Цагаан гааны 10 ашиг тус

2

Олон янзын хэлбэр хэмжээтэй байдаг энэхүү хүнсний ногоог зөвхөн хоол хүнсэндээ хэрэглэхээс илүүтэйгээр олон янзын үр дүнтэй байдлаар өдөр тутамдаа ашиглах боломжтой ажээ. Ингээд танд гоо сайхан, сэргэлэн цовоо байдлыг авчрах дараах зөвлөмжүүдийг хүргэе.

1. Улайлтыг арилгана

Цагаан гаанд агуулагддаг хүчтэй антиоксидант нь нүүрний улайлт, сорви болон хялгасан үрчлээсийг арилгана. Шинэхэн үрсэн цагаан гааг буталсан мөстэй холиод 7 хоног тутамд маск хэлбэрээр тавьж хэрэглэх нь үр дүнтэй.

2. Үрэвсэлтэй арьсандаа баяртай гэж хэлье

Цагаан гаа нь байгалийн гаралтай үрэвсэл намдаагч мөн бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, арьсан дээрх үрэвслийг намдаана. Хайрст үлдээр өвчилсөн хүмүүс оливийн тосыг хэдхэн дусал цагаан гааны шүүстэй холиод түрхсэнээр үрэвсэл нь намдах болно.

Цагаан гааны 10 ашиг тус 2

3. Холцорхойгүй болцгооё

Цагаан гаан дахь үжлийн эсрэг шинж чанар нь хагийг үүсгэдэг мөөгөнцрийг үгүй хийдэг. Нарийхан үрсэн цагаан гааг устай холиод шүршигч саванд хийж хуйх руугаа шууд шүршиж болно.

4. Гуужуулагч

Нүүр болон бүх биеийн арьсыг гайхалтай гуужуулж, шинэ эд эсийг нөхөн төлжихөд туслах маскыг гэрийн нөхцөлд бэлтгэхдээ зөгийн балтай хольж бэлтгэнэ.

5. Үс ургуулагч

Өтгөн бас урт үстэй болохыг бүх эмэгтэйчүүд л хүсдэг. Хүссэндээ хүрэхийн тулд цагаан гааны шүүсийг устай холиод хуйхандаа түрхэхэд л хангалттай.

Цагаан гааны 10 ашиг тус 1

6. Ханиадыг нам дарна

Ханиадны вирусыг устгах хамгийн сайн арга бол цагаан гаа, нимбэгийн шүүс болон зөгийн балыг халуун бүлээн усанд хутгаж уух байдаг.

7. Байгалийн гаралтай антигистамин

Элдэв төрлийн харшил, ялангуяа ногооны харшил, амьтны үс ноосны харшилтай бол өдөр бүр хэдэн аяга цагаан гаатай цай уугаад байвал ханиалгаж, найтаах нь багасах болно.

Цагаан гааны 10 ашиг тус 3

8. Үүрд залуугаараа

Амьтан дээр явуулсан олон тооны судалгаагаар цагаан гаа нь тархины үйл ажиллагаа муудах, насны доройтолд орох болон Алцгеймерийн өвчнөөс сэргийлдэг болох нь тогтоогджээ. Цагаан гааг тогтмол хэрэглэснээр ой ухаан сайжирдаг байна.

Цагаан гааны 10 ашиг тус 5

9. Булчингийн өвдөлтийг намдаана

Булчин тань өвдвөл цагаан гааны тостой усанд суугаад нэг үзээрэй. Эсвэл цагаан гааны тосыг халааж байгаад өвдсөн хэсэгтээ түрхэнэ. Сарын тэмдэг нь өвдөлттэй ирдэг хүмүүс цагаан гааг идэхэд тустай.

Цагаан гааны 10 ашиг тус 4

10. Дотор муухайрахгүй болно

Жирэмсний хордлого болон бусад бүх төрлийн дотор муухайралтыг зүгээр болгоход цагаан гаа тустай. Цагаан гааны үндэс нь бөөлжих давтамжийг цөөрүүлж, дотор муухайрах зовиурыг хэвийн болгоно.

29
Ха ХаХа Ха
18
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. ИРГЭН

    2016/08/15 at 15:33

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  2. janna

    2016/08/15 at 17:02

    Thx good info

  3. Зочин

    2016/08/20 at 04:18

    Жирэмсэн эхчүүд цагаан гааг эхнийй саруудад хэргэлхээ азнаарай. Зарим ном дээр зулбуулах магдлал өндөр гэсэн байдаг!

  4. Oyundalai.

    2016/10/11 at 16:12

    Tsagaan gaa jiremsnii hordlogond sain noloo yzyyldgiig bi ooroo hydeer harj gaihaj baisan.Yneheer hordlogo tailj baisan.

  5. Зочин

    2016/10/12 at 13:12

    heregtei medee bnaa bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *