онгоц нь компьютерын тусламжтайгаар зохион бүтээгдсэн анхны онгоц. Ганц ч цаасан зураггүй. Хэдэн зуун зорчигч тээвэрлэх энэ онгоцны урт 70 метр.

7
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *