Байгаль эх дахин давтагдашгүй уран сэтгэмжтэй болохыг батлах 18 гайхалтай нотолгоо

0

Одоо үед биднийг юугаар ч алмайруулж чадахгүй гэдэг бат бодлыг өчүүхэн хөх бух шувуу л эвдэж чадаж байна. Эсвэл шоргоолж ч юм уу? Тэр бяцхан шувуу араатан амьтан юм, харин нөгөөх нь бүр нэвт гэрэлтэнэ гээч. Цааш судлаад явахаар, кенгуруны хөх хоёр төрлийн сүү ялгаруулдаг гэнэ, харин халимны сэлүүрт нууц хуруу байдаг. Өргөн уужим дэлхийн тухай энэ мэт баримтуудыг сонсохоор бид яг л хүүхэд шиг амаа ангайж алмайрч эхэлнэ дээ.

Эдгээр баримтуудыг биологийн хичээлээр заадаг байсан бол бидний хамгийн дуртай хичээл байх байсан болов уу? Суралцахад хэзээ ч оройтохгүй гэдэг биз дээ?

1. Халимны урьд хоёр сэлүүрт ийм хуруунууд байдаг

© Thesupermat / Wikipedia

 

2. Шоргоолжнууд нэвт харагддаг гэдэстэй

© Mohamed Babu / Solent News / East News, © Mohamed Babu / Solent News / East News

 

3. Өхөөрдөм хөх бух шувуу үнэндээ араатан гэнэ. Бусад шувуудыг болон сарьсан багваахай барьж иддэг

© Tbird ulm / Wikipedia

 

4. Шар кенгуруны эмэгчин нь хоёр хөхнөөсөө хоёр өөр төрлийн сүү ялгаруулж чаддаг: илүү тослог – ахимаг насны зулзаганд, арай тослог багатай – нялх зулзаганд зориулагджээ.

© Bidgee / Wikipedia

 

5. Могойн хулуу цэцэг яг л нэхээсний хээ шиг харагдана, харин шилбэ нь могойг санагдуулам, 1,5 м хүртэл ургадаг. Навч, шилбэ, цэцэг бүгд амттай гэнэ.

© Aathavan jaffna / Wikipedia, © Keith Walbolt / Flickr / Wikipedia

 

6. Тли өөрийгөө клон хийж үрждэг, хэрвээ өөрийгөө хэтэрхий их олон боллоо гэж үзэх юм бол далавчит авгалдай төрүүлнэ. Далавчтай тли нь өөр ургамал дээр нүүж цаашид үржих боломжтой.

© MedievalRich / Wikipedia

 

7. Вайтомо агуйд гүний усан завиар сэлж ирээд “одот тэнгэр”-ийг харж болно – агуйн чулуун хана, таазанд хэдэн сая гэрэлт хорхойнууд амьдардаг ажээ

© shaun_jeffers / Instagram

 

8. Калийн давс олборлодог уурхай, Перм муж, Орос. 286 сая жилийн өмнө энэ газарт эртний далай байжээ

© viktor_lyagushkin / Instagram

 

9. Курилийн арал дээрх Баганат хадан хошуу нь чулуун багануудаас бүрдсэн

© v1rtualtravel / Instagram

 

10. Дарвуулт загас – дэлхий дээрх хамгийн хурдан загас. Хэдий 3,5 м урт биетэй, 100 кг жинтэй ч гэлээ дарвуулт загас цагт 100 км хурдалж чадна.

© Robin Hughes / Flickr

 

11. Шар ирвэс допинг хэрэглэдэг: ан хийх хүч чадлаа олж авахын тулд тэд банистериопсис каап гэх ургамал иддэг. Уг ургамал нь сэтгэл зүйд нөлөөлөх идэвхтэй бодис агуулдаг байна.

© Silvio Tanaka / Wikipedia

 

12. «Аризоны хорт шүд» гэх энэ гүрвэл сүүлэндээ өөх тосоо хуримтлуулдаг бөгөөд жилд 10-аас илүүгүй удаа л хооллодог ажээ

© Micha L. Rieser / Wikipedia

 

13. Африкийн гиднор өөр бусад ургамлын үндсэнд наалдаж шим тэжээлээ авдаг. Энэ ургамлын цэцэг нь өмхий үнэртэй бол үр нь маш их амттай гэнэ.

© Lytton John Musselman / Wikipedia

 

14. Царс модны хар ялааны авгалдай царс модны навчин дээр ийм бөмбөлөг ургахад нөлөөлөх бодис ялгаруулдаг. Уг бөмбөлөг нь энэ хортон шавжны гэр бас хоол хүнс нь болох ажээ.

© Kk, GFDL / Wikipedia

 

15. Капсийн росянка (хортой төрлийн ургамал) нь хортон шавжаар хооллодог. Тэд наалдамхай шүлсээрээ хорхой шавжийг барьж аваад дараа нь навчиндаа ороогоод хоол хүнс болгон шингээнэ. Росянка ялааг ингэж бариад л идчихнэ.

© Luc Viatour / Wikipedia

 

16. Танзани дахь Натрон нуурын агууламж дан давс болон шүлт л агуулсан тул нуурын усанд орсон амьд амьтан болгон кальцжиж хөшөө болон хувирдаг. Ганцхан фламинго л юу ч болоогүй юм шиг амьд үлдэх ажээ.

© nickbrandtphotograph / Instagram

 

17. Полоз-альбинос могой ингэж харагдана

© jeansararichards / Instagram

 

18. Цасны ирвэс муурын бусад төрлөөс ялгагдах онцлогтой. Тэд архирч чаддаггүй, бас амандаа сүүлээ зууж явах дуртай.

© Martinus Scriblerus / Flickr

Та өөрийн нүдээр  байгалийн ямар гайхамшигтай газар эсвэл үзэгдлийг үзмээр санагддаг вэ?

14
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *